Tag Archives: урлаг

May, 2023

  • 9 May

    “The HU” хамтлаг “Монгол” уран сайхны киног үзэв

    Дэлхийд Монгол нэрээ тамгалж яваа “The HU” хамтлагийнхан эх орондоо ирээд удаагүй байгаа. Тус хамтлагийнхан ирсэн даруйдаа нээлтээ хийгээд удаагүй байгаа жүжигчин, кино зохиолч, найруулагч Б.Амарсайханы “Монгол” уран сайхны киног үзээд, сэтгэгдэл өндөр буйгаа илэрхийллээ. Тэд хэлэхдээ “Монгол” уран сайхны киноны үзэл санаа, өгч буй мессеж нь тэдний уран бүтээлээрээ дамжуулан Монгол өв соёл, үүх түүхээ дэлхий дахинд таниулж, залуучуудын …

  • 4 May

    “Баян Монгол” чуулга олон улсын “Jazzahead” хөгжмийн наадамд Ази тивээс анх удаа оролцлоо

    Улсын филармонийн Төрийн шагналт “Баян Монгол” чуулга Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Бремен хотод зохион байгуулагддаг дэлхийн нэр хүндтэй, олон улсын “Jazzahead” жазз хөгжмийн наадамд оролцлоо.  Уг наадамд оролцсон “Баян Монгол” чуулга нь зөвхөн Монгол Улсаас төдийгүй Ази тивээс оролцож буй анхны уран бүтээлчид болж байна.  Жазз хөгжмийн бүхий л төрөл хэлбэр, урсгал чиглэлийн уран бүтээлчдийг хамруулдаг уг наадамд …

April, 2023

  • 28 April

    “Япон хүүхэлдэйн үзэсгэлэн” нээлтээ хийлээ

    Япон сан болон Японы Элчин Сайдын Яамнаас зохион байгуулж буй “Япон Хүүхэлдэйн үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Япон хэлээр “Хүний хэлбэр” гэсэн утгыг илэрхийлдэг “НИНГЁО” гэх нэртэй уг үзэсгэлэн нь “Баяр ёслолын хүүхэлдэй”, “Урлагийн хүүхэлдэй”, “Эгэл ардын хүүхэлдэй”, “Хүүхэлдэйн соёл дэлгэрсэн нь” хэмээх 4 бүлэгт хуваагдана. Түүхийн явцад баяжиж ирсэн Японы хүүхэлдэйн соёлыг нийт 67 шилмэл үзмэрээр …

  • 28 April

    Энэ ням гарагт “Playtime” наадмын “PRE-EVENT” болно

    Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох зорилгын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Амьд хөгжмийн наадам ТББ-тай хамтран “Playtime” олон улсын хөгжмийн наадмыг 2023 оны долоодугаар сарын 6-8-ны өдрүүдэд Монгол шилтгээн цогцолборт зохион байгуулахаар болсон. Тэгвэл Playtime наадмын энэ жилийн эхний “PRE-EVENT”-ийг 2023 оны дөрөвдүгээр сарын 30-ны ням гарагт 13:00-20:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. …

  • 28 April

    “Асарын өндөр” түүхэн жүжиг тун удахгүй

    Монгол Улсад Хүннүгийн хаад язгууртны дурсгалт газар арваад буй. Эдгээр нь Ноён уул, Тахилтын хотгор, Гол мод, Дуурлиг нарс, Гол мод-2, ОХУ-ын Буриадын нутагт байдаг. 2022 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Ямаан уснаас Хүннүгийн язгууртны томоохон дурсгалт газар илэрсэн. Хангайн нурууны баруун биеэс анх удаа олдоод буй уг дурсгалт газар Хүннүгийн Шаньюйн алтан ураг, Баруун гарыг захирах томоохон язгууртны …

  • 26 April

    Б.Октябрь: Оркестртой дуулах бол миний мөрөөдөл

    “Өглөөний зочин” ярилцлагын энэ удаагийн дугаарт дуучин Биндэръяагийн Октябрь уригдан оролцлоо. Тэрбээр энэ сарын 28-ний өдөр “Ааваа дурсана” анхны бие даасан тоглолтоо Ulaanbaatar Palace-ийн концертын их танхимд 19 цагаас хийх гэж байна.

  • 24 April

    “Алтан Өргөө” Олон Улсын кино наадам зургаадугаар сард болно

    Монголын кино институт, Lotus Pictures хамтран Монголын кино урлагийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр 11-р “Алтан Өргөө” Олон Улсын Кино Наадмыг 2023 оны 6 сарын 7-11-ний хооронд Тэнгис кино театрт зохион байгуулагдах гэж байна. Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам нь: Монголын үзэгчдийн кино урлагийн боловсролыг дээшлүүлэхМонголын уран бүтээлчдийн уран чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахМонголын кино урлагийн шинэ давлагааг түүчээлэх эрхэм зорилготой юм. …

  • 24 April

    Дуучин Б.Октябрийн “Гэгээн” цомгийн баяр боллоо

    Нийтийн дууны салбарт хүч түрэн гарч ирж байгаа залуу дуучин Биндэръяагийн Октябрийн “Гэгээн” цомгийн баяр энэ сарын 22-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай боллоо. “Гэгээн” цомог 14 дуунаас бүрдэж байгаа бөгөөд олны сэтгэл зүрхэнд хоногшсон “Цэнхэр хангай нутаг”, “Намрын дурсамж”, “Насан туршийн хайр,” “Ааваа дурсана” зэрэг дуунууд багтжээ. Дуучин Б.Октябрь ““Гэгээн” цомгийн баяр сайхан болж өндөрлөлөө. Миний уран бүтээлийн цаашдын …

  • 24 April

    “Energy Contemporary Ballet” энэ сарын 27-ний өдөр тоглогдоно

    Хүн байгалийн салшгүй хүйн холбоо, байгалийн үнэ цэн, түүнээс авах урам зориг, эрч хүчийг бүжгийн урлагийн гоо үзэсгэлэнгээр дамжуулан үзэгч таны сэтгэлд амилуулна. Дэлхийн суут хөгжмийн зохиолч Антонио Лучио Вивалдийн бүтээл дээр орчин цагийн шинэ бүжгийн урсгалаар дэглэн найруулагдсан “Energy Contemporary Ballet” энэ сарын 27-ний өдөр тоглогдох гэж байна. “Energy Contemporary Ballet” тоглолт нь найруулагч Б.Отгонсүрэнгийн Монгол орны үзэсгэлэнт байгалийг …

  • 19 April

    Найруулагч Э.Ёндоншаравын “ТОГЛООМЧИД” жүжиг энэ сарын 20-нд нээлтээ хийнэ

    Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Тоглоомчид” жүжиг 2023 оны 4-р сарын 20-ний өдрөө эхлэн тоглогдох гэж байна. Оросын алдарт зохиолч Н.В. Гоголийн 1840 онд бичсэн “Тоглоомчид” хэмээх алдарт зохиолыг найруулагч Э.Ёндоншаравын найруулгаар энэ сарын 20-нээс үзэгчдийн хүртээл болно.  Оросын сонгодог зохиолч Н.В. Гоголийн 1840 онд бичсэн “Тоглоомчид” зохиол нь мөрийтэй тоглоомчдын тухай биш, харин хүн чанар хэрхэн соригдож, ёс суртахуун яаж …

  • 14 April

    “Баавгай болохсон” кино Каннын кино наадамд нэр дэвшлээ

    Дэлхийн кино урлагийн салбарын тэргүүн зэрэглэлийн Каннын кино наадмын 2023 оны “Un Certain Regard” төрөлд “If Only I Could Hibernate” буюу “Баавгай болохсон” кино албан ёсоор нэр дэвшиж буйг өчигдөр Каннын кино наадмаас зарлалаа. Ингэснээр “Амигдала филмьс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болохсон” кино Монгол Улсаас анх удаагаа Каннын кино наадамд нэр дэвшсэн кино болж байна. “Un Certain Regard” гэх төрлийг 1998 …

  • 12 April

    “Blackpink” хамтлагийн “How You Like That” дуу 1.2 тэрбум хандалт авчээ

    Өмнөд Солонгосын охидын BLACKPINK хамтлагийн 2020 онд сонсогчдын хүртээл болгосон “How You Like That” дууны клип одоогийн байдлаар YouTube дээр 1.2 тэрбум хандалт авчээ. YG Entertainment-ийн хэлснээр “How You Like That” дуу нь 1 тэрбум хандалт авсан 6 дахь дуу болж байна. Өмнө нь тус хамтлагийн “Ddu-du Ddu-du” -2 тэрбум үзэлт, “Kill This Love” -1.7 тэрбум, “Boombayah”-1.5 тэрбум үзэлт, “As …

March, 2023

  • 28 March

    “Мөнгөн мод-2022” наадмын шилдэг уран бүтээлчид, бүтээлүүд тодорлоо

    Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2008 оноос хойш зохион байгуулж ирсэн оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” наадам өчигдөр 14 дэх удаагаа Дуурь бүжгийн эрдмийн театрт болж өндөрлөлөө. 14 дэх удаагийн “Мөнгөн мод” наадмаас шалгарсан оны Шилдэг уран бүтээлчид:     Шилдэг судлаач – Соёл урлаг судлалын хүрээлэнгийн судлаач Бат-Өлзийн Баатархүү    Шилдэг хөгжимчин – Үндэсний урлагийн их …

  • 22 March

    До. Болдын “Бүтээл” бие даасан үзэсгэлэн дэлгэгдлээ

    Соёлын Яамны галерейд Монгол Улсын Ардын Зураач, Төрийн Соёрхолт До. Болдын “Бүтээл” бие даасан үзэсгэлэн гуравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дэлгэгдэж байна. До. Болд бага наснаасаа зурах сонирхолдоо хөтлөгдөн зургийн дугуйланд суралцаж байгаад 1971 онд Дүрслэх Урлагийн Дунд Сургууль, 1977 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Урлагийн Академийн уран зургийн ангийг тус тус дүүргэжээ. Тэрбээр аж байдал, хөрөг, түүхийн сэдвээр гол төлөв …

  • 17 March

    Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр “Бүргэд” драмын жүжгээ нийслэлд тоглолоо

    Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Нарны баяр-Наурызын баяр, төр нийгмийн зүтгэлтэн М.Хурманханы мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар, Эрдэнэт хот болон нийслэлийн Налайх дүүрэгт “Бүргэд” драмын жүжгийг тоглолоо. Драмын жүжгийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Р.Шынайн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ахтаны “Бүргэд” найраглалаас сэдэвлэн бичсэн бөгөөд Казах түмний ахуй амьдралын онцлогийг шингээсэн, шувуучлахуй буюу …