Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Засгийн газрын гишүүд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийг төвийн зургаан дүүрэгт хийж буй. Тус урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын дунд боллоо. Тодруулбал, Яармаг орчмын бүсэд хамаарах 5, 6, 7, 8 дугаар хорооны Засаг дарга нар, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, цагдаагийн хэлтсийн төлөөллүүдтэй …
Tag Archives: онцлох
March, 2024
-
12 March
Нийслэлийн Онцгой комисс:Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 өрх байна
Улаанбаатар хотод үүссэн халиа тошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил болон мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө. Энэ чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлэх 17 байгууллага бүхий Шуурхай бүлэг байгуулагдан, ажиллаж буй. Улаанбаатар хотын хүн ам жилд 40 мянгаар нэмэгдэж байгаагаас 75 хувь нь хөдөө орон нутгаас шилжин ирж, үерт …
-
12 March
Нөөцийн махыг 375 цэгээр худалдаалж эхэллээ
Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж эхэллээ. Энэ жил хонины махыг 8900, ямааны махыг 6700, үхрийн махыг 11,350 төгрөгөөр борлуулах бөгөөд нийт 6337.5 тонн махыг нөөцөлж, бэлтгээд байна. Бэлтгэн нийлүүлэлтийг “Агро нэгтгэл трейд”, “Мах импекс”, “ХКҮ”, “И Эн Пи”, “Чойбалсан групп”, “Стандарт мах”, “Булган мах маркет” ХХК-иуд хангаад буй. Үхэр …
-
6 March
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж боловсролын салбартай холбоотой багц шийдвэрийг гаргалаа. Дотоод, гадаадын суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн баталлаа Дотоод гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зээл, тэтгэлэг олгох, эргүүлэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам, Багш болон багш мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгох, төрийн болон орон нутгийн багш ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс …
-
2 March
21 аймгийн хаваржилт хүндэрсэн 100 суманд туулах чадвар сайтай автомашиныг олгож эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 286 дугаар тогтоолоор орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу өвөлжилт, хаваржилт нэн хүндэрсэн 21 аймгийн 100 суманд туулах чадвар сайтай, шинэ буюу 100 километрээс бага гүйлттэй, орон …
February, 2024
-
29 February
Б.Энхболд: Зудын үед төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай, тэгш хүргэх хариу арга хэмжээг оновчтой авч хэрэгжүүлэх шаардлагатай
ХЭҮК долоо хоног бүрийн Пүрэв гараг бүр хүний эрхийн тулгамдаж буй асуудал, Комиссоос авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон цаг үеийн мэдээллийг хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд хүргэдэг уламжлалтай. Энэ удаагийн /2024.02.29/ хэвлэлийн бага хурлаар Комиссын гишүүн Б.Энхболд шударгаар шүүлгэх эрх болон гамшгийн үед хүний эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ. СҮХБААТАР, ТӨВ, ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД КОМИССЫН ГИШҮҮНИЙ ШААРДЛАГА …
-
29 February
Б.Билгүүн: Гурилын компаниуд үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн нь хяналт шалгалтаар тогтоогдсон
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр /2024.02.29/ гурилын үнийн асуудлаар мэдээлэл хийлээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Билгүүн “Гурилын үнэ өсөж байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт, шалгалт хийж ажиллалаа. Энэ хүрээнд гол үйлдвэрлэгч найман аж ахуй нэгжид үнийн судалгаа хийсэн. Нэг жилийн хугацаанд гурилын үнийг 4-12 удаа нэмсэн байна. 2022 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд: -Дээд …
-
28 February
Д.Амарбаясгалан:Малчдын зээлийн эргэн төлөлтийг НЭГ жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.02.28/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр, зээлийн хүүгийн төлөлтийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр арилжааны банканд хүүгийн хуримтлал үүснэ. Тиймээс зээлийн хүүгийн зургаан хувийг нь малчид өөрсдөө, үлдсэн хувийг нь Засгийн газар хэрхэн шийдвэрлэх саналаа боловсруулж, тогтоол гарган УИХ-аар шийдвэр гаргуулахаар шийдсэн. …
-
26 February
Э.Бат-Орших:Нийтийн тээврийн жолооч нарын цалинг 3,500,000 төгрөг болгохыг шаардаж байна
Нийслэлийн нийтийн тээврийн авто баазуудын жолооч нарын төлөөлөл өнөөдөр /2024.02.26/ цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд шаардлага хүргүүллээ. Трансбус ХХК-ийн жолооч Э.Бат-Орших:Нийслэлийн нийтийн тээврийн авто баазуудын нийт жолооч нар НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон НИТХ-ын төлөөлөгч нарт хандаж дараах гурван асуудлаар шаардлага хүргүүлж байна. Үүнд: Нэгдүгээрт, Нийтийн тээврийг үйлчилгээнд өдөр бүр гарч ажилладаг жолоочдын өдрийн найман цаг ажилласан цалинг бүтнээр …
-
23 February
Х.Нямбаатар: Сургууль, цэцэрлэгүүдийн газрыг бусдад олгосон мэдээллүүдийг нэгтгэсэн
НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгчид газар олголт, барилгажилтын асуудлаар сонсгол зохион байгуулах санал гаргалаа. НИТХ-ын төлөөлөгч бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Газрын наймаа, төлөвлөлтгүй барилгажилтаас үүдэн үерийн гамшиг, түгжрэл, зам талбайн хүрэлцээгүй байдал үүсэж байгаа нь үнэн. Энэ бүх асуудлын буглаа болсон газрын наймааны асуудлыг НИТХ-д ярья гэсэн санал гаргаж байна. Газар олголтой …
-
23 February
Д. Адьяасүрэн: Малчдад хивэг, өвсний үнийг нь хямдруулаад өгвөл бодит дэмжлэг болно
“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр /2024.02.23/ Баялагтаа эзэн Монгол үндэсний хөдөлгөөнөөс “Зуданд нэрвэгдсэн малчдад төрийн бодлого хэрэгтэй байна” сэдвээр мэдээлэл хийлээ. Баялагтаа эзэн Монгол үндэсний хөдөлгөөнөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас ирэх дөрөвдүгээр сард олгох 2023 оны хувьцааны ноогдол ашгийг малчдад урьдчилж олгохыг уриалав. Харин Төв аймгийн Алтанбулаг сумын малчин Д.Адьяасүрэн “Малчдад хивэг, өвсний үнийг нь хямдруулаад өгвөл бодит дэмжлэг болно” гэдгийг хэллээ.
-
22 February
С. Амарсайхан: Үхсэн малын мах хоол хүнсэнд нийлүүлэгдэх боломжгүй
Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2024.02.22/ өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. -Олон нийт үхсэн малын зэг сэмээр ашиг хонжоо олох гэсэн тохиолдол гарч болзошгүй гэж хардаж байгаа. Үхсэн малын махыг цайны газарт нийлүүлэх тохиолдол гарч болзошгүй. Энэ асуудалд хэрхэн хяналт тавьж ажиллах вэ? -Зуд зовлонгийн хажуугаар янз бүрийн ашиг хонжоо хайсан үйлдэл гарахыг үгүйсгэхгүй. Үхсэн …
-
22 February
С. Амарсайхан:Малчдын зээлийн эргэн төлөлтийг зургаадугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар банкнуудтай зөвшилцсөн
Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2024.02.22/өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр малчдын зээлийн эргэн төлөлтийг ирэх зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулахаар болсон гэдгийг мэдэгдлээ. Шадар сайд С.Амарсайхан: Малчдын хувьд анхаарал хандуулаач гэсэн олон хүсэлтүүдийн нэг нь зээл тусламжтай холбоотой асуудал байна. Улсын хэмжээнд байгаа 190 гаруй мянган малчдаас 141 мянган малчин Хаан болон Төрийн банканд нийт 1.2 их …
-
22 February
Зудын дараах нөхөн сэргээлт, малчдын амьдралд онцгой анхаарахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ
Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Архангай аймгийн Хангай суманд ажиллалаа. Зудын эрсдэлийн үнэлгээгээр Архангай аймгийн 11 суманд “цагаан зуд”-ын нөхцөл үүссэний нэг нь Хангай юм. Ерөнхий сайд тус сумын Арбулаг багийн Хойд хөндийн өвөлжөөн дэх Д.Бямбаренчин, Б.Анхбаяр, Д.Хатанбаатар, Ө.Баттогтох нарын хот айл, Зоо …
-
20 February
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6-р сар хүртэл хойшлуулахаар зөвшилцөлд хүрлээ
Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас орон даяар Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сайд нараар ахлуулсан 6 баг орон нутагт ажиллаж буй. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханыг орон нутагт ажиллах үеэр малчдын хамгийн их хөндөж байсан санал, хүсэлт бол малчны зээлийн асуудал байв. Иймд Шадар сайд өнөөдөр Төв банк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, Малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах …