УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.07.06/ нэгдсэн хуралдаанаар “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Анужин танилцуулсан. Нийгмийн бодлогын байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар …
Tag Archives: улс төр
July, 2022
-
6 July
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Сингапур Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна. Тэрбээр энэ сарын 6-9-нд Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй юм. Монгол Улсын Ерөнхий сайдыг ”Чанги” олон улсын нисэх буудалд Сингапурын талаас Бүгд Найрамдах Сингапур Улсын Хүний нөөцийн яамны сайд бөгөөд Худалдаа, үйлдвэрийн яамны Хоёрдугаар сайд Тан Сэ Лен, …
-
6 July
Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг нарын 46 гишүүн “Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулж, өнөөдөр (2022.07.06) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2020 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого болон мэргэжлийн спортын хөгжлийн асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулж, …
-
6 July
Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров бараалхлаа.Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлснийг дурдаж, харилцааны шинэ зууныг сайн хөршийн найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу бодит агуулгаар баяжуулах нь манай хоёр улсын ашиг сонирхолд нийцнэ хэмээн тэмдэглэв.Цар тахлын дараах …
-
6 July
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий урилгаар долдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Сингапур Улсад албан ёсны айлчлал хийхээр энэ өглөө эх орноосоо мордлоо. Энэхүү айлчлал нь Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий 2016 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал юм. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд …
-
5 July
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровыг хүлээн авч уулзав
Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавров тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2022.07.05) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалахлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён С.В.Лавровтай дахин уулзаж байгаад баяртай байна гээд өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд Монгол Улс нь цар тахлын хүнд нөхцөл байдалтай нүүр тулж, эдийн засгийн багагүй хүндрэл амссан ч уламжлалт найрсаг түнш ОХУ-тай харилцаагаа хэвийн үргэлжлүүлэн хөгжүүлэхэд …
-
5 July
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров бараалхав
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд 07 дугаар сарын 05-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров бараалхав. Монгол, Оросын уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал байгааг …
-
5 July
Л.Халтар:Энэ жил Дарханы замын НЭГ, ДӨРӨВ, ТАВДУГААР багцуудыг дуусган дөрвөн урсгалтайгаар нээнэ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.07.05/ хуралдаанаар Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Иргэд олон нийтээс Зам, тээврийн хөгжлийн яамны ажил, Дарханы замтай холбоотой маш их гомдол, санал …
-
5 July
“Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан өнөөдөр (2022.07.05) “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны тавдугаар сарын 07-ны өдөр Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хууль батлагдсантай холбогдуулан “Хөгжлийн …
-
5 July
“Сувилагчид ээлтэй Монгол” сувилахуйн үндэсний чуулганаас гаргасан зөвлөмжийг УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулан өглөө
Монголын сувилагчдын нийгэмлэгээс олон улсын сувилагчдын өдрийн тохиолдуулан энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр “Сувилагчид ээлтэй Монгол” сувилахуйн үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулсан билээ. “Сувилагчид ээлтэй Монгол” сувилахуйн үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн нар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт гардуулан өглөө. Мөн уг зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын …
-
5 July
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В. Лавров Монгол улсад айлчилж байна
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров ажлын айлчлал хийхээр өнөөдөр өглөө манай улсад хүрэлцэн ирлээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийнэ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров тус тус бараалхана. Эдгээр уулзалтын үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит …
-
4 July
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, С.Бямбацогт, Т.Аюурсайхан, Б.Баттөмөр, Г.Занданшатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганбат нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын бүх ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, …
-
1 July
Азийн хөгжлийн банкны уулзалтаар Дарханы замын санхүүжилтийн талаар ярилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Тереза Хо тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Монгол Улс Азийн хөгжлийн банктай 30 жил хамтран ажиллаж байна. Олон улсын хөгжлийн түншүүд дотроос Азийн хөгжлийн банк бол манай улсын гол түнш юм гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ. Мөн КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд Азийн хөгжлийн банк …
-
1 July
Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхлаа
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байденд 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр бараалхав. Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Тухайлбал, энэ жил тохиож буй Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг …
June, 2022
-
30 June
У.Хүрэлсүх: Төр, засаг, хувийн хэвшил хамтрахын зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байя
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч “Очирдагинас” ХХК, “Витафит Инвест” ХХК-д ажиллалаа. “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын хүрээнд ирэх таван жилд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий цогц арга хэмжээ авах болсныг Ерөнхийлөгч хэллээ. Ингэснээр гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр …