Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд Тэргүүн зэргийн Чингис хаан одонт, Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын таван шилдэг бүтээлээс бүрдсэн “Хоёрдугаар симфони” нэртэй хос “Алтан пянз”-ны нээлт тавдугаар сарын 22-ны өдөр болно. Дэлхийн алдартнуудын пянзыг үйлдвэрлэж ирсэн EMI 1440 төхөөрөмжөөр бүтээсэн Б.Шаравын “ХОЁРДУГААР СИМФОНИ” тэргүүтэй таван бүтээлээс бүрдсэн 300 ширхэг хос алтан пянз Английн Лондон хотоос …
Tag Archives: урлаг
May, 2019
-
8 May
“Амьдралыг тэтгэгч – О2” модерн балет агаарын бохирдлын талаар өгүүлнэ
Монгол-Америкийн Балетын Хөтөлбөр нь 2017 оноос Монгол Улсад тулгамдаад байгаа байгаль орчны асуудлыг олон нийтэд урлагаар дамжуулан таниулан ойлгуулах санаачилгыг эхлүүлсэн юм. Анхны тоглолтоор “Амьдралыг Тэтгэгч – H2O” нэртэй усны хамгааллын талаар анхны модерн балетын тоглолтыг “Номадик Балет” Продакшнтай хамтран танилцуулсан. 2019 онд НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран “Амьдралыг тэтгэгч-O2” хоёр дахь модерн балетын тоглолтыг “Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл …
-
7 May
Дуучин Б.Нацагдорж Луис Фонсигийн дүрд хувирна
Боловсрол телевизийн контент “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын эхний дугаар энэ сарын 5-нд үзэгчдийн хүртээл болж эхэлсэн билээ. Энэ удаагийн “Яг түүн шиг-4” шоунд өмнөх улиралд оролцож байсан шилдгийн шилдэг найман оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог. Тодруулбал,дуучин ая зохиогч Б.Нацагдорж, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, дуучин П.Баярцэнгэл, загвар өмсөгч С.Сарнай, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, дуучин Б.Маралжингоо, дуучин Б.Халиун, дуучин С.Сэрчмаа, дуучин Б.Амархүү. “Яг түүн шиг-4” шоуны …
-
6 May
МУГЖ Д. Жаргалсайхан загвар өмсөгч С.Сарнайд дуу зохиож өгөхийг амлав
“Яг түүн шиг-4” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын эхний дугаар өчигдөр /2019.05.05/ Боловсрол телевизээр үзэгчдийн хүртээл боллоо. Энэ удаагийн шоунд өмнөх улирлын 24 оролцогчоос сонгогдсон найман шилдэг уран бүтээлч өрсөлдөж байгаа билээ. Шоуны эхний дугаарт: Дуучин, продюсер Б.Нацагдорж буюу Наки- Америкийн дуучин, ая зохиогч “Beyonce”, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү- “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, Дуучин П.Баярцэнгэл- “Bruno Mars”, Загвар өмсөгч С.Сарнай- …
-
6 May
Дэлхийн мисс ээжүүдийн топ 6-д Монголын мисс А.Дэлгэрцэцэг шалгарлаа
Дэлхийн үзэсгэлэнт ээжүүдийн дунд явагддаг “Mrs World” тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 04-ний өдрүүдэд явагдаж шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд монгол ээжүүдийн төлөөлөл, мисс А.Дэлгэрцэцэг 41 орны гоо ээжээс шалгарч, Топ зургаад шалгарчээ. Тэрбээр “Mrs Mongolia World-2018-Гоо ээж” улсын анхдугаар уралдааныг тэргүүн байр эзэлж, үндэстний ялагчаар тодорч, тус тэмцээнд оролцох эрхээ авсан юм. “Mrs. World 2019” тэмцээний ТОП-6 1. Вьетнам 2. Өмнөд Африк 3. …
-
3 May
Дуурийн дуучин Э.Анхбаярыг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Энхболдын Анхбаярт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг өнөөдөр гардуулан өгөв. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Анхбаяр нь 2018 онд Оросын нэрт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит уралдаанд тэргүүн байр, 2017 онд Австрийн нэрт дуурийн дуулаач Отто Эдельманы нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд …
-
1 May
А.Болормаа: Үзэгчтэйгээ аз жаргалаа хуваалцахаар догдлон хүлээж байна
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин А.Болормаа энэ тавдугаар сарын 9-нд буюу Ялалтын баярын өдөр анхны бие даасан “Аз жаргал” нэртэй тайлан тоглолтоо хийхээр тун завгүй явна. Түүнийг “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч гэдгээр нь үзэгчид андахгүй сайн танина. Ингээд түүнтэй уран бүтээл болон тоглолтынх нь талаар ярилцлаа. А.Болормаагийн хувьд эх орныхоо дөрвөн зүг найман зовхист хүрч …
April, 2019
-
30 April
“Дэлхийн бяцхан од”-оор тодорсон Г. Сарангоо эх орондоо ирлээ
Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестиваль болох “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээний тайзнаа Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулсан “Дэлхийн бяцхан од-“Little Star of the World” Г. Сарангоо өнөөдөр /2019.04.30/ эх орондоо ирлээ. Гүрж улсын Тбилиси хотноо дөрөвдүгээр сарын 21-27-ны хооронд зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 40 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон таван настай Гансүхийн Сарангоо охин “Best …
