Tag Archives: онцлох

September, 2022

  • 8 September

    Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар боллоо

    Нийслэлийн ИТХ-ын XV хуралдаан өчигдөр болж, Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ буюу Хүүхдийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргаас гаргасан саналыг бүрэн дэмжлээ. Ингэснээр ҮСАХ-ийн 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болж буй юм. Энэ тухай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:Үндэсний соёл амралтын хүрээлэн …

  • 8 September

    Эгийн голын УЦС гацаанаас гарч, шатахууныг урт хугацаанд тогтвортой үнээр авахаар боллоо

     Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд /2022.09.07/ бараалхлаа.  Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Дорнын эдийн засгийн VII чуулган”-ы урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж оролцсонд талархал илэрхийллээ. Оросын Холбооны Улс Монгол Улстай хамтран Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, цаашид ч том төслүүдэд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой …

  • 7 September

    З.Төмөртөмөө: 95 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XV хуралдаан хуралдаж байна. Хурлын эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон …

  • 7 September

    Д. Амарбаясгалан: Ж.Соронзон захирлыг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан

    Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг чөлөөлөх тушаал гарчээ. Тодруулбал, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх тушаал гарсан байна.  Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх болсон талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан“Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн дүүрэн эдэлдэг …

  • 7 September

    Тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах эсэхэд санал санал авч эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, 2022 оны наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 3-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан. Тодорхой бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилсэн найм хоногийн хугацаанд судалгаа хийж, мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт өгсөн байна. Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах үед өдөрт 237-283 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний эрчим 30 гаруй …

  • 6 September

    Л.Энх-Амгалан: 442 диплом зөрчилтэй байгаа нь тогтоогдсон

    Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хуурамч дипломтой багш нарын асуудлаар мэдээлэл хийлээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:Багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтыг зургаан сарын турш хийлээ. Энэ хугацаанд ажлын хэсэгт ажиллаж байгаа хүмүүсийг дарамтлах, яамны тусгай өрөөнд ажиллаж байсан ажлын хэсгийн компьютерын хард хоёр удаа алдагдсан, 400 гаруй хуурамч дипломын зөрчилтэй цаасаар баталгаажуулсан цаасан хайрцаг төрийн яамнаас алдагдсан. Энэ асуудлуудыг …

  • 5 September

    Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөн, зохион байгуулна

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах үүрэг чиглэлийг өгсөн байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ танилцууллаа. -“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгалаа. Төрийн хүнд суртлыг бий болгож байгаа давхардсан чиг үүрэг, бүтцийг цэгцтэй болгох хүрээнд 2023 оны нэгдүгээр …

  • 1 September

    Л.Оюун-Эрдэнэ: Сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа дугаарладаг байдал ариллаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Нарны үрс” болон 267 дугаар цэцэрлэг, Ерөнхий боловсролын 148 дугаар сургуульд ажиллаж багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ. Өнгөрсөн оны есдүгээр 1-нд бид танхимаар хичээллэж чадах эсэх тухай ярьж байсан бол өнөөдөр хичээл сургалт зуун хувь танхимаар эхэллээ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд улсын …

  • 1 September

    М.Мөнхжаргал: Ковид-19 халдварын дараах хүндрэлийг эмчлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилго тавина ажиллаж байна

    “Альфа Мед” эмнэлэгт Ковид-19 халдварын дараах хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх эмчилгээний өдрийн амбулатори нээгдлээ. Сүүлийн үед короновирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн зарим хүнд цус өтгөрөх шинж тэмдэг илэрч байгаа яриа иргэдийн дунд бий болсон. Тиймээс цус өтгөрөлт болон ковид-19 халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээний талаар “Альфа Мед” эмнэлгийн Ерөнхий эмч М.Мөнхжаргалаас тодрууллаа. –Ковид-19 халдвараар өвдөөд эдгэрсэн зарим хүнд цус өтгөрөх …

August, 2022

  • 31 August

    И-Монголиа системд төрийн 63 байгууллагын 685 үйлчилгээг нэвтрүүлжээ

    “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Цахим үндэстэн” арга хэмжээний талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монголиа системд төрийн 63 байгууллагын 685, хөдөө орон нутагт 1,284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, тус системээр 14,4 сая үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүд авч төлбөртэй үйлчилгээнээс 10,4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Цахим …

  • 30 August

    Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын гишүүдийг сонгохдоо парламентын засаглалын мерит зарчмыг үндэслэл болголоо

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д Засгийн газрын шинэчилсэн бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулахтай холбогдуулан хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилох нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улсын Засгийн газрын шинэчилсэн бүрэлдэхүүнийг сонгохдоо, …

  • 26 August

    Дуучин Э. Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээв

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх зарлиг гарган, Монголын сонгодог урлагийн чадвар, чансааг дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрүүлж, дэлхийн хэмжээний дуучин хэмээн үнэлэгдэн, олон улсад эх орныхоо нэр хүндийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшинд Монгол Улсын Ардын жүжигчин  цол хүртээв. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол хүртсэн Э.Амартүвшин болон эцэг, эх, гэр бүл, …

  • 25 August

    Нийслэлд 8 өдрийн турш автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулахаар боллоо

    Шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах болсон талаар Хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл өглөө. Улаанбаатар  хотын хувьд авто замын оргил ачааллын үе ирээд байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргасан судалгаанаас харахад энэ оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсад 1.3 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь өмнөх оноос 5.96 хувиар өссөн үзүүлэлт …

  • 24 August

    Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдээс хортой болон хоргүй хавдрын 844 сэжигтэй тохиолдол илэрчээ

    Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааны явцын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулга хийлээ.Энэ оны тавдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд эхэлсэн энэхүү арга хэмжээнд 272 мянган иргэн хамрагджээ. Давхардсан тоогоор өвчлөлийн 136 мянган тохиолдол бүртгэгдсэнээс дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны …

  • 24 August

    Хөгжлийн банкны 514,5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ

    Монгол Улсын Хөгжийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Монгол Улсын Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн үлдэгдэл нийт зээлийн 57 хувь буюу 1,8 их наяд төгрөгт хүрч, банкны ашигт ажиллагаа буурч, өөрийн хөрөнгийн …