Tag Archives: нийгэм

December, 2018

  • 18 December

    УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгсжээ

    Улсын Их Хурлын гишүүн асан Бүргэд овогт Цэндийн Шинэбаяр 12 дугаар сарын 16-ны өдөр өвчний улмаас зуурдаар таалал төгсжээ. Ц.Шинэбаяр нь 1960 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай гэдэг газарт, одоогийн Энгэр шанд багийн нутагт Цэндийн ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн хороо, Дашбалбар сумын дунд сургууль, Сүхбаатар, Дорнод аймгийн арван жилийн …

  • 18 December

     Гурван шүүгчид сахилгын шийтгэл ногдуулав

      Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаан  боллоо. Тус хуралдаанаар 13 шүүгчид холбогдох 11 гомдол хэлэлцсэнээс гурван шүүгчид 6 сар цалинг 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулав. Мөн гурван шүүгчид холбогдох хоёр гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, гурван шүүгчид холбогдох гурван  гомдлыг хойшлуулж, гурван шүүгчид холбогдох хоёр гомдлын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болголоо. Харин нэг шүүгчид холбогдох нэг гомдлын …

  • 18 December

    Ахуйн гал түймрийн улмаас 68 хүн амиа алджээ

    Он гарсаар эхний 11 сард улсын хэмжээнд ахуйн гал түймэр нийт 3080 удаа гарч, 15,8 тэрбум төгрөгийн хохирол учирч, 68 хүн амь насаа алдсан байна. Үүний 49 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа юм. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дээрх гал түймрийн аюулаас 847 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 40 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа. …

  • 18 December

    Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид мэндчилгээ ирүүллээ

    Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны VIII ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын албаны алба хаагчид шинэ жилийн баяр мэндчилгээ ирүүлсэн байна. Тус мэндчилгээнд “Монгол Улсын Онцгой байдлын албанд бие сэтгэл, оюун ухаанаа зориулан зүтгэж буй генерал, офицер, ахлагч ажилтан алба хаагчид, чөлөөнд байгаа ахмад дайчид болон гэр бүлийнхэнд нь айлчлан ирж буй шинэ …

  • 18 December

    Ханиад томуу, хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх вэ?

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх: Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд  анхаарал илүү хандуулах Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх Олон нийтийн газраар аль болох явахгүй байх Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй …

  • 18 December

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. 2018 оны 12 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас …

  • 17 December

    Дүнжингарав худалдааны төв И-Баримт олгодог боллоо

    Өнөөдөр анхны “Жишиг худалдааны төв”-ийн үйл ажиллагааг нээх өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав”-т боллоо.  Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зах, худалдааны төвүүдээс НӨАТ-ын баримт олгох үйлчилгээг анхлан хэрэгжүүлэгчээр ийнхүү “Дүнжингарав” худалдааны төв тодорлоо. “Жишиг худалдааны төв” болж буй “Дүнжингарав” төвийн Төрийн байгууллагын нэг цэгийн үйлчилгээ болон худалдаа, үйлчилгээний 1092 цэг өнөөдрөөс эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 31 хүртэл бүх цэгтээ …

  • 17 December

    Цагаан хаданд нүүрс тээвэрлэдэг 13,000 жолоочийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж эхэллээ

    Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд 13,000 жолооч нүүрс тээвэрлэдэг. Эдгээр жолооч нар, болон суурин амьдардаг хоёр мянган иргэн,  цагдаа, мэргэжлийн хяналт гээд төрийн албан хаагчиддаа урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн яамнаас газар дээр нь ажиллаж байна. УНТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн 36 эмч, мэргэжилтэн, аймгийн эрүүл мэндийн байгууллагын 16 ажилтан хамтран …

  • 17 December

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сулавтар байна. 2018 оны 12 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 20-25 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс …

  • 15 December

    Японд монгол малчин 4.3 сая төгрөгийн цалин авч байна

    Япон улсад 27 жил амьдарч буй малын эмч явсан А.Аварзэд Хоккайдод хамгийн том газартай, 4000 үхэртэй, мөн хонь, морьдтой гээд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж чаджээ.  Японы зах зээлд маш өндөр үнэтэй мах, сүү борлуулахаас гадна Япон иргэд малын төлтэй харьцах, хооллох гэх мэтээр эднийхээр их үйлчилүүлдэг болжээ. А.Аварзэд гуай 50 гаруй хүнийг зөвхөн ферм дээрээ ажлын байраар хангадаг. Өвөрхангай …

  • 15 December

    Төмөр замын төслөөс мөнгө завшсан Лий Жонг Ёлд 40 сая төгрөгийн торгууль ногдууллаа

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар БНСУ-ын иргэн Лий Жонг Ёл, Гу Дун Хён нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ухаа худагаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой хэргийг 2018 оны …

  • 15 December

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2018 оны 12 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын …

  • 14 December

    Нийслэлийн прокурор 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг биш гэж мэдэгдсэн нь АТГ-ыг хүнд байдалд орууллаа

    Монгол төрийн идээ бээрийг тултал нь буглуулсан байж тун болзошгүй том асуудал бол 60 тэрбумын схем юм. Төрийн албыг мөнгөний алба болгож, хар зах дээрх арилжаа шиг дүр зурагтай болгосон 60 тэрбумын луйврын үндсэн захиалагч “эцэг” нь М.Энхболд гэдгийг 2016 оны сонгуулиас хойш хоёр жил дараалан ярьж, удахгүй гурав дахь онтойгоо золгох нь. 90 гаруй минутын бичлэгт “эцэг” М.Энхболдын аядуу …

  • 14 December

    Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

    Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг дур мэдэн хэрэглэдэг. Зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг юм. Тухайлбал 2010-2011 онд пиротехникийн хэрэгсэлд 11 хүн өртөж бие эрхтэнээ …

  • 14 December

    Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оногдуулжээ

    Энэ оны наймдугаар сарын 21-нд Нийслэлийн Хан-Уул дүүрэгт оршин суух 37 настай эмэгтэй Дархан-Уул аймгийн Дархан суманд гэрийнхээ гадаа тоглож байсан таван настай Э гэгч охиныг хууран мэхэлж Улаанбаатарт авчирсан байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн баривчилсан билээ. Тэгвэл таван настай охиныг хулгайлсан гэх хэрэгт холбогдоод байгаа П.Батсуурьт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2018.12.13/Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан …