Tag Archives: урлаг

September, 2021

  • 13 September

    Соёлын элч Г.Баярчимэг “Монголыг төсөөл” зурагт альбомд орсон гэрэл зургуудаасаа ГХЯ-нд дурсгав

    Монгол Улсын Соёлын элч Г.Баярчимэг 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал С.Золжаргалтай уулзаж, өөрийн “Монголыг төсөөл” зурагт альбомд орсон гэрэл зургуудаасаа Гадаад харилцааны яаманд дурсгав. Г.Баярчимэг нь энэ оны 8 сарын 20-нд өөрийн “Монголыг Төсөөл” зурагт альбомын нээлтийг хийж, уг альбомд орсон гэрэл зургуудаараа үзэсгэлэн гаргаж байсан билээ. Түүний энэхүү альбом …

  • 10 September

    Б.Эрдэнэбаяр “IAKT – 2021” олон улсын гоцлол бүжигчдийн А зэрэглэлийн уралдаанд түрүүллээ

    “IAKT – 2021” олон улсын гоцлол бүжигчдийн А зэрэглэлийн уралдаан наймдугаар сарын 18-нд БНСУ-ын нийслэл Сөүлд зохион байгуулагдаж, 13 орны 163 бүжигчин ур чадвараа сорьжээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн онлайнаар оролцсон Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Батчулууны Эрдэнэбаяр “Нутгаа тэмүүлэхүй” бүжгээрээ шилдгийн шилдгээр шалгарч “Гран-при” шагнал, цом хүртсэн бөгөөд энэ сарын 7-ны өдөр шагналаа хүлээн авчээ. …

  • 9 September

    Ч.Номин:Хийсэн бүтээснээ үнэлүүлж, олны хайр хүндэтгэлийг хүлээнэ гэдэг нь өөрөө том шалгуур юм

    Манай улсад соёл урлагийн байгууллагын ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүгээ 28 дахь жилтэйгээ золгож байна. Соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан Соёлын сайд Ч.Номин ажил үйлсдээ амжилт гаргасан салбарын уран бүтээлчдэд өнөөдөр шагнал гардууллаа. Шагнал гардуулах үеэр Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ, “Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд өөрийн авьяас билэг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн эрхэм …

  • 9 September

    Жүжигчин О.Итгэл, Ц.Төгсбилэгт нар Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

    Монголд орчин цагийн мэргэжлийн театр үүсч хөгжсөний 90 жилийн ой болон соёл урлагийн ажилтны 28 дахь өдрийг тохиолдуулан Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдээс салбартаа тэргүүлсэн шилдэг тэргүүний уран бүтээлчид өнөөдөр /2021.09.09/тодорлоо. Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Улсын Драмын Эрдмийн театрын туслах найруулагч, жүжигчин О.Итгэл, жүжигчин Ц.Төгсбилэгт, менежер Ш.Чандмань, эмэгтэй хувцасны эрхлэгч Н.Нямдарь, жижиг хэрэглэлийн эрхлэгч А.Оюунчимэг, мужаан Г.Алтангэрэл нар …

  • 9 September

    Жүжигчин А.Баярцэцэг “Сити” их сургуульд багшилна

    Их Британийн Эзэн Хааны Драмын төв сургуульд кино жүжигчин мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан мисс, жүжигчин А.Баярцэцэг “Сити” их сургуулийн Урлагийн сургуульд багшлахаар болжээ. Тодруулбал,Урлагийн сургуулийн Жүжиглэх урлагийн тэнхимд Шоу бизнес, Продюсинг,Зохиолын задаргаа зэрэг хичээлүүдийг заахаар болсон байна. Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны “Equity” гишүүн жүжигчин А.Баярцэцэгийн хувьд 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл Марко Поло кинонд тоглосон бол 2018 онд Холливудын …

  • 9 September

    “Улаан бүс” хүмүүнлэгийн аяны хандивын тоглолт маргааш UBS телевизээр үзэгчдийн хүртээл болно

    Коронавирусын халдварын тоо буурахгүй өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ цаг үед ковидоор өвчилсөн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, гэрээр тусгаарлагдаж өөрсдийгөө эмчлэх эм тариа, хоол хүнсний хангамжийн дутагдалтай, гэр бүлээрээ ковидоор өвчилснөөс эдийн засгийн боломжгүй болж өөрсдийгөө эмчилж чадахгүй байгаа эмзэг бүлгийн айл өрх тэр дундаа өндөр настан, хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилгоор “Эрүүл энхийн түүчээ” ТББ нь Хүүхдийн элч дуучин С.Гантогоотой …

  • 8 September

    Ч.Номин:Соёлын салбарт гарч буй хууль, журам бүрийг хэрэглээтэй байхад төвлөрч байгаа

    Соёлын сайд Ч.Номинтой ярилцлаа. -Соёлын яам байгуулагдаад нэг жил гаруй, Та Соёлын сайдаар томилогдоод есөн сар болж байна. Энэ хугацаанд хийж амжуулсан ажлуудаас тань ярилцлагаа эхэлье. -Намайг ажлаа авахад Соёлын яам шинээр байгуулагдаад зургаахан сар болж байсан. Яам шинэ байрандаа нүүж ороод, бүтэц бүрэлдэхүүн нь бий болоод дөнгөж л төвхнөж байсан үе. Ковидын хөл хорио, хязгаарлалтын үетэй давхцаад нэн тэргүүнд …

  • 8 September

    Стокхольмын Азийн кино наадамд Монголын гурван кино оролцоно

    Швед улсын Стокхольм хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Азийн кино наадам” буюу “ASIATISKA FILM FESTIVALEN” арга хэмжээ энэ жил есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 03-ны хооронд Стокхольмын Гранд Театрт болох гэж байна. Тэгвэл энэхүү арга хэмжээнд анх удаа Монголын “Шилүүс”, “Бүсгүй”, “Алтан судал” гэсэн гурван кино оролцохоор болжээ. Швед дэх ЭСЯ-наас кино наадмыг зохион байгуулагч талтай 2020 оны …

  • 7 September

    “ БИДНИЙГ СОНС” Өсвөр насны хүүхдүүдийн – 16 Академийн төслийн сүлд дуу цацагдлаа

    “Бяцхан Мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагын Охидын мисс төвийн “ЭМИG” охидын хамтлагийн ахлагч, гоцлол бүжигчин, Энхтайваны Энхрийлэнгийн анхны бие даасан “Биднийг сонс ” дууны клип өчигдөр /2021.09.06/цацагдлаа. Тэрбээр Нийслэлийн 23-р сургуулийн 8в ангид суралцдаг бөгөөд “Бяцхан Мисс ” Олон Улсын Хүүхдийн байгууллагын “Шилдэг Хүүхэд ”, Монголын Хүүхдийн Ордны “Авьяас”, алт , мөнгөн медаль , Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний сурагч” алтан …

  • 7 September

    Чирлидингийн 2021 оны азийн оюутны аварга онлайнаар явагдана

    Ази тивийн чирлидингийн (хөгжөөн дэмжигчдийн спорт) оюутны 2021 оны аварга шалгаруулах гуравдугаар тэмцээнийг анх удаагаа онлайнаар явуулахаар энэ сарын 3-ны өдөр БНСУ-ын Сөүл хотоос удирдан зохион байгуулан техникийн зөвлөгөөнийг хийлээ. Тэмцээн 11 төрлөөр явагдах бөгөөд оролцогч 5 улсын 500 орчим баг тамирчдын үзүүлбэрийг видео бичлэгээр хийн, тухай бүрт нь шүүгч нарт явуулан үнэлгээгээ авах тул тэмцээн энэ сарын 3-наас 10 …

  • 7 September

    “Хайр уу, Найз уу” МУСК өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно

    Хажуу ширээнийхээ охиныг эргэн, эргэн харсаар хичээлийн цаг өнгөрч, нэг л мэдэх нь ээ завсарлагааны хонх дугардагсан. Дэггүй нь дэндсэн хөвгүүд охидынхоо гэзэгнээс татаж, сургуулийн үүдэнд тэвэг өшиглөж, хаа нэгтээ хуучны байрны орцонд гитар тоглон сууцгаана. Харж явдаг охин нь хажуугаар нь зөрөх төдийд нүүр час улаан болж, сандарсандаа үг ч хэлж чадалгүй дэмий л явтал нь харж зогсдогсон. Түүндээ …

  • 6 September

    Соёлын яам:Соёлын аялал жуулчлалд хэрэгцээтэй жишиг хөтөлбөр боловсруулна

    Соёлын сайд Ч.Номин “Монгол нүүдэлчин” жуулчны баазын үйл ажиллагаатай танилцаж, аялал жуулчлалын бизнес эрхлэгчидтэй нүүдлийн соёл зан заншил дээр тулгуурласан соёлын аялал жуулчлалд хэрэгцээтэй хөтөлбөр загварчлалыг гаргахаар ярилцлаа. Монголбанк, Нийслэлийн аялал жуулчлалын газрын хийсэн судалгаагаар Монгол Улсад ирж буй жуулчдын ихэнх нь Монголын уламжлалт зан заншил, соёл, байгальд татагдан ирдэг бөгөөд соёлын аялал жуулчлалын нэгдсэн бодлогогүйн улмаас жуулчны баазууд өөр, …

  • 6 September

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Фантастик” продакшиныг дэмжиж ажиллахаа мэдэгдэв

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг кино урлагийн салбарт амжилттай яваа “Фантастик” продакшны уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа. Уг уран бүтээлч залуус “37-р точка”, “Зүрхний хилэн”, “Маш нууц” зэрэг түүхэн уран сайхны киногоороо олон нийтээс өндөр үнэлгээ аваад байгаа. Тэд дэлхийн стандартад нийцсэн, олон улсад өрсөлдөхүйц хэмжээний уран бүтээл хийх хүсэл зорилготой бөгөөд дараагийн шинэхэн, түүхэн киноны төслийн ажилдаа ороод явж байна. …

  • 2 September

    “Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт марк шуудангийн үйлчилгээнд нэвтэрлээ

    “Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт маркийн анхны өдрийн нээлт өнөөдөр Соёлын яаманд боллоо. Нээлтэд, Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, доктор профессор Д.Эрдэнэбаатар, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, профессор А.Пунсаг нар оролцож, маркийг олон нийтэд дэлгэн үзүүллээ. Мөн Соёлын сайд Ч.Номин, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар гарын …

  • 2 September

    Олон Улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад батламж, мөнгөн шагнал гардууллаа

    Бүгд Найрамдах Чех Улсын алдарт хийлч Яраслов Косианы сангаас зохион байгуулдаг Чехийн алдартай морин хийлч Хираны нэрэмжит мэргэжлийн морин хийлчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад Соёлын сайд Ч.Номин өнөөдөр батламж, мөнгөн шагналыг нь гардууллаа. Шагнал гардуулах үеэр Соёлын сайд Ч.Номингийн хэлэхдээ, “Косианы нэрэмжит “Олон улсын залуу хийлчдийн уралдаан”-аас шагнал хүртэж, монголын сонгодог урлагийн хөгжил, чанар чансааг олон улсад таниулсан залуу хийлч сурагчид та бүхэнд …