“Жингүйдэл”, “Ичинноров” дуугаараа залуусын цөсийг хэсэгтээ л хөөргөсөн реппер дуучин Mekh ZakhQ өөрийн YouTube Chanel сувгаараа “Work Hard” дууныхаа шинэ клипыг цацсан байна. Тэрбээр одоо АНУ-д ажиллаж, амьдарч байгаа бөгөөд жилийн өмнө дэлхийн алдарт реппер Snoop Dogg-той хамтран шинэ уран бүтээл туурвиснаа хүргэж байсан билээ. https://www.youtube.com/watch?v=PcHBM0mC3D8 http://credit-n.ru/zaymi-online-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/otlnal-microzaimi.html
Tag Archives: урлаг
April, 2020
-
27 April
Реппер Гинжин Тайванийн уран бүтээлчтэй хамтран “On Me” нэртэй дуу гаргажээ
Өнгөрсөн оны зургадугаар сарын 29-нд реппэр Гинжин Тайванийн нийслэл Тайпей хотод “Golden Music Awards” наадмын 30 дахь удаагийн үйл ажиллагаанд Монгол улсаа төлөөлөн оролцсон. Тус наадмыг Тайванийн “Грэмми Авардс” хэмээн нэрийдэх бөгөөд Хятад болон Азийн орнуудын уран бүтээлчид нэг дор цугларч, өөрсдийн бүтээлээ танилцуулдаг онцлогтой. “Golden Music Awards” наадамд оролцож байх үеэрээ реппер Гинжин Тайванийн Трап, Хип хоп урсгалын пионер реппер YZ болон Америкийн продюсер, реппер Жэй Изаак нартай хамтран “On Me” нэртэй дуу хийж, клипний зураг авалтыг Тайпей хотын …
-
25 April
“Бүтэн амьдрал” кинонд тоглохын тулд жүжигчин З.Онон 30 кг туржээ
Дуучин нөхөр П.Идэржавхлангаа даган зохиолын дууны ертөнц рүү зам салсан жүжигчин З.Онон кино урлагийн карьертаа эргэн иржээ. Хэдийгээр Х-ТҮЦ продакшнаар овоглодог ч нөхөртэйгөө хамтран дуу дуулах болсноор түүний жүжигчний карьер тасалдсан гэхэд болно. Тэдний дуулсан “Чи бидэн хоёр” дуу нь олны хандалтыг ихээхэн авч, youtube хуудсанд 4.4 сая үзэлттэй болсон нь зарим зохиолын дуучдыг ажилгүй болгосон гэхэд хилсдэхгүй. Ийнхүү жүжигчний мэргэжлээсээ багагүй …
-
3 April
Никитон хамтлагийн “Монголдоо хайртай” онлайн тоглолт өнөөдөр болно
Никитон хамтлагийн “Монголдоо хайртай” онлайн, лайв тоглолт өнөөдөр 20 цагаас болох ба Боловсрол суваг телевиз шууд дамжуулан хүргэх юм. Тус тоглолтод МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ж.Алтанцэцэг нар урилгаар оролцож ая дуугаа ѳргѳнѳ. Түүнчлэн “Монголдоо хайртай” лайв тоглолтыг “Ard News”, “Монголдоо хайртай” фэйсбүүк хуудас шууд дамжуулан хүргэх юм. Никитон хамтлаг өөрийн албан ёсны цахим хуудаснаа “Үзэсгэлэнт бүсгүйчүүд, эрэлхэг хөвгүүд, бяцхан үрсэд нь эрүүл энхийг хүсье! Бид …
March, 2020
-
6 March
Уран бүтээлчид студид үзэгчгүй тоглолтоо толилуулна
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Увертюра” хамтлаг, МУСТА, дуучин Л.Чулуунбаатар, Д.Отгонжаргал, Т.Идэржавхлан, Н.Ундрал нарын хамтарсан “Studio Live” тоглолт энэ сарын 7-нд болно. Тус тоглолтыг дуу бичлэгийн “Анир” студиэс санаачлан “Анир” студийн байрнаас анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү онлайн тоглолтыг “Anir records”, “Uvertura hamtlag” гэсэн фэйсбүүк хуудас болон дээрх дуучдын өөрсдийн цахим хаягаас үзэгч танаа хүрэх юм. Сонирхуулахад, тус тоглолтод дуулагдах бүх …
January, 2020
-
23 January
Монголын уран зохиолын цоморлог франц хэлнээ хэвлэгдлээ
Франц хэлт уншигчдад Азийн уран зохиолыг танилцуулдаг “Jentayu” сэтгүүл тусгай дугаараа Монголын орчин үеийн уран зохиолд зориуллаа. Энэхүү цоморлогт манай ахмад, дунд, шинэ залуу үеийн төлөөлөл болох хорин уран бүтээлчийн шүлэг, хүүрнэл, эсээ багтсан бөгөөд ихэнх нь анх удаагаа франц хэлнээ орчуулагдан нийтлэгдсэн байна. “Jentayu” сэтгүүлийн тусгай дугаар болж Парист хэвлэгдсэн энэхүү цоморлогт эдүгээ Монголын шинэ үед ид туурвиж буй ахмад дунд …
-
20 January
2019 оны шилдэг театраар Улсын драмын эрдмийн театр шалгарлаа
Монгол Улсад бизнесийн олон талт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудаас хэрэглэгч олон нийтийн цахим санал асуулгаар шилдгийг шалгаруулан алдаршуулах зорилгоор “Best of Mongolia” арга хэмжээг 2012 оноос зохион байгуулж ирсэн билээ. Тэгвэл цахим санал асуулга өдгөө найм дахь жилдээ зохион байгуулагдаж оны шилдэг байгууллагуудыг шалгарууллаа. “Best of Mongolia-2019” цахим санал асуулгад 1500 байгууллага 70 номинацид өрсөлдсөнөөс …
-
20 January
“Сүлд” чуулгын уран бүтээлч Ё.Дамчаабадгар“Мөнгөн мод” цом хүртлээ
Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас оны шилдэг тайз дэлгэцийн уран бүтээлч шалгаруулах ёслолын ажиллагааг 12 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулагддаг бөгөөд соёл урлагийг хөгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмэр, туурвисан бүтээл, түүний үр дүн, ач холбогдол, улсын болон олон улсын чанартай …
December, 2019
-
25 December
“Алтан өд” наадмын хоёрдугаар шатны бүтээлүүдийг зарлалаа
Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлаа. 2001 оноос эхлэн 19 дэх удаагаа болж байгаа энэхүү наадмын хоёрдугаар шатанд 29 бүтээлийг шалгаруулжээ. “Алтан өд” наадам энэ жил яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга …
-
24 December
“Snow Melody-2020” тоглолт энэ 7 хоногт болно
“Snow Melody-2020” шинэ жилийн баярын хамгийн том тоглолт энэ 7 хоногт буюу 12-р сарын 27-ны үдэш 19:00 цагт СТӨ-ний тайзнаа болох гэж байна. Жил бүр шинэ бүтээл, шинэ найруулгаар хийгддэг уг тоглолтонд хамгийн өргөн бүрэлдэхүүн болох Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баян Монгол чуулга, гоцлол дуучин Э.Анхбаяр /МУГЖ/, Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Б.Солонго зэрэг 200 …
-
16 December
Дуучин П. Идэржавхлан, жүжигчин З.Онон нарын хамтран дуулсан “Хайр байдаг” дуу сонсогчдын хүртээл боллоо
“Ижийн энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Дорнын бүсгүй” “Энэ насны хайр”, зэрэг олон дуугаараа нийтийн дууны салбарт цахиур хагалж яваа дуучин П.Идэржавхлан эхнэр З.Ононтойгоо хамтран гурав дахь уран бүтээл болох “Хайр байдаг ” дуугаа сонсогчдын хүртээл болголоо. “Хайр байдаг” дууны үгийг О.Тодгэрэл бичиж, аяыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л. Балхжав зохиож хөгжмийн найруулгыг “Анир” студийн уран бүтээлчид хийж гүйцэтгэжээ.
-
6 December
Дизайнер Г.Өнөржаргал: Мода Монголоос эхлэх хандлагатай болсон
Гоёл-2020 наадмын шилдэг дизайнер Г.Өнөржаргалтай ярилцлаа. Тэрбээр энэ жил өдөр тутмын хувцасны шилдэг дизайнераар шалгарсан бөгөөд хилийн чанадад ажиллаж амьдардаг учраас тун удахгүй буцах гэж байгаа ажээ. Ярилцлагынхаа эхэнд Гансүхийн Өнөржаргалын талаар товчхон танилцуулгыг уншигч танд хүргэе. – 1999-2006 онд ШУТИС-ийг “Хувцасны зураач-Загвар зохион бүтээгч” хос мэргэжлээр төгссөн. – 2011-2016 онд Шанхай хотод “Дунхуа” их сургуульд “Хувцасны загвар зохион бүтээгч” …
-
5 December
“Болор цом-37” наадмын бүртгэл эхэллээ
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадмын бүртгэл өчигдрөөс эхэллээ.37 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй эл наадамд “уралдах” шүлгийг энэ сарын 27 хүртэл МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах аж. Наадмын бүртгэлийн хураамж дөрвөн мянган төгрөг бөгөөд э-майл болон факсаар хүлээж авахгүй хэмээн зохион байгуулагчид анхааруулав. Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ …
November, 2019
-
11 November
“Фауст”жүжиг дахин тайзнаа тавигдана
Оросын театр урлагийн сургуулийг найруулагчийн мэргэжлээр дүүргэж ирээд буй залуу найруулагч Мягмарнарангийн Батболдын зориглон барьж авсан алдарт “Фауст” жүжиг өнгөрсөн жил Монголын урлагийн ертөнцөд шуугиан тарьсан билээ. Тэгвэл энэ удаа үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 16, 17-ны өдрүүдэд “Фауст” жүжгийг өнөөгийн дэлхийн дахины театрын хөгжлийн түвшинд, орчин үеийн хэлбэр шийдлээр, техник технологийн ололт амжилтыг ашиглан пост драм хэлбэрээр үзэгч та бүхэнд хүргэх гэж байна …
-
9 November
“Жизель”-ийг Б.Саруул БНСУ-ын тайзнаа амилуулна
Сонгодог урлагийн шилдэг бүтээл болох А.Аданы “Жизель” балетыг Өмнөд Солонгосын “Wise Ballet Theater”, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын бүжигчид хамтран тавих гэж байна. Нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй балетын “Жизель”-ийн дүрийг Дуурийн театрын балетын гоцлол бүжигчин Б.Саруул амилуулах аж. Дашрамд дурдахад, “Жизель” балеть Монголын тайзнаа тавигдсаны 40 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Арваннэгдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын Илсан хотын Гоян Арамнүри “Арам” театрт /고양아람누리 아람극장/ тавигдана.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл