Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа инженер хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Энэ үеэр Нийслэлийн Нийтийн тээврийн газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тус газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир танилцуулав. Тэрбээр “Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт 76 хувьтай байна. Парк шинэчлэлийн буюу нөхөн хангалт төрийн хоёр аж ахуйн нэгж дээр …
Tag Archives: онцлох
September, 2023
-
27 September
М.Бадарчийн цолыг нь хурааж, барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо.Хуралдаанаар Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар шийдвэрлэлээ. М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хаслаа. Тус хурлаар аймгийн хурц …
-
27 September
Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь
Монгол Улс нэгдсэн төсөвтэй. Түүнийхээ хүрээнд захиран зарцуулалт хийдэг. Төслийг нь Засгийн газраас боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах хуулийн заалттай. Ингэж баталсан улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт тавих эрх нь Сангийн яаманд бий. 2011 оны арванхоёрдугаар сард баталсан Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь ч ийм. Одоо ч хүчин төгөлдөр мөрдөж байна. Гэвч угаас нэгдсэн байхаар хуульчилсан Монгол Улсын …
June, 2023
-
16 June
З.Төмөртөмөө:Ажлын байр бий болгож буй хүмүүсээ дэмжин, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд анхаарна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Тулах цэг төв” ТББ болон “Эко гар утасны тавиур” ХХК-д ажиллалаа. Энэ үеэр тус газруудын үйлдвэрийн үйл ажиллагаа, нөхцөл байдал, ажиллах орчинтой танилцахын сацуу тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон юм. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Тулах цэг төв” ТББ нь …
May, 2023
-
26 May
Дамбадаржайлин хийдийг түүх, соёл, шашны цогцолбор болгон хөгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хуралд Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн тайланг Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш танилцууллаа. Тус Ажлын хэсэг нь Дамбадаржайлин хийдийн Цогчин дуганд хийсэн их засвар, хөрөнгө оруулалт, түүх, соёлын үл хөдлөх газрын хамгаалалтын бүс, өмчлөлийн асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулжээ. Дамбадаржайлин хийд нь Богдын хүрээнээс үлдсэн хамгийн …
-
10 May
Ч.Батзориг: 730 автобусыг гурван үе шаттайгаар оруулж ирнэ
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж буй ажлын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө. Тэрбээр “Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд дөрвөн бүлэг, 12 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж буй. Энэ чиглэлд 2022 оноос нийт 11 байршилд зам, замын байгууламж, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн …
-
4 May
“Баян Монгол” чуулга олон улсын “Jazzahead” хөгжмийн наадамд Ази тивээс анх удаа оролцлоо
Улсын филармонийн Төрийн шагналт “Баян Монгол” чуулга Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Бремен хотод зохион байгуулагддаг дэлхийн нэр хүндтэй, олон улсын “Jazzahead” жазз хөгжмийн наадамд оролцлоо. Уг наадамд оролцсон “Баян Монгол” чуулга нь зөвхөн Монгол Улсаас төдийгүй Ази тивээс оролцож буй анхны уран бүтээлчид болж байна. Жазз хөгжмийн бүхий л төрөл хэлбэр, урсгал чиглэлийн уран бүтээлчдийг хамруулдаг уг наадамд …
-
4 May
Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд, сайд, дарга нар, тэдний хамаарал бүхий этгээдүүд тендер, хөнгөлөлттэй зээл, тусламж, батлан даалтад хамрагдахыг хориглоно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Ард түмний төлөөлөх эрхийн илэрхийлэл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Үндсэн хууль “Монголын ард түмэн Бид”хэмээн эхэлж, “Мэдэгтүн! Сахигтун!”гэж төгсдөг. Энэ …
-
2 May
Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймэрт 5 байшин, 16 гэр, 28 малын хашаа шатжээ
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Баттүвшин, Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Д.Отгонболд нар мэдээлэл хийлээ. Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2023.05.02/ Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс зэрэг 10 аймгийн 28 суманд 49 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 22 …
-
1 May
Б.Жавхлан: Засгийн газар “Гэрэгэ” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа
Засгийн газар “ГЭРЭГЭ” бондын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2023.05.01/мэдээлэл хийлээ. Сангийн сайд Б.Жавхлан “Монгол улсын Засгийн газар 2017 онд авсан 800 сая долларын “Гэрэгэ” бондын өрийн үлдэгдэл болох 368,7 сая долларыг бүрэн төлж барагдууллаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сүүлийн 3 жилийн хугацаанд 1,6 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хийснээр, өрийн дефолтын эрсдэлээс сэргийлж чадлаа. Засгийн Газар …
-
1 May
Д.Отгонбаяр: ТҮЦ-үүдийг бүгдийг нь ачна, Улаанбаатар хот нэг ч ТҮЦ-гүй болно гэдэг юм яриад байна
Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ эрхлэгчдийн төлөөлөл өнөөдрөөс эхлэн Тусгаар тогтнолын ордны үүдэнд суулт хийж өлсгөлөн зарлалаа. Энэ үеэр Түргэн үйлчилгээний цэгээр амь зуугчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Отгонбаяраас тавьж буй шаардлагын тухай тодрууллаа. – Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаатай холбогдуулан та бүхэн ямар шаардлага тавьж байгаа вэ? -Нийслэлийн барьж байгаа бодлого, ТҮЦ-үүдийг цэгцэлье гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ …
April, 2023
-
28 April
Зүрх, судасны төв байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа гурван тулгуурт үндэсний хөдөлгөөний нэг нь “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн юм. Хөдөлгөөн нь “Эрүүл зөв хооллолт”, “Эрүүл зан үйл”, “Эрүүл мэндийн боловсрол”, “Нийтийн биеийн тамир” гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй. Энэ хүрээнд иргэдийг өвчилсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн шалтгааныг бий болгож буй хүчин зүйлсийг арилгах, эрүүл орчин, нөхцөл бүрдүүлэх, эрүүл …
-
27 April
Н.Хүрэлбаатар: АШУҮИС дэлхийн шилдэг их сургуулиудын НЭГ болох зорилт тавин ажиллаж байна
Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургууль нь жил бүр уламжлал болгон эрдмийн чуулганыг зохион байгуулдаг. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн 65 дахь удаагийн Эрдмийн чуулган өнөөдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Оюутны соёлын төвд эхэллээ. Эрдмийн чуулганы нээлтэд Анагаах ухааны доктор, профессор, АШУҮИС-ийн захирал, Эрдмийн Зөвлөлийн дарга Н.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, …
-
26 April
Солонгосын олон ангит, түүхэн киноны зураг авалтыг Монголд хийнэ
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр БНСУ-ын KBS-Төслийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн холбогдох албаныхан болон KBS-Төслийн Монгол дахь ерөнхий захирал Ко Сун Хун тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэ онд БНСУ-ын олон нийтийн тэргүүлэгч KBS телевизийн 50 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотойгоор тус телевизээс олон ангит, түүхэн кино хийх …
-
26 April
Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд олон улсын байгууллага аудит хийж, зөрчилгүй гэж дүгнэжээ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайланг зохих …