Tag Archives: урлаг

July, 2023

  • 7 July

    Б.Алтанхуяг:Төрүүлж өсгөсөн аав, ээж, гэр бүл, соёл урлагийн салбарынхандаа баярлалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар  өнөөдөр “Анир” студийн захирал, “Анир поп оркестр”-ийг үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч, удирдаач, найруулагч Б.Алтанхуягт  Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ. Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг “Хамгийн түрүүнд төрүүлж өсгөсөн аав, ээж, гэр бүл, төр засаг, соёл урлагийн салбарынхандаа баярлалаа. Дууны урлагт олон дуучдыг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж, ард түмнийгээ соён …

  • 7 July

    “Хурд” хамтлагт ТӨРИЙН СОЁРХОЛ хүртээлээ

    Монголын рок поп урлагийн амьд домог болсон  “Хурд” хамтлаг түүхт 30 жилийн ойгоороо “Төрийн Соёрхолт” хамтлаг боллоо. Өнөөдөр  /2023.07.07/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон “Хурд” хамтлагийн “Эх орон”, “Цэргийн бодол”, “Аавдаа би хайртай” бүтээлүүдэд “Төрийн Соёрхол” хүртээлээ. Дашрамд дурдахад “Хурд” хамтлаг Нийслэлийн Соёл, урлагийн газрын албан ёсны хүсэлтээр Д.Сүхбаатарын талбайд 2023 оны 07 дугаар …

  • 4 July

    “ХУРД” хамтлаг наадмаар Д.Сүхбаатарын талбайд тоглоно

    Монголын рок поп урлагийн амьд домог “ХУРД” хамтлаг түүхт 30 жилийн ойн тоглолтоо өнгөрсөн сард Төв цэнгэлдэх хүрээлэнд 40 гаруй мянган сонсогч фенүүддээ зориулан амжилттай зохион байгуулсан билээ. Тус тоглолтын дараа “ХУРД” хамтлагийн мянга мянган сонсогч, фенүүдээс төв талбайд тоглож өгөх хүсэлтийн давлагаа цахим орчинд өрнүүлж байсан тул Нийслэлийн Соёл, урлагийн газраас албан ёсоор хүсэлт тавьж, Д.Сүхбаатарын талбайд 2023 оны …

  • 3 July

    “МЕТА МЕДИА” платформын албан ёсны нээлт боллоо

    “Мета медиа” OTT платформын албан ёсны нээлт 7-р сарын 1-ны өдөр боллоо. Тус платформын хувьд интернэт орчинд гадаад, дотоодын төрөл бүрийн кино, контент болон телевизийн сувгуудыг веб сайт болон гар утсаараа хүссэн газраасаа хандах боломжийг бүрдүүлээд байна. Одоогийн байдлаар www.metamedia.mn веб сайтаар болон PLAY STORE-с  / https://play.google.com/store/apps/details?id=com.metamedia / шууд татан хэрэглэх боломжтой ба тун удахгүй IOS хувилбарыг ашиглалтад оруулах юм. …

  • 3 July

    Хөгжмийн зохиолч Л.Балхжавын бүтээлүүдэд Төрийн соёрхол хүртээлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  өнөөдөр шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээв. Энэ үеэр Монголын соёл, урлагийн салбарт авьяас билэг, хөдөлмөр бүтээлээ олон жил зориулж, хөгжмийн урлагт туульсын төрлийн шинэ урсгал чиглэл гарган, орчин цагийн рок поп хөгжмийг хөгжүүлэх, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжавын  “Амин хайрын эх орон”, …

June, 2023

  • 30 June

    Төв аймгийн 100 жилийн ойн наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна

    Энэ жил Хэнтий, Архангай, Завхан, Төв, Говь-Алтай аймгуудын  түүхт 100 жилийн ой тохиож байна. Засгийн газрын баталсан тогтоолоор Говь-Алтай аймаг наймдугаар сарын 1, 2-нд, Архангай аймаг 7-р сарын 26-28-нд, Завхан аймаг 7-р сарын 30, 31-нд, Төв аймаг 27-29-нд, Хэнтий аймаг 27, 28-нд тэмдэглэхээр болсон.  Тэгвэл Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг найруулагч Ц.Батнайрамдал найруулахаар болжээ. Түүний хувьд мөн Төв …

  • 30 June

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна

    Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлэхэд 11 хоногийн хугацаа үлдээд байна. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комисст 218 хүн ажиллаж байгаа бөгөөд бэлтгэл ажил 80 хувьтай хангагдсан. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Баяр наадмын 11, 12-ны тасалбарыг тусад нь борлуулахаар …

  • 28 June

    Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ын ерөнхий найруулагчаар Н.Жанцанноров ажиллана

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолоор Тулгар төрийн 2232 жилийн ой, Их Монгол Улсын 817 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 117 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ыг зохион байгуулах багийн бүрэлдэхүүнийг баталлаа. Энэхүү тоглолтын Eрөнхий найруулагчаар Н.Жанцанноров, Ерөнхий продюсероор Ж.Дамдинцэрэн, Уран сайхны удирдагчаар Г.Цоггэрэл, Ерөнхий удирдаачаар Н.Буянбаатар, Ерөнхий зураачаар С.Чулуунбаатар, Ерөнхий …

  • 26 June

    Э.Тамир: Өөрийгөө өөрөөр нээж байгаа нь гоё байна

    “Яг түүн шиг” шоуны найм дахь дугаарын ялагчаар Mrs M буюу Э.Тамир тодорлоо. Тэрээр өвөрмөц хоолойт, үзэсгэлэнт бүсгүй Lana Del Rey-г санаанд оромгүйгээр амилуулж энэ удаагийн ялагчаар шалгарсан юм. “Яг түүн шиг” шоу дуусахад хоёрхон дугаар үлдэж байгаа бөгөөд финалын шатны дугаар ирэх сарын 2, 9-нд үзэгчдэд хүрснээр энэхүү шоу өндөрлөх юм. -Чамгүй сорилтуудын дараа найм дахь дугаарын ялагчаар шалгарсанд баяр хүргэе. …

  • 26 June

    “Шөнө дундын бүжиг” энэ сарын 29-нийг дуустал тоглогдоно

    “Орфей” театрынхан “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлж, эл төслийн эхний уран бүтээлээр жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийг зургаадугаар сарын 2-ноос “Улаанбаатар” зочид буудлын их танхимд хүргэсэн билээ. Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 29-ны өдрийг дуустал өдөр бүр Улаанбаатар зочид буудлын их танхимд тоглогдож байна. “Шөнө дундын бүжиг” жүжгийн ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, Ж.Билгүүн, ерөнхий …

  • 22 June

    Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд амжилттай оролцсон Г.Гансүлдэд мөнгөн шагнал олгоно

    Чех Улсад 2023 оны 5 -р сарын 03-наас 06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 65 дахь удаагийн уралдаанд Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Г.Гансүлд гуравдугаар байр эзэлж Засгийн газрын 120 дугаар тогтоолд заасан мөнгөн шагнал хүртэх болзлыг хангасан билээ. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, …

  • 22 June

    Индиана Жонс: Хувь тавилангийн хүрд кино энэ сарын 30-нд нээлтээ хийнэ

    Америкийн адал явдалт Индиана Жонс: Хувь тавилангийн хүрд кино 6-р сарын 30-ны өдрөөс эхлэн Америкийн Нэгдсэн Улсын кино театруудаар  болон Монгол Улсын “Өргөө”, “Prime Cineplex” кино театруудаар үзэгчдийн хүртээл болох гэж байна. Индиана Жонсын адал явдлын тухай өгүүлэх тус цуврал кино нь 1990 оноос эхлэн үзэгчдийг татсан гайхалтай бүтээл юм. Индиана Жонс: Хувь тавилангийн хүрд киноны зохиолыг Жеймс Мэнголд, Жез …

  • 19 June

    Монголд анх удаа “ХЯЗГААРГҮЙ” хипхопера мюзикл тайзнаа

    Дэлхий дахины соёл урлагийн шинэ инновацын бүтээгдэхүүнийг цаг алдалгүйгээр Монголын үзэгчдийн хүртээл болгохоор шаргуу ажилладаг хэсэг бол тайз, дэлгэцийн залуу уран бүтээлчид байдаг. Үүний нэгэн жишгээр Монголд анх удаа “ХЯЗГААРГҮЙ” хипхопера мюзиклийг тайзнаа дэлгэж байна. Энэ сарын 20,21,22-ны өдрүүдэд “The corporate hotel and convention centre”- д тоглогдох уг “хипхопера” мюзикл нь дөрвөн төрлийн жанр багтааснаараа онцлог. Тодруулбал хип хоп, дуурь, драм, физикл …

  • 15 June

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадамд 280 гаруй уран бүтээлч оролцоно

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 15-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө. Энэ удаагийн наадамд БНХАУ, ОХУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг нийт 22 орноос биечлэн 160, цахимаар 120 буюу нийт 280 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ. Мөн …

  • 14 June

    “Оскар Мамены ертөнц ба Монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ

    Чингис хаан Үндэсний музейд 6-р  сарын 16-ны өдөр Монгол Улс Норвегийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан “Оскар Мамены ертөнц ба Монголчууд” (Mongols in the Memories of Oscar Mamen) сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Олон Улс судлалын хүрээлэн, Монгол Улсыг хамаарагч Норвегийн Хаант Улсын ЭСЯ, Монгол Улсын ГХЯ-наас хамтран зохион байгуулж …