-
30 April
“Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч А.Болормаа анхны бие даасан тоглолтоо хийнэ
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин А.Болормаа тавдугаар сарын 9-нд буюу Ялалтын баярын өдөр анхны бие даасан “Аз жаргал” нэртэй тайлан тоглолтоо хийхээр тун завгүй явна. Түүнийг “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч гэдгээр нь үзэгчид андахгүй сайн танина. А.Болормаагийн хувьд эх орныхоо дөрвөн зүг найман зовхист хүрч дуулахад, эх оронч дайчин цэрэг эрс дуунд минь ээжийгээ бодон уясч, …
-
30 April
Олон Улсын дүрслэх урлагийн наадамд зураач Ч.Болор гуравдугаар байр эзэлжээ
Канад Улсын Ванкувер хотноо 4 сарын 25 – 28 ны өдрүүдэд “Art Vancouver” Олон Улсын дүрслэх урлагийн наадам зохион байгуулагдлаа. Урлагаар нэгдэцгээе буюу “Uniting nations through art” уриатай тус арга хэмжээ нь тав дахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд энэ удаад 20 гаруй орны 100 гаран уран бүтээлчид оролцжээ. Энэхүү Олон Улсын дүрслэх урлагийн “Art Vancouver 2019” /www.artvancouver.net/ үзэсгэлэнг Засгийн газрын …
-
27 April
МУГЖ Б.Жаргалсайханы охин нийслэлийн “Шилдэг жүжигчин” сурагчаар шалгарчээ
Урлагийн олон сайхан хосуудын нэг МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа нарын охин нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн 12А ангийн сурагч Ж.Наранжаргал нийслэлийн “Шилдэг жүжигчин” сурагчаар шалгарчээ. Тодруулбал өчигдөр зохион байгуулагдсан нийслэлийн 9 дүүргийн авьяаслаг сурагчдын дунд зохион байгуулагдсан “Бидний театр” жүжгийн уралдааны “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацийн эзнээр “Хайрлахын учир” жүжгийн Аялгуугийн дүрээр оролцож ийнхүү шилдгээр шалгарч МУГЖ И.Одончимэгээс шагналаа гарджээ. …
-
26 April
“Монголын кино фестиваль” болж байна
Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, кино сонирхогч монгол, чех иргэдтэй хамтран Прага хотын “Пилот” кино театрийн дэлгэцнээ 4 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд “Монголын кино фестиваль” арга хэмжээг зохион байгуулж байна. Чех Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээний үеэр монголын орчин үеийн кино урлагийн эхэн үеийн шилдэг бүтээлүүд болох “Аман хуур”, “Гарын таван хуруу”, “Мартагдашгүй намар” зэрэг уран …
-
26 April
Монгол охин “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээний Тэргүүн дээд шагналыг хүртлээ
Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестиваль болох “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээн Гүрж улсын Тбилиси хотноо дөрөвдүгээр сарын 21-27-ны хооронд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 40 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон таван настай Гансүхийн Сарангоо охин “Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд “Little Star of the World”шагналыг хүртэж, “Дэлхийн бяцхан мисс-2019” титмийн эзэн …
-
25 April
Ч.Бадрал Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүлэв
Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, МУСТА Ч.Бадрал энэ сарын 19-23-ны өдрүүдэд ОХУ-ын Якутск хотод болсон Айтилина Адамовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэллээ. Дуурийн дуучин Ч.Бадрал нь өнгөрсөн жил Италийн алдарт CHIGIANA академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition-2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрыг авч, “Golden Star-2018” шагналын эзэн болсон билээ. Тэрбээр зургадугаар сард Англид болох …
-
24 April
“Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн их наадмын нийслэлийн бүсийн II шатны шалгаруулалт боллоо
Хүүхэд, өсвөр үеийнхэнд Монгол үндэстний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, сурталчлах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран уран бүтээл туурвих Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын өвийг хүүхэд багачуудад өвлүүлж Монгол үндэстний соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Монголын хүүхдүүд” Хүүхдийн урлагийн их наадмыг 21 аймаг, Нийслэлийн өсөн дүүргийн хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл