Tag Archives: нийгэм

April, 2019

  • 29 April

    Амралтын өдрүүдэд 24 хүн, зам тээврийн ослын улмаас бэртжээ

    Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 512 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 345 зөрчлийг шалгажээ. Ослын улмаас нийслэлд 24 хүн бэртсэн байна. Нийт ослын 110-ыг даатгалын байгууллагаар шийдвэрлэжээ. Онц ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 27-ны 17.30 цагт Хан-Уул дүүргийн нутаг, Сонсголонгийн гүүрний замд “Sinotruk” маркын автомашины жолооч нь “H.Starex”, “T.Pruis”, “T.Ractis” зэрэг маркын 5 автомашинтай мөргөлдөж …

  • 29 April

    Монголбанкны 95 жилийн ойд зориулан дурсгалын мөнгөн зоос гаргажээ

    Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн тухай хуулийн хүрээнд Монгол Улсын болон олон улсын нийтлэг ач холбогдолтой тэмдэглэлт ой, онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан дурсгалын зоос үйлдвэрлүүлдэг билээ. Тухайлбал, анх 1974 онд банкны салбар үүсч, хөгжсөний 50 жилийг ойг угтан дурсгалын зоос гаргасан бөгөөд үргэлжлүүлэн банкны салбарын 60, 70, 80, 90 жилийн ойд зориулсан үнэт металл бүхий дурсгалын зооснуудыг худалдаан гаргаж байсан. 2019 …

  • 29 April

    Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

    Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Уг хурал нийтдээ дөрвөн удаа ямар нэгэн шалтгаанаар хойшилсон байдаг. Тухайлбал, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч хянаад шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон, шүүх хурлыг хохирогчийн өмгөөлөгчийн …

  • 29 April

    Хотын захирагч тохижилтын ажилтнуудад талархаж байгаагаа илэрхийлэв

    Нийслэл хотод бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Хотын захирагч С.Амарсайхан энэ сарын 27-ны өдөр  Улаанбаатар зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, засвар үйлчилгээний ажлыг хариуцан хийж байгаа Хот тохижилтын компанийн ажилчидтай уулзаж, тэдний өмнө тулгамдсан асуудлыг нь сонсож, өдрийн цайгаар  дайллаа. Хариуд нь хот тохижилтын ажилтнууд Хотын захирагчийг боорцог, цайгаар дайлж, хамтдаа ажил хэрэгч яриа өрнүүллээ. …

  • 29 April

    Өнөөдөр гурван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 29-ний  Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 18-р хороо 13-р хорооллын 1, 2, 4, 5, 5, 6, 7, 8, 8А, 8Б, 9, 9А, 10, 11, 11А, 12, Зүмбэрийн 13, Рокмоны 23, Бурмаа ХОС-ын 44, Эм Си Эс-ийн 16, Энхтайваны 43, 69, …

  • 29 April

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Говь болон болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. …

  • 27 April

    Ахмадуудыг нийтийн тээврээр төлбөргүй зорчих үйл явцыг зогсоогоогүй

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIV хуралдаанаар зарим журмыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасан билээ. Хурлаар хэлэлцсэн дээрх журмуудын үндэслэл болгосон хууль нь хүчингүй болсны зэрэгцээ тухайн харилцааг өөр эрх зүйн хэм хэмжээний актаар зохицуулж буй юм. Тодруулж хэлбэл, хүчингүй болгосон журмууд өдгөө мөрдөж буй хууль тогтоомжид нийцэхгүй болсон гэсэн үг. Гэтэл нийслэлийн ИТХ-аас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ, төлбөргүй …

  • 27 April

    101, 102, 103 тусгай дугаараас иргэд рүү дуудлага хийх боломжтой боллоо

    Яаралтай тусламжийн дуудлага өгсөн иргэнтэй эргэж холбогдох зорилгоор 2011 оноос үүрэн холбооны оператор компанийн сүлжээндээ үнэгүй ярьдаг дугааруудыг төвийн үйл ажиллагааны танхимд ашиглаж эхэлсэн байдаг. Уг  дугаарууд нь энгийн гар утасны дугаарууд тул  иргэд рүү мэдээлэл авах зорилгоор залгахад үл итгэх байдал үүсч мэдээллээ өгөхгүй байх тохиолдлууд гардаг байсан. Тиймээс уг дугааруудаас дуудлага хийхэд иргэдийн утсанд тусгай дугаар /101, 102, …

  • 27 April

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хангалттай дүгнэгдэв

    Монгол Улсын Шадар сайд, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгууллаа. “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах үеийн Нийслэлийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, төр, захиргааны байгууллага, төрийн цэргийн байгууллагын удирдлага зохицуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлтийн дараах хор …

  • 26 April

    Дондогдулам хатны дурсгалт газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

    Монголын сүүлчийн хатан Улсын эх дагина Ц.Дондогдулам хатны музейг, түүний шарил оршсон газарт байгуулахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас зураг төслийн ажлыг эхлүүлжээ. Улаанбаатар хотын музейн ажилтан Г.Очбаярын хэлснээр дурсгалт газрыг цэцэрлэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн жилээс уулын аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлж, газрын маргааныг шийдвэрлэсэн байна. Амралт зугаалгын ногоон бүс байгуулах эхний зураг төслөөр Ц.Дондогдулам хатны шарил оршсон …

  • 26 April

    Генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсад генерал цол олгож эхэлсэн түүхт 75 жилийн ой өнөөдөр тохиож, алтан мөрдөст генералууд төв талбайд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Энэ жил генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Батлан хамгаалах яам хариуцаж зохион байгууллаа. Цэргийн дээд цол болох генерал цолыг БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх 11 хүнд олгосон байдаг. …

  • 26 April

    Н.Пүрэвдорж: Жолооны үнэмлэхийг зургадугаар сарын дундуур гэхэд хэвлэж дуусгаад хэвийн горимондоо орчихно

    Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 60 орчим мянган иргэний жолооны үнэмлэхийг энэ сарын 15-наас эхлэн хэвлэж эхэлжээ. Багагүй хугацаанд бэлдэц байхгүй гэх шалтгаанаар саатсан байсан үнэмлэх хэвлэх ажил хэдэн хувьтай явагдаж байгаа талаар  Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн байцаагч, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржоос тодрууллаа. Тэрээр “Өнгөрсөн жил тендерт шалгарсан байгууллага графикийнхаа дагуу …

  • 26 April

    “Хуульчийн про боно өдөр”-ийг орон даяар тэмдэглэнэ

    Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үнэ төлбөргүйгээр төлөөлөн хамгаалах,  хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний …

  • 26 April

    Б.Баатархүү: Гэмт хэргийг харсан гэрч байвал цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөхийг хүсч байна

    “Нийслэлийн сүхбаатар дүүргийн 11- р хороо 100 айл орчмын автобусны буудал орчимд  эрэгтэй  40 орчим насны хүн буудуулж амь насаа алдсан талаар бид мэдээлсэн. Энэ хэргийн талаар цагдаагийн  ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэлэхдээ “Хэргийн газарт үзлэг хийгээд ажиллаж байна. Хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Үзлэг …

  • 26 April

    Уран хөдөлгөөнт гимнастикийн нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

    “Буянт Ухаа” спортын ордонд яг одоо нийслэлийн шилдэг 22 цэцэрлэгийн 660 багачуудын Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээний үзүүлэх тоглолт эхлэх  гэж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 1970 оноос хойш тасралтгүй 49 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ тэмцээн нь цэцэрлэгийн хүүхдүүдэд бие бялдрын болон гоо зүйн хүмүүжил олгодог чухал ач холбогдолтой бөгөөд жилээс жилд тэмцээнд оролцож буй цэцэрлэгийн …