Tag Archives: урлаг

October, 2023

  • 25 October

    “Циркийн Гүнж” олон улсын наадмын Гран-при шагналыг Монгол охид хүртлээ

    Энэ сарын 19-22-ны өдрүүдэд ОХУ-ын Саратов хотын циркт  “Принцесса Цирк” буюу “Циркийн Гүнж” дэлхийн эмэгтэй циркчдийн ес дэх удаагийн олон улсын наадам зохион байгуулагдлаа. Тус наадмын Гран-при шагналыг Монголын охидын хамтлаг хүртсэн байна. Тэд каучук үзүүлбэрээр эл шагналыг хүртсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ. Каучук гэдэг нь биеийн уян налархай байдлыг харуулсан циркийн акробат үзүүлбэр аж. Тус наадамд Франц, Герман, Этиоп, …

  • 24 October

    Дуучин Б.Наранцогтын “Хөгжмийн эгшиг” анхны бие даасан уран бүтээлийн тоглолт энэ сарын 26-нд болно

    Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгаас төрөн гарсан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Боржигоны Наранцогт “Хөгжмийн эгшиг” анхны бие даасан уран бүтээлийн тоглолоо 10-р сарын 26-ны өдөр Улаанбаатар паласын концертын их танхимд хийх гэж байна. Тэрбээр “Хөгжмийн эгшиг”, “Ижий хань”, “Уянга цагаан хуруу”, “Цэцэгчний хүслэн,” “Торгоны хээ”, “Нууцхан сэтгэл” зэрэг дуугаараа ард түмэндээ танигдсан уран бүтээлч билээ. “Хөгжмийн эгшиг” тоглолтонд дуучин …

  • 18 October

    “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо

    Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой  15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 16-ны өдөр нээлтээ хийлээ. Энэ сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй  тус кино наадмын нээлтийн киногоор  Венецийн олон улсын кино наадмаас шагнал хүртсэн найруулагч …

September, 2023

  • 28 September

    “Гоо улирал” эмэгтэй яруу найрагчдын уншлага энэ сарын 30-нд болно

    “Гоо улирал” эмэгтэй яруу найрагчдын уншлага энэ сарын 30-нд болно. Нийгэмд яруу найрагчдыг ихэвчлэн эрэгтэй хүмүүсээр төсөөлөх нь элбэг байдаг. Утга, уран зохиолын салбар дахь жендерийн хэвшмэл ойлголтыг халах, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих зорилгоор “Гоо улирал” эмэгтэй яруу найрагчдын уншлага хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 2022 онд  21 залуу эмэгтэй яруу найрагч шүлэг, бүтээлээ уншиж сонирхуулсан бол энэ жил …

  • 26 September

    “ХАЙРЫН ВИЗ” уянгын драмын жүжиг энэ сарын 29-ний өдрөөс үзэгчдэд хүрнэ

    УДЭТ-ын уран бүтээлчид Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэчлэн үзэгчдэд хүргэх гэж байна. Тус уран бүтээлийг 2006 онд үзэгчдэд анхлан хүргэсэн бол 2019 онд найруулагч М.Батболдын найруулгаар дахин олны хүртээл болгож байв. Харин энэ удаа шинэ найруулга, шинэ тавилт, шинэ уран бүтээлчидтэйгээр 9-р сарын 29-ний өдрөөс эхлэн Улсын хүүхдийн театрт тайзнаа  тоглохоор товложээ.  Эд хөрөнгөөр дутаж үзээгүй эрх танхил …

  • 19 September

    Балетын тэргүүн гоцлооч Р.Булган

    Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/-аас бүжигчний гараагаа эхэлсэн ОХУ-ын Чайковскийн нэрэмжит Дуурь Бүжгийн Академик Театрын Балетын Тэргүүн Гоцлооч Р.Булганг эх орондоо ирсэнтэй нь холбогдуулан Театрын захирал Б.Сарантуяа, Уран бүтээлийн гүйцэтгэх албаны дарга Э.Бэхтулга нар  хүлээн авч уулзлаа. Энэ жил Театрын түүхт 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Р.Булган өөрийн зүгээс бүхий л талаараа дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд 61 …

  • 19 September

    “Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

    Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг “Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмыг Монголд зочлох жилийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор, V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн хүрээнд зохион байгуулав. Наадмын үйл ажиллагаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлж, 10 сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд Монгол, Румын, Польш, Итали, Герман, Солонгос зэрэг 12 орноос драмын урлагийн …

