Tag Archives: урлаг

March, 2016

  • 24 March

    “Дуун урлаг” хүмүүжүүлэх нь бүү хэл “буруу замд” хөтлөөд байна

    Сүүлийн үеийн хамтлаг дуучид олширч тоогоо алдсан. Эвлэгхэн хоолойтой бүр нь дуу дуулж соёлын тэргүүний ажилтан болдог “моод” Монголд л байна. Харин хамтлаг дуучдын дууны үгэнд хяналт тавьдаг газар гэж үгүй болж. Хуучин нийгмийн үед 20 гаран гарын үсэг зуруулж байж дуу бүтдэг түүхтэй байсан гэх. Харин одоо дуртай нь дууны шүлэг “сэглэж”, дуртай нэг нь ая “оруулж”, хэн ч …

  • 23 March

    Кино урлагт оршсон “эрдэнэ” гэгдэх А.Ганчимэгийн хувьсал

    Дэлгэцийн дөрөв дэх уран бүтээлээрээ үзэгч түмнээ дахин байлдан дагуулж буй “Хувьсал” продакшныхан сонирхуулах зүйл ихтэй явна.”Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ээрээ соц үеийн нийгмийн далд амьдрал руу гүнзгий нэвтэрч, “Зүрхээр наадагч”-аар ёстой л зүггүйхэн аргуудыг тодхон харуулаад, “Тооцоогүй тоглоом”-ын амтыг гашуунаар мэдрүүлсэн тэд энэ удаа “Атганд үлдсэн эрдэнэ”-ээ дэлгэлээ. Хэдийгээр нээлтээ хийгээд ердөө сар шахам хугацаа өнгөрч байгаа боловч тасалбар нь эрэлт …

  • 22 March

    Үнэтэй машин унадаг 12 алдартай эмэгтэйчүүд

     Алдартнууд том харш, хувийн арал, солиотой үдэшлэгүүд, нүд хужирласан хувцас өмсөж амьдрахыг илүүд үздэг. Гэвч тэдний дунд үнэтэй унаанд мөнгө зарцуулах эмэгтэйчүүд тун ховор. Дараах жагсаалтанд дурьдагдах оддын ихэнх нь өөрийн хүч хөдөлмөрөөрөө олсон мөнгөө үнэтэй машин авахад зарцуулсан юм. Тиймээс тэднийг бүү шүүмжлээрэй. Хэрэв та тэдний оронд байсан бол яг л тэдэн шиг алхам хийх байсан, тийм биш гэж үү? …

  • 21 March

    Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр

    Жил бүрийн 3 дугаар сарын 21-нд “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. 1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг бөгөөд яруу найраг нь бүтээлч сэтгэлгээний эрч хүчийг агуулж тасралтгүй шинэчлэгдэн хөгждөг хэмээн тодотгосон юм. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан илгээлтэндээ “Яруу найраг бол эрх …

  • 19 March

    А.Ганчимэг: Нөхрөөсөө салсан тухайгаа ярих дургүй

    Хувьсал продакшны дэлгэцийн шинэ уран бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран кино үзэгчдийг байлдан дагуулаад байгаа билээ. Энэхүү киноны гол дүр болох Тайван хэмээх хүүгийн дүрд жүжигчин А.Ганчимэг тоглосон. Тэрбээр энэхүү киноны нээлтийн үеэр “Би чинь өөрөө эмэгтэй хүн учраас эрэгтэй хүний дүрд тоглоно гэдэг нь асар их чадвар шаардсан ажил байлаа. Ганчимэг гэдэг хүн өөрийнхөө хэмжээнд, байдаг тэр бяцхан авьяасаа …

  • 18 March

    Б.Үйзэнмаа: Эмэгтэй хүн өөрөө таашаал авахгүй бол эр хүнийг дур тавих хүртэл жүжиглэх ёсгүй

    Найруулагч Б.Үйзэнмаа “Над руу ингэж битгий хар” киногоороо Германы “Бавар”-ийн кино наадмаас шинэ, залуу, шилдэг найруулагчийн шагнал хүртсэн тухай бид өмнө мэдээлсэн. Тэрээр энэ киног найруулсан төдийгүй гол дүрд нь тоглосон билээ. Б.Үйзэнмаа 2004-2006 онд Франкфуртын ойролцоох Майнз хотын их сургуульд франц хэл, түүх судалж, дараагаар нь Германы алдарт Мюнхений “Телевиз, кино урлагийн их сургууль”-д суралцсан байдаг. Өдгөө тэрээр Герман …

  • 18 March

    Жүжигчин Ундармаа эрчүүдэд “хөх”-өөрөө бэлэг барилаа

    “Шинэ үе продакшн”-аас урлагийн гараагаа эхлэж үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн жүжигчин Т.Ундармааг одоо хэрнэ тайзан дээрээ дахин гарахыг фэнүүд нь битүүхэн хүлээсээр байдаг. Адтай, одтой түүнд ард түмэн дэндүү их хайртай. Тийм ч учраас дэлгэцийн уран бүтээлээр биш тайзахн дээрээс харахыг хүсдэг. Юутай ч хамтлагта эргэн орох бодолгүй байгаа түүний хувьд жүжигчин, продюсерийн үүргийг гүйцэтгэж кино урлагт хүч үзэх болсон. …

  • 18 March

    “Театр 2016” сургалтын нээлт боллоо

                Улсын драмын эрдмийн театраас төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчид болон ажилтнуудын мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Театр 2016” онол, практикийн сургалтыг театрын 85 жилийн ойн хүрээнд өнөөдөр эхэлж байна.             Уг сургалтанд УДБЭТ, ХЦДБЧ болон Дархан, Сэлэнгэ, Дундговь, Сүхбаатар, Ховд, Увс, Баянхонгор зэрэг 15 аймгийн 20-иод театр чуулгын 120 гаруй уран …

  • 17 March

    Г.Эрдэнэчимэг Халимаг дууг амилуулав

    Гавьяат жүжигчин С.Жавхлангийн гэргий дуучин Г.Эрдэнэчимэг монгол ээжүүддээ төдийгүй Халимагийн ард түмэнд зориулан Халимагийн хөгжмийн зохиолч Аркадий Манджиевийн ардын дуу шиг хоногшсон сор бүтээлийг цоо шинээр амьдруулжээ. Халимагт мартагдах шахсан монгол ахуй, соёлыг дууныхаа клипээр үзүүлэн халимаг хэллэгээр нь гайхалтай урлан дуулсан байна.  Эсгий гэрт өрнөх нүүдэлчний дахин давтагдашгүй  амьдралын нэгэн өдрийг үзүүлсэн, натур байдлаар зураг авалтыг хийсэн энэ бүтээл …

  • 17 March

    Жүжигчин Т.Навчаа хөл хүнд болжээ

    Анхны амьдралдаа цэг тавьж, уран бүтээл, ажилдаа анхаарал хандуулах болсон жүжигчин Б.Навчаа хөл хүнд болсон тухай мэдээлэл байна. Хүнд амьдрал туулсан учраас үргэлжлүүлэхийг хүсээгүй хэмээн анхны амьдралынхаа талаар ярьж байсан жүжигчин бүсгүй экс нөхөртэйгээ хэвлэлээр нэг хэсэг дайтсан. Гэвч сүүлийн үед нам гүмхэн байгаа Б.Навчаа шинэ хүнээ хүлээж буй бололтой. Харин түүний сонголт,  хүүхдийнх нь аав хэн болох нь одоогоор нууцлагдмал …

  • 16 March

    Монголын циркчид 5 цомын баяраа тэмдэглэнэ

    Монголын Үндэсний Циркийн жүжигчид өнгөрсөн 6 сарын хугацаанд нийтдээ 5 цомыг олон улсын дээд зэрэглэлийн циркийн тэмцээнүүдээс хүртсэн байна. ОХУ-ын Идол тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид мөнгөн цом, БНХАУ-ын Вучиао тэмцээнээс Б.Золбаяр ахлагчтай жүжигчид мөнгөн цом, Францын Масси тэмцээнээс Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид алтан цом, Испанийн тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид алтан цом, ОХУ-ын Ижевскийн тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид тус тус алтан цом …

  • 15 March

    Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын 1400 км-ийн цаанаас илгээсэн бэлэг юу байв…

    МУГЖ С.Жавхлан Т.Баясгалан нар 13 жилийн дараа эргэн нэгджээ. Тэдний нийлж тоглолт хийх болсныг зарим үзэгчид “С.Жавхлан, Т.Баясгалан нарыг нийлтэл хямарч дээ Монгол минь” хэмээн шоглон бичиж, сошиэл ертөнцөд наргиан бий болгож байна. Дуу хуурын аялгуунд монголчууд уярахдаа бүх гэм нүгэл, жаргал зовлонг нэгээхэн хэсэг мартаж чаддаг. Энэ хямралын үед тийм л итгэл урмыг бэлэглэхээр С.Жавхлан Т.Баясгалан нар нэгдээ бизээ. …

  • 14 March

    Үргээлэг 2 энэ сарын 19-нд нээлтээ хийнэ

    СУИС-ийн нэг ангийн залуус нэгдэн “Үргээлэг” хэмээх киног бүтээсэн нь 2014 онд дэлгэцнээ гарсан. Олон нийтийн сэтгэлд түгшин байдаг хятадын ажиллах хүчний талаар сонирхолтой, далд түүхийг өгүүлж чадсанаараа үзэгчдэд хүрч чадсан эл бүтээлийн хоёрдугаар анги болох “ҮРГЭЭЛЭГ 2” кино энэ сарын 19-нд нээлтээ хийхээр болжээ. Тус киноны эхний ангийн ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бол хоёрдугаар ангийн найруулагчаар УДЭТ-ын жүжигчин СТА …

  • 14 March

    Мадридад 30 сая еврогийн үнэтэй таван уран зургийг хулгайлжээ

    Экспрессионист зураач Фрэнсис Бэконы (1909-1992) Мадрид дