Tag Archives: нийгэм

April, 2019

  • 22 April

    “Капитал” банкны хохирогчид УИХ-ын гишүүдэд хандлаа

    “Капитал” банканд 20 сая төгрөгнөөс дээш хадгаламжтай иргэд нэгдэн “Гишүүнд үйлчлэх” ТББ байгуулсанаа мэдэгдлээ. Тус банканд хадгаламж эзэмшигч иргэд дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаа нь доголдсон банкийг цаг тухайд нь татан буулгаагүйгээс иргэд хохирсон гэдгийг хэвлэлийн хурлын эхэнд мэдэгдэж байв. Монголбанк уг асуудлыг нуусны улмаас 1200 гаруй харилцагч 30 мянга гаруй иргэд 260 тэрбум төгрөгөөр хохироод байгаа аж. Хохирогчдын 90 …

  • 22 April

    С.Амарсайхан: Аалзны тор шиг 20 жил хотыг хэрсэн сүлжээ задрах гээд байгаа учраас дайралт хийж байгаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр /2019.04.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. С.Амарсайхан “Тэрбээр “Миний бие Улаанбаатар хотын захирагч бөгөөд хотын даргын ажлыг 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр албан ёсоор хүлээж авснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өгөх албан ёсны уулзалтаа өнөөдрөөс эхлүүлж байна. Цаашид хотын захирагчийн зүгээс авч хэрэгжүүлж буй …

  • 22 April

    Нийслэл даяар бүх нийтийн их цэвэрлэгээ 90 минут үргэлжиллээ

    Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж өндөрлөлөө. Нээлтийн нэгдсэн арга хэмжээ 4  сарын 20-ны өдөр 11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болж Улаанбаатар …

  • 22 April

    Энэ сарын 25-ны өдрийн ажлын цагийг 10:00-19:00 болголоо

    Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэд түр цугларах талбайд гарч, дадлага сургуульд оролцохтой холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамж гаргажээ. Тодруулбал, энэ Пүрэв гараг буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын  ажил эхлэх цагийг 10:00 цаг, дуусах цагийг 19:00 цаг байхаар тогтоожээ. Энэ өдөр өглөөний 08.00 …

  • 22 April

    Цагдаагийн нэрээр залилан хийсэн этгээдүүдийг саатуулжээ

    Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэх болон энгэрийн тэмдэг хуурамчаар үйлдэн ашиглаж, иргэдийг хууран мэхэлж байсан “А” гэгч этгээдийг саатуулан шалгаж байна. Иргэн А-г Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэн А-г хэрэгт холбогдуулан шалгахад гурван найзын хамт …

  • 20 April

    АНУ-ын иргэний амь насыг аварсан монгол хүүхдүүдийг шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Жаргалмаа, Б. Ариун-Учрал, Б.Лхагвадорж нарыг Шударга журам медалиар шагнажээ. Тодруулбал,тэд  АНУ-ын Калифорни мужийн Аламеда хотод болсон золгүй явдлын үеэр эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, эх орон, ард түмнийхээ өмнө иргэнийхээ үүргээ нэр төртэй биелүүлснийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 42 дугаар тоот Төрийн одон медалиар шагнасан байна. …

  • 20 April

    У.Хүрэлсүх: Байгалийн түүхийн музейн энэ газарт өөр музей байгуулахаар судалж байгаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны үеэр үндэсний хэмжээний театр, музейтэй болох шийдвэр гаргасан юм. Тэрээр өчигдөр Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театрт ажиллаж, удирдлага, уран бүтээлчид, ажилтнуудтай нь уулзав. ​Байгалийн түүхийн музей 2013 онд хаалгаа барьснаас хойш өнөөг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн үед “Музейн …

  • 20 April

    Налайх дүүрэгт “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” бүх нийтийн цэвэрлэгээ боллоо

    Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал,“Хоггүй Налайх” аяны хүрээнд өнөөдөр Налайхчууд “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн их цэвэрлэгээг дүүрэгтээ амжилттай зохион байгууллаа. Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн ИТХ, ЗДТГ болон байгууллага, аж ахуйн нэгж, иргэд идэвх санаачилгатай оролцож нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай …

  • 20 April

    Нийслэл даяар бүх нийтийн их цэвэрлэгээ 90 минут үргэлжилнэ

    Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна. Нээлтийн нэгдсэн арга хэмжээ өнөөдөр 11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болж Улаанбаатар хотын Ерөнхий менежер …

  • 19 April

    Баригдаж буй барилгаас блок унаж нэг хүн гэмтлээ

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Баянгол” зочид буудлын эсрэг талд баригдаж буй барилгаас замын хөдөлгөөнд оролцож байсан автомашин дээр блок унасан ноцтой осол өнөөдөр /2019.04.19/  13.30 цагийн орчимд гарлаа. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй боловч машин дотор гурван иргэн зорчиж явсны нэг нь хөнгөн гэмтсэн байна. Тодруулбал, машиныг барьж явсан жолоочийн хөл гэмтсэн тул эмнэлгийн тусламж үзүүлэхээр ГССҮТ-рүү хүргэжээ.   

  • 19 April

    Гурван өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоолоо

    Нийслэлд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд болох гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд архи согтууруулах ундааг худалдах ,түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамж гаргалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • 19 April

    Он гарснаас хойш түймэрт нийтдээ 212.9 га талбай шатжээ

    Ихэнх нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрч, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн түймрийн цаг үеийн байдлын талаар  өнөөдөр мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр” Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 26 …

  • 19 April

    Ц.Ганхуяг: С.Зоригийн хэргээр хоёр нам ашиг хонжоо авах гэсэн хэрэгсэл болж байгаад харамсч байна

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан  хэргийн талаар өнөөдөр /2019.04.19/Иргэний зориг ногоон намаас мэдээлэл хийлээ.  Намын дарга Ц.Ганхуяг “Хэвлэлийн хурал хийх гол шалтгаан нь төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хохироосон хэрэгтэй холбоотой. Талийгаачийн төрсөн өдөр маргааш тохионо. Жил болгон хоёр өдөр хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалтай. Илрэхгүй, захиалагч нь ил болохгүй байгаа энэ хэрэг дээр Ногоон нам хүлээцтэй хандаж …

  • 19 April

    Үндэсний уран бүтээлүүд үнэт өв болон хадгалагдана

    Монгол үндэсний уран бүтээлүүдийг олон нийтийн хүртээл болгох, урын сан хөмрөгт хадгалан үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий хамтын ажиллагааны гэрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц нар өчигдөр /2019.04.18/ гарын үсэг зурлаа. УИХ-аас баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д Үндэсний түүх, хэл соёл, шашин, зан заншил, уламжлалаа таниулах, эх оронч …

  • 19 April

    “Монгол тулгатны 100 эрхэм”-д Халимагийн туульч О.Цагаанзам оролцож байна

    “Херо энтертэйнмент” студийн бүтээл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг шинэ дугаарын зураг авалтаа  ОХУ-ын Халимагт хийж эхлээд байна. Энэ удаагийн дугаарт Халимагийн алдарт туульч, “Ардын жангарч” Охийн Цагаанзам оролцож байгаа аж. Алдарт туульчаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан нар ярилцлага авсан байна.