Tag Archives: урлаг

March, 2023

  • 14 March

    Франц Улсын “PETIT FUTE” аялал жуулчлалын сэтгүүлд Монгол Улсыг онцлов

    Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Гадаад харилцааны яамны санаачилгаар Бүгд Найрамдах Франц Улсын “Petit Fute” сэтгүүлийн нүүрэнд Монгол Улсыг онцолж, манай улсын аялал жуулчлалын салбарыг сурталчилсан дэлгэрэнгүй нийтлэлийг хэвлүүлжээ. “Petit Fute” сэтгүүл нь 1976 оноос хойш 48 жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Европын улс орнууд өндрөөр үнэлдэг, нэр хүндтэй олон нийтэд …

  • 14 March

    “South by South West” кино наадамд Монгол кино оролцоно

    “Three Flames Pictures” , “Team Hero” продакшны хамтарсан бүтээл, найруулагч Батсүхийн Баатарын “Aberrance” буюу “Этгээд” уран сайхны кино дэлхийд болон Америкт нэр хүндтэй “South by South West” кино наадмын “Midnighters” буюу “Шөнийн” хэсэгт шалгараад байна. SWSX наадам нь жил бүрийн гуравдугаар сард АНУ-ын Техас мужийн Остин хотод болдог бөгөөд 35 дахь жилдээ зохиогдох гэж байна. Тус наадам нь киноны хорхойтнууд …

  • 9 March

    “Худалдагч охин” кино “Vesoul Film festival in Asian Cinema” наадмын Шилдэг киногоор шалгарлаа

    Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” уран сайхны кино “Vesoul Film festival in Asian Cinema” кино фестивалийн Шилдэг киногоор шалгарч Алтан дугуй цомыг хүртлээ. Дэлхийн 31 орны 85 кинотой өрсөлдөж, энэ нэр хүндтэй шагналын эзэн болсон тухай уран бүтээлчид мэдээллээ. Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” уран сайхны киноны гаргасан амжилтаас дурдвал -“New York Asian Film Festival 2022” наадмын “Шилдэг кино” -Осакагийн Азийн кино …

  • 1 March

    Өнөөдрөөс эхлэн бүх музей 5 хоног үнэгүй үйлчилнэ

    Соёлын сайдын “Музейн нээлттэй өдөр” зохион байгуулах тухай тушаалаар энэ сарын 1-5-ны өдрүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргана. Мөн дээрх өдрүүдэд улс даяарх музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин “Чингис хаан” үндэсний музей тусгай хөтөлбөрөөр ажиллах юм байна. Энэ хугацаанд музей нь харилцаа холбоо үүсгэх, …

February, 2023

  • 23 February

    МУГЖ Ц.Төмөрхуяг 20 жилийн дараа “ИНЭЭМТГИЙ ХҮН” визуал драмын жүжгээр тайзнаа эргэн ирлээ

    Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох “Инээмтгий хүн” романыг Pro театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон туурвижээ. “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийн гол дүрд гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг тоглох гэж буй гэдгээрээ онцлогтой. Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг 20 жилийн дараа “ИНЭЭМТГИЙ ХҮН” визуал драмын жүжгээр тайзнаа эргэн ирлээ. Тэрээр 2003 оноос хойш тайзны уран бүтээлд оролцоогүй …

  • 18 February

    Р.Мөнхсайхан, Д.Ариунбаатар нарт Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

    Нийслэлийн хоёр албан хаагч Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалаа. Тодруулбал, Улаанбаатар театр ОНӨТҮГ-ын уран сайхны удирдаач Р.Мөнхсайхан, Соёлын төв өргөөний захирал Д.Ариунбаатар нар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Урлагийн гавьяат зүтгэлтэн цол гардан авсан юм. Монгол Улс болон нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, төрийн дээд цолоор шагнагдсан эдгээр эрхэмд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон …

  • 18 February

    Солонгос Улстай соёлын солилцооны хөтөлбөр байгуулж, 5 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болов

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Соёлын сайд Ч.Номин, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Пак Бу Гён нар 2023-2026 оны хооронд хэрэгжүүлэх хоёр улсын соёлын солилцооны хөтөлбөрийг үзэглэлээ. Хөтөлбөрийн хүрээнд, соёл урлагийн хамтын ажиллагаа, солилцоо, кино үйлдвэрлэл, дуу хөгжмийн салбарт хамтран ажиллахаар тохиролцов. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдгээр салбар нь …

  • 17 February

    “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин Ц.Үенчид Ардын жүжигчин цол хүртээлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Цэндийн Үенчид Ардын жүжигчин цол хүртээв. Тэрбээр Булган аймгийн Хөгжимт дуу бүжгийн театрын гоцлол дуучин, бүжигчнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, уламжлалт өв соёлоо хөгжүүлэх үйлсэд 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа “Түмэн эх” чуулгад гоцлол дуучнаар тасралтгүй 30 гаруй жил ажиллан ардын дуу дуулах, ардын …

  • 16 February

    Ц.Балдоржийн зохиол “ШӨНӨ БУУСАН ААДАР” драмын жүжгийн тасалбар худалдаанд гарлаа

    2005 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар “Шөнө амталсан нулимс” жүжиг нээлтээ хийж, үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Энэхүү уран бүтээлийг 2023 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, зохиолч Ц.Балдорж агсны 70 насны ойд зориулан “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр эх зохиолын нэр буюу “Шөнө буусан аадар” нэрээр нь …

  • 16 February

    Соёлын биет бус өвийн 2022 оны Шилдэг өвлөн уламжлагч шалгарлаа

    Соёлын яамнаас Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 40.5-д заасны дагуу Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг жил бүр шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг билээ. 2022 оны шилдэг өвлөн уламжлагчаар “Монгол хөөмэйн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч Дашдоржийн Цэрэндаваа шалгараад байна. Д.Цэрэндаваа нь 1954 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, …

  • 14 February

    Дуучин Б.Гүрбадам, Р.Болортуяа нарын хамтарсан “УЧРАЛЫН УЯНГА” тоглолтын тов гарлаа

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Гүрбадам, Р.Болортуяа нар хамтран “УЧРАЛЫН УЯНГА” тоглолтоо хийхээр болжээ. https://youtu.be/jinH24CnoHI “УЧРАЛЫН УЯНГА” тоглолт гуравдугаар сарын 6-ны өдөр “UB Palace”-ийн концертын их танхимд 19:00 цагт болох юм. https://youtu.be/GLSwQ9Nq6XQ

  • 14 February

    Б.Баяндалай:Хүн мууллаа гээд нас нэмэгдэхгүй, мөнгөтэй болохгүй

    Соёлын тэргүүний ажилтан Б.Баяндалайтай түүний шинэ уран бүтээл болох “Хүн битгий муулаарай” дуу хэрхэн бүтсэн талаар ярилцлаа.

  • 13 February

    Дуучин Д.Осгонбаяр “Өөшгөө юу даа”, “Наран мандах нутаг” хос цомгоо гаргалаа

    Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Осгонбаярын ардын дууны “Өөшгөө юу даа”, нийтийн дууны “Наран мандах нутаг”  хэмээх хос цомгийн нээлт боллоо. Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, дууны шүлгийн мастеруудын нэг С.Амартайвангийн үг, УГЗ Ш.Батсайханы аялгуу “Наран мандах нутаг” дуугаар Д.Осгонбаяр дуучинг үзэгч олон андахгүй. Түүнчлэн “Ээлтэй хорвоо”, “Ганга нуурын шувуу” зэрэг олон сайхан дууг …

  • 9 February

    Чингис хаан музей ОХУ-ын Эрмитаж музейтэй хамтран ажиллана

    Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун 2023 оны хоёрдугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо ажиллаж, Эрмитаж Улсын музейтэй хамтын ажиллагааны анхны гэрээгээ албан ёсоор байгууллаа. Тус гэрээнд хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, эрдэм шинжилгээний хээрийн шинжилгээний болон судалгааны бүтээл туурвих, мэргэжилтэн солилцох, бэлтгэх асуудлууд багтсан байна. Ийнхүү Соёлын сайд Ч.Номин, ОХУ-ын Соёлын сайд, хатагтай Любимова Ольга Борисовна нарын 2021 оны 12 …

  • 3 February

    Дуучин Б.Баяндалайгийн шинэ уран бүтээл “Хүн битгий муулаарай”

    Дуучин Б.Баяндалайгийн шинэ уран бүтээл болох  “Хүн битгий муулаарай” дуу цацагдаж эхэллээ. “Хүн битгий муулаарай” дууны үгийг Д.Дэчинжалба, аялгууг нь С.Бат-Очир хийсэн байна. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Баяндалайгийн хувьд “Би өөрийнхөөрөө”, “Жаргаж яваарай хүмүүн, “Жаргалтай гэр бүл”, “Дурлал”  “Хайрыг бүү дутаа”,  “Хайрын зураг” , “Анд минь чамдаа” зэрэг  80 гаруй уран бүтээлийг үзэгчдэд хүргэсэн юм. Мөн 21 аймаг болон нийслэл …