Tag Archives: урлаг

October, 2021

  • 25 October

    Соёлын сайд Ч.Номин БНАСАУ-ын элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Соёлын сайд, Монгол Улс-БНАСАУ-ын Засгийн газар хоорондын зөвлөлдөх Комиссын Монголын хэсгийн дарга Ч.Номин өнөөдөр БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо, Элчин зөвлөх Хан Чол Мин, Эдийн засаг, худалдааны зөвлөх Хан Жөн Гю нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар, Элчин сайд О Сын Хо Монгол, БНАСАУ-ын Эдийн засаг техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын зөвлөлдөх Комиссын хуралдаан зохион …

  • 22 October

    Соёл, урлагийн түүхэн гэрэл зургуудыг театрын музейд хүлээлгэн өглөө

    Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Соёлын яам санаачлан Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос «Орос зохиолчдын бүтээл Монголын тайзнаа» сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Театрын музейд хүлээлгэн өглөө. Тус үзэсгэлэн Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд 2021 оны 6 дугаар сарын 30-нд нээлтээ хийж 100 хоногийн хугацаанд олон …

  • 20 October

    Европын Кино Наадам цахимаар зохион байгуулагдана

    Европын кино наадам 10-р сарын 25-наас 11-р сарын 21-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдана. Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайдын яамдтай хамтран зохион байгуулдаг энэхүү кино наадам нь та бүхнийг Европын кино ертөнцөөр 10-р сарын 25-наас 11-р сарын 21-ний өдрүүдэд аялуулах болно. Наадмын хүрээнд Санденс, Канн, Венец зэрэг нэр хүндтэй олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн 16 бүтээлийг толилуулах бөгөөд …

  • 19 October

    Монголын Балетын үндэсний IV уралдааны бүртгэл эхэллээ

    Монголын балетын хөгжил сангаас зохион байгуулдаг “Монголын Балетын үндэсний IV уралдаан”-ы бүртгэл энэ сарын 15-наас эхэллээ.  Тус уралдаан нь сонгодог урлагийг сонирхон хичээллэдэг монгол хүүхэд, багачуудын балетаар хичээллэх хүсэл эрмэлзлийг урамшуулах, хөгжин дэвших орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж, сургалтын байгууллагуудын холбоо харилцааг дэмжих үндсэн зорилтуудын хүрээнд хэрэгжүүлж ирсэн “Монголын балетын хөгжил сан”-гийн нэр хүндтэй төслийн нэг юм.  Энэ удаагийн уралдааныг цахимаар …

  • 19 October

    МУГЖ Э.Амартүвшин дэлхийн шилдэг Баритон хоолойтой дуучнаар шалгарлаа

    Venora l’Arena сан болон Арабын нэгдсэн Эмират улсад төвтэй Finservice FZ компани хамтран зохион байгуулсан дуурийн дуучдын шилдгүүдийг тодруулах “Opera Star” наадмаас Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарсан байна. Тэрбээр шагналаа арванхоёрдугаар сарын 29-нд АНЭУ-ын Дубай хотноо гардаж авах аж. Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, 2012 …

  • 18 October

    Ц.Амартүвшин: Инээдмийн кино өөрөө хамгийн амьдралтай байдаг.Тэгээд ч хүн тэндээс маш их зүйлийг авдаг

    “F studio”-ийн ерөнхий найруулагч Ц.Амартүвшинтэй ярилцлаа. -Юун түрүүнд сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа яриагаа эхлүүлье. -КОВИД-19 гарахаас өмнө “Хар сувдны нууц-2” уран сайхны киногоо Турк улсад хийгээд ирсэн. Яг зураг авалт дуусаад ирэхэд цар тахал гарсан. Түүнээс хойш яг кино театрт зориулсан уран бүтээл гаргаагүй. Тэгээд мэдээж өвчин гарснаас хойш зах зээлийнхээ хуулиар IPTV-д чиглэсэн уран бүтээл хийж болох …

  • 12 October

    MNBC “Азтантай багц” урамшуулалт хөтөлбөрөө зарлалаа

    MNBC агаарын олон сувгийн телевизээс эрхэм хэрэглэгч нартаа зориулан “АЗТАНТАЙ БАГЦ” урамшуулалт хөтөлбөрөө зарлалаа. Урамшууллын хугацаа 10 сарын 8-12 сарын 1 хүртэл   MNBC -ийн Үндсэн болон Лояалти багцын хэрэглэгчид “АЗТАНТАЙ БАГЦ” хөтөлбөрт хамрагдаад гэр бүлийн гишүүн бүрийн хэрэгцээнд нийцсэн төрөл бүрийн энтертаймэнт сувгуудыг хүлээн авч үзэх боломжтой юм. Мөн тус багцыг идэвхжүүлснээр 5 САЯ  төгрөгийн шагналын сантай азтан шалгаруулах сугалаанд давхар оролцох эрхийн …

  • 12 October

    Барселона Азийн кино наадамд Монголын хоёр кино шалгарчээ

    Барселона Азийн кино наадам (Asian Film Festival Barcelona) 9 дахь удаагаа Испани улсын нийслэл Барселона хотод аравдугаар сарын 28 наас арваннэгдүгээр сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ жил Монгол улсаа төлөөлөн Ч. Отгонзориг найруулагчийн “Эмэгтэй” (The Woman), Д. Лхагва найруулагчийн “1990” бүтээлүүд албан ёсоор шалгарлаа. Барселон Азийн кино наадам нь Испани улсад Азийн соёлыг кино урлагаар дамжуулан таниулах …

  • 12 October

    Б.Өнөржаргал: Хөгжмийн зохиолчоор сурч эхэлсэнээс хойш дууны уран бүтээл туурвихаас илүүтэйгээр хөгжмийн уран бүтээл хийхийг илүүд үздэг болсон

    Гуравхан настайдаа эмээгээрээ дууны үг заалгаж дуулж сурч, удалгүй Хүүхдийн ордны С.Ганчимэг багшийн гарын шавь болсноор урлагийн авьяас нь тодорч, долоохон настайгаасаа өөрөө дуу зохиож, дуулж хүүхдийн дууны урлагт өөрийн хувь нэмрээ чамлахааргүй оруулсан сод авьяастан Б.Өнөржаргалыг танихгүй мэдэхгүй хүн ховор биз.  2006 онд анхныхаа “Найзаа намайг хараарай” цомог, 2009 онд “Дуугаар мэндчилье” хоёр дахь цомог, 2010 онд дан өөрийнхөө …

  • 12 October

    АНУ-ын кино наадамд Монголын хоёр кино шалгарчээ

    АНУ-ын Юта мужийн Солт Лайк хотод жил бүр зохион байгуулдаг “Ред рок” олон улсын кино наадамд Монголоос хоёр найруулагчийн бүтээл шалгарчээ. Тодруулбал, “Эмэгтэй”,  “Дурсаж яваарай” бүтээлүүд шалгарч уралдаант хэсэгт нь хүч үзэх гэж байна. “Дурсаж яваарай” уран сайхны киноны зохиолыг М.Хангал, Д.Цэвээндулам нар бичиж, Э.Ган-Очир найруулсан юм. Харин “Эмэгтэй” киног Б.Отгонзориг найруулж, гол дүрд жүжигчин Ч.Ундрал Гавьяат жүжигчин Т.Борхүү нар …

  • 11 October

    Жүжигчин П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээнд оролцоно

    Америкийн нэгдсэн улсын Лос-Анжелес хотод арваннэгдүгээр сарын 20-ны өдөр болох сайхан бүсгүй шалгаруулах “Miss Asia USA” тэмцээнд Монгол улсаа төлөөлж жүжигчин П.Шүүдэрцэцэг оролцохоор болжээ. Харин дуучин С.Сэрчмаа Монгол улсаасаа анх удаа уг тэмцээнд ая дуугаа өргөхөөр болсон байна. Жүжигчин П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний талаар өөрийн цахим хуудаснаа “Тэмцээний финалын өдөр 11-р сарын 20-нд болно.Хүний нутагт миссийн олон улсын тэмцээн …

  • 11 October

    “Дэлхийн Мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр А.Бөртэ-Үжин тодорлоо

    “Miss World-Дэлхийн Мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар А.Бөртэ-Үжин тодорлоо. “Дэлхийн мисс-2019” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс М.Цэвэлмаа титмээ А.Бөртэ-Үжинд шилжүүлэн өглөө. 70 дахь удаагийн “Miss World 2021” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжин Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй. Мисс бүсгүй олон улсын …

  • 6 October

    О.Самданпүрэв: “Нэг талын тасалбар” кино нийгэмд мессеж өгсөн бүтээл болсон гэж найдаж байна

    Монголын кино урлагт нэгэн шинэ бүтээл нэмэгдлээ. Нийгмийн дунд заавал ярих, дуугарах шаардлагатай сэдэв болоод буй салалт, хүсээгүй жирэмслэлт зэргийн талаар өгүүлэх драма жанрын “Нэг талын тасалбар” олон ангит кино үзэгчдийн хүртээл болж эхэлжээ. 10 ангит цувралын анги бүр тусдаа нэртэй бөгөөд нэгдүгээр анги нь “Ура, би жирэмслээгүй байна” гэснээс ямар сэдвийн талаар өгүүлэх нь  харагдана. Оюутан болж үерхэл, хайр дурлалтай учирч …

  • 5 October

    “Хавтаст хэрэг” олон ангит киноны зураг авалт эхэллээ

    Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газар, Хүлэгү пикчерс, Номадиа пикчерс хамтран бүтээж буй “Хавтаст хэрэг” олон ангит киноны зураг авалт  өчигдөр /2021.10.04/ эхэллээ. Киноны зохиолыг Хүлэгү пикчерс, Номадиа пикчерсийн уран бүтээлчид хамтран бичиж Цагдаагийн ерөнхий газраас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажилласан нь энэхүү кино мэргэжлийн өндөр түвшинд, алба хаагчдын бодит амьдралыг …

  • 5 October

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд соёл урлагийн салбарынхан нэгдлээ

    Соёлын яамны албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн Баянгол дүүргийн 20-р хороо, “ДЦС-4” ТӨХК-ийн урд талд байрлах “Баянгол Агропарк” ОНАТҮГ-ын талбайд мод тарих ажлыг эхлүүллээ. Соёл урлагийн салбарын албан хаагчид энэ сарын 9-ны өдөр хүртэл тус цэцэрлэгт хүрээлэнд нийт 300 мод тарих юм. “50 га газартай “Баянгол Агропарк”-ийн 60 хувьд мод тарьж ургуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд “Тэрбум мод” тарих …