  • 19 September

    “Гэгээн Муза-17” наадмын “Гранпри” шагналыг “Сычуаны сайн хүн” жүжиг хүртлээ

    Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг  “Гэгээн Муза” олон улсын театрын наадам 17 дахь жилдээ болж өндөрлөлөө. Энэ жилийн наадамд Улсын Драмын эрдмийн театрын уран бүтээлчид хүүхдийн жүжгийн төрөлд “Миний аав супер баатар”,  драмын жүжгийн төрөлд “Сычуаны сайн хүн” жүжгээр тус тус өрсөлдсөн юм. Хүүхдийн жүжгийн төрөлд Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг  Улсын Драмын эрдмийн театрын жүжигчин …

  • 15 September

    Морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт “Монголын сайхан орон” тоглолтоо анх удаа толилуулав

    Монгол Улсын Соёлын элч-Морин хуурын чуулга 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дэлхийд алдартай Сиднейн Дуурийн театрт “Монголын сайхан орон” тоглолтоо анх удаа толилуулав. “Монголын сайхан орон” тоглолтоор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, Морин хуурын чуулгын гоцлол дуучин МУГЖ Б.Мөнхбаатарын дуулснаар Монгол ардын уртын дуу “Урьхан хонгор салхи”, Монгол Улсын …

  • 11 September

    Венецийн кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр Б.Тэргэл шалгарлаа

    80 дахь удаагийн Венецийн кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр “Сэр сэр салхи” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл шалгарлаа. Найруулагч П.Лхагвадуламын “Сэр Сэр Салхи” уран сайхны кино нь Соёлын яам, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн “Кино урлагийг дэмжих сан”-аас тодорхой хэсэгт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн кино бүтээлүүдийн нэг билээ. Энэхүү бүтээл нь  80 дахь удаагийн Венецийн Олон улсын кино наадамд …

  • 7 September

    Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид БНСУ-ын Сочон хотод тоглолтоо хийлээ

    Үндэсний урлагийн их театр нь БНСУ-ын Сочон хоттой соёл урлагийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж 2015 оноос хойш хамтран ажиллаж олон удаагийн аялан болон хамтарсан тоглолтуудыг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад Сочон хотын утга зохиолын ордонд ҮУИТ болон Сочон хотын бүжгийн чуулга, филармони оркестрын хамтарсан тоглолт зохион байгуулагдлаа. Мөн Сочон хотын шинжлэх ухаан, соёл урлагийн нийгэмлэгтэй дараагийн хамтын …

  • 6 September

    Франц улсад “Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн дэлгэгдэнэ

    “Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Франц удсад нээлтээ хийх гэж байна. Энэ талаар Соёлын сайд Ч.Номин ““Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг ирэх аравдугаар сарын 14-нд Франц Улсын Бретанийн Гүнгийн ордон Нант хотын Түүхийн Музейд нээхээр ажиллаж байна. Тус үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжиж ажиллаж байгаа бөгөөд цаашлаад соёл болон археологийн …

  • 6 September

    Монгол Улсын хоёр уран бүтээл Бусаны олон улсын кино наадамд шалгарлаа

    28 дахь удаагийн Бусаны Олон Улсын Кино наадмын /BIFF/ албан ёсны мэдээ өчигдөр  зарлагдлаа. Азийн орнуудад зохиогддог кино наадмууд дундаа А зэрэглэлийн наадам болох “Бусаны Олон Улсын Кино Наадам” нь 70 гаруй орны 200 орчим кино бүтээлүүдийг сонгон шалгаруулж 14 хэсэгт нэр дэвшүүлдэг билээ. Уг кино наадам нь 2023 оны 10 сарын 4-13-ны өдрийн хооронд зохион байгуулагдах юм. Энэхүү наадамд …

  • 4 September

    “Орфей” театрын “БҮГД ЧАМД ХАЙРТАЙ” сэтгэхүйн комеди драмын жүжиг нээлтээ хийлээ

    “Орфей” театрын хамт олон өнгөрсөн 2022 оны аравдугаар сард АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” саркастик мелодрам жүжгийг найруулагч М.Батболдын найруулгаар үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл тус жүжгийг шинэ нэр, шинэ бүрэлдэхүүн, шинэчилсэн найруулгаар “БҮГД ЧАМД ХАЙРТАЙ” нэртэйгээр 9-р сарын 1-ны өдрөөс эхэлж Монголын Үйлдвэрчний Эвлэлийн соёлын төв ордны тайзнаа тоглож эхэллээ.   “БҮГД ЧАМД ХАЙРТАЙ” сэтгэхүйн …

  • 4 September

    Хятадын кино өдрүүд үргэлжилж байна

    “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын Соёлын өдрүүд арга хэмжээний хүрээнд наймдугаар сарын 31-ний өдөр “Хятадын кино өдрүүдийн арга хэмжээ” нээлтээ хийсэн билээ.  Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал, соёлын зөвлөх Ли Чжи, Өвөр Монголын кино группийн Ерөнхий удирдлагын албаны дарга Чи Шуанбао, Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал нар оролцов. Энэхүү үйл …