Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24-26-ны өдрүүдэд болж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан захирамж гаргаж нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундааг худалдах ,түүгээр үйлчлэхийг түр зогсоосон. Захирамжийн хэрэгжилтэд Нийслэл, дүүргийн цагдаагийн алба хаагчид хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хоногт гэмт хэргийн 68, зөрчлийн 541, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 99, зам тээврийн ослын …
Tag Archives: нийгэм
April, 2019
-
26 April
100 айлын орчимд хүн буудуулсан хэрэг гарчээ
Сүхбаатар дүүрэг 100 айл орчимд хүн буудсан хэрэг гарлаа гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “100 айл орчимд хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл Шуурхай удирдлагын төвд ирсэн. Одоогоор тус газрыг цагдаагийн хамгаалалтад аваад, хэргийн газрын үзлэг явагдаж байна. Харин буудуулж нас барсан эсэхийг задлан шинжилгээгээр тогтооно. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа” гэлээ. Энэ хэргийн …
-
26 April
Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм дулаан байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр …
-
25 April
Шуурхай мэдээ: Б.Хурцыг 15 хоног хорихоор боллоо
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг /2019.04.23 /цагдан хорьсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурцыг 15 хоног хорих шийдвэрийг гаргалаа. Прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг өчигдөр /2019.04.24/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд хүргүүлсэн юм.
-
25 April
Цахим шүүхийн үйлчилгээний тогтолцоо бий болгох төсөл хэрэгжлээ
БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2017-2018 онд үзүүлэх хөгжлийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд цахим шүүхийн үйлчилгээний тогтолцоо бий болгох” төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Үүнтэй холбогдуулан төслийн хаалтын ажиллагаа өнөөдөр /2019.04.25/ Үндсэн хуулийн цэцийн байранд боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын ажилтнууд мөн БНСУ-аас …
-
25 April
АТГ: Долоон албан тушаалтны ХОМ зөрчилтэй байсан
Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас сар бүрийн 25-нд хийдэг ээлжит мэдээллээ өнөөдөр /2019.04.25/хийлээ. Хэвлэлийн хурлаар АТГ-аас дөрөвдүгээр сард хийсэн ажлуудаа товч танилцуулсан. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү: Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Автотээврийн үндэсний төв, Гадаадын иргэн харьяатын газар, Хөдөлмөр, …
-
25 April
Нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулиудад нийслэлийн 3000 гаруй иргэн хамрагдаж байна
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиуд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж байна. Баянгол дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “ДЦС-4-ийн урд талбайд, аврах ажиллагааны дадлага сургуулийг тус дүүргийн 2 дугаар хороо Төмөр замын дээд сургуулийн талбайд, Баянзүрх дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Монгол шилтгээн” цогцолборт, аврах ажиллагааны дадлага …
-
25 April
Д.Сарангэрэл Уламжлалт анагаах ухааны ОУ-ын хуралд оролцож байна
Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тус улсын Эрүүл мэндийн яам болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хамтран зохион байгуулж буй Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний Олон улсын хоёрдугаар хурал 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр Истанбул хотноо эхэллээ. Энэ удаагийн хуралд 40 гаруй улс орнуудын Эрүүл мэндийн сайд, Дэд сайд болон өндөр түвшний төлөөлөл, олон улсын байгууллага, …
-
25 April
Нөхөн сонгуульд шаардагдах 287 сая төгрөгийг хөрөнгийг шийдвэрлэв
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд шаардагдах 287 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Нөхөн сонгууль 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр болно.
-
25 April
Б.Хурц ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өгөхгүй гэжээ
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг энэ сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас саатуулаад байгаа билээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Б.Хурцад цагдаагийн байгууллагаас зарлан дуудах хуудас ирсэн бөгөөд үүний дагуу тайлбар өгөхөөр очих үед улсын нууцтай холбоотой асуудлыг ярьсан учир тэрбээр “ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр би ямар ч мэдүүлэг өгөхгүй” гэжээ. Прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг …
-
25 April
Ирэх сарын 1-ээс визийн зөвшөөрлийг цахимаар олгоно
Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн зарим үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлэхээр боллоо. Тодруулбал, Олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин “J”, бизнес “B” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг ирэх сарын 1-ээс нэвтрүүлнэ. Гадаадын иргэн, харьяатын газар нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, үйлчилгээний шат …
-
25 April
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг нээлээ
Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуультай холбогдуулан өнөөдөр өглөөний 07:00-09.30 цагт нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, иргэд гамшгаас хамгаалах сэрэмжлүүлэх дуут дохиогоор түр цугларах аюулгүй талбайд цугларан дадлага, сургуульд идэвхтэй хамрагдаж байна. Дадлага сургуультай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх үеэр Тээврийн цагдаагийн албаны 390 гаруй алба хаагчид 400 орчим цэгт хамгаалалт, зохицуулалт хийж …
-
25 April
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, …
-
24 April
Улаанбаатар хотод онц хүнд нөхцөл байдал үүсгэсэн газар хөдлөлт болвол яах вэ?
Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага сургуулийн хоёр дахь цагийн байдлыг нийслэлийн ЗДТГ-ын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан 15.10 цагт илтгэлээ. -Өглөө 11.00 цагт Улаанбаатар хотын орчимд буюу Богд уулын зүүн тал, Хүрэлтогоотын аманд дөрвөн магнитудын хүчтэй газар хөдөллөө гэсэн эхний цагийн байдлыг мэдээлсэн. Харин өдгөө нөхцөл байдал нэлээд хүндэрч, нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэр газар хөдлөлтийн гамшигт …
-
24 April
Команд штабын дадлага сургууль цагийн байдалд бэлэн эсэхээ шалгаж байна
Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага сургууль үргэлжилж байна. Газар хөдөлж, гамшиг тохиолдсон үед холбогдох байгууллагууд ямар зохион байгуулалтаар хамтарч ажиллах, уялдаа холбоогоо хэрхэн сайжруулах талаар болон нөхцөл байдлыг хамтын хүчээр яаж даван туулах тухай энэхүү дадлага сургуулиар туршиж байгаа юм. Дадлага сургуулийн удирдагчаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргад цагийн байдал хүргүүллээ. Цагийн байдалд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл