Tag Archives: нийгэм

April, 2019

  • 30 April

    Хаягдал аккумлятор дахин боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийж байна

    МХЕГ-аас энэ оны хяналт шалгалтын төлөвлөгөө, Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Заламт гол”, “Хос даль”, “Болор Аграмба” компаниудад хяналт шалгалт хийж байна. Эдгээр компаниуд нь аюултай хог хаягдал болох автомашины аккумуляторыг дахин боловсруулж, хар тугалгыг ялган экспортонд гаргадаг. “Хос даль”, “Болор аграмба” компаниудын үйл ажиллагааг 2018 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас зогсоосон байна. “Заламт …

  • 30 April

    Иргэдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бүх үйлчилгээг үзүүлж байна

    Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх зорилготой нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгт ХНХЯ, ХХҮЕГ, НДЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий …

  • 30 April

    “Найрамдал” зуслангийн зуны ээлжийн хуваарь гарчээ

    Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 2019 оны зуны ээлжийн хуваарь батлагджээ. Зуны улирлын нэг, хоёрдугаар ээлжийн захиалгыг  тавдугаар сарын 30-ны өдрийн 14.00 цагаас  www.nairamdal.mn сайтаар авах юм байна.

  • 30 April

    Ирэх сарын 15-наас халаалт зогсоно

    “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК зуны урсгал засварын ажлыг тавдугаар сарын 15-наас хийж эхлэх юм байна. Засварын ажлын хуваарийг хийж байгаа бөгөөд орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллагуудын халаалтыг тавдугаар сарын 15-наас албан ёсоор зогсоох аж. ААН байгууллагууд заасан хугацаанаас өмнө халаалтаа зогсоох бол хүсэлтээ гаргаж болох юм байна.  

  • 30 April

    “Дэлхийн бяцхан од”-оор тодорсон Г. Сарангоо эх орондоо ирлээ

    Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестиваль болох “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээний тайзнаа Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулсан “Дэлхийн бяцхан од-“Little Star of the World” Г. Сарангоо өнөөдөр /2019.04.30/ эх орондоо ирлээ. Гүрж улсын Тбилиси хотноо дөрөвдүгээр сарын 21-27-ны хооронд зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 40 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон таван настай Гансүхийн Сарангоо охин “Best …

  • 30 April

    Тавдугаар сарын 9-нд Улаанбаатарт “Мөнхөд дурсагдах дайчид” парад болно

    Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод “Мөнхөд дурсагдах дайчид” (“Үхэшгүй мөнхийн хороо”) хүндэтгэлийн явган жагсаал 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 9:30 цагт болно. Явган жагсаал Офицеруудын ордны өмнөх “Монгол ард” эскадрилын хөшөөнөөс – Маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар явна. Халх голын дайн, Аугаа их Эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулж явсан …

  • 30 April

    Х.Болор-Эрдэнэ: Увс аймгийн Улаангом хотод инженерийн шугам сүлжээний зураг төслийг хийлгэсэн

    Сангийн яамны харьяа “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн зохицуулагч Х.Болор-Эрдэнэтэй нийслэл болон аймаг орон нутагт хэрэгжүүлж байгаа төслийн талаар ярилцлаа. -“Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төсөл нь байгуулагдаад хоёр жил гаруй болж байна. Одоогоор ямар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье? -Монгол Улсын Засгийн газрын 196 дугаар тогтоолоор хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Улаанбаатар хот, аймаг, томоохон суурин газрын …

  • 30 April

    Он гарсаар гал түймрийн улмаас 24 хүн амиа алджээ

    Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж буйгаар он гарсаар улсын хэмжээнд 1817 удаагийн ахуйн түймэр гарч, 4.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гал түймрийн улмаас 24 хүн нас барж, найман хүн түлэгдэж гэмтэн, 577 толгой мал хорогдож, 721 гэр, орон сууц шатжээ. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 459 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 23.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Түүнчлэн ахуйн гал түймрийг өнгөрсөн оны мөн …

  • 30 April

    Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчсон хэвээр байна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 6/21 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-ыг баталсан. Мөн 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуулиар “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийг хүчингүй болгож, Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2015 оны …

  • 30 April

    Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас МЭДЭГДЭЛ гаргалаа

    Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас явган хүний зам талбай хааж байрлуулсан, хөдөлгөөн хязгаарласан хаалт, шат, өргөтгөл зэрэг объектуудыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлыг иргэдээс ирүүлсэн саналын үндсэн дээр судалгааг хийж, он гарсаар эхний ээлжид 45 байршилд газар чөлөөлөөд байна. Ингэснээр явган зорчигч чөлөөтэй зорчих боломжийг бий болгож, иргэд олон нийт талархалтай хандаж байгаа юм. Гэтэл …

  • 30 April

    “Хуульчийн Про Боно-2019” өдөрлөг болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Хуульчийн Про Боно-2019” өдөрлөгийг ирэх сарын 1-ний өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүдээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Монголын Нотариатчдын танхим, өмгөөллийн нөхөрлөлүүд оролцож, …

  • 30 April

    Өнөөдөр таван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 30-ны  Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏰10:30-17:30 цагт: 8, 12, 13-р хороо Жанжины 7, 10, 19-25, Чулуун овоо 1-5, Улаанхуарангийн 1-8-р гудамжууд, Алтан тэвш АОС-ууд, Техник форум, Монскан, МТ ШТС-98, Элмеко, Шим өгөөмөр, Миш Маш, Мобиком, Түмэн сант тэнгэр, Инкозон, Одод, Уянга, Сэрж интернэйшнл ХХК-ууд, Вэлл март худалдааны төв, Дүүргийн НҮГ, …

  • 30 April

    Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг …

  • 29 April

    “Дэлхийн жишиг уул уурхай- Эрдэнэс-Тавантолгой” сэдвээр оюунаа уралдуулсан шилдгүүд тодорлоо

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас анх удаа уламжлал болгон “Дэлхийн жишиг уул уурхай-Эрдэнэс-Тавантолгой” сэдвээр оюутнуудын дунд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, шилдгүүдийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тодрууллаа. Хоёрдугаар шатанд тэнцсэн 25 бүтээлийн 40 гаруй оюутны судалгааны ажлыг хэлэлцэхээр эрдэм шинжилгээний бага хурлыг дээрх өдөр зохион байгуулж, шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг 7 бүтээлийг тодруулав. Уралдааны тэргүүн байрыг “Эрдэнэс-Тавантолгой” …

  • 29 April

    Капитал банкны захирлуудыг цагдан хорьжээ

    “Капитал” банкны Санхүү эрхэлсэн дэд захирал Я, Зээлийн газрын захирал Д нарыг цагдан хорьжээ. Тэднийг төрийн хөрөнгө, харилцагч, хадгаламж эзэмшигч иргэд, байгууллагын мөнгийг өөрийн хамааралтай аж ахуйн нэгжүүдийн данс руу шилжүүлж, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх буруутгаж шалгаж эхэлсэн байна.  “Капитал” банк дампуурч, эрх хүлээн авагч томилж буйг Төв банкнаас энэ сарын 8-нд зарласан нь тус банкны харилцагч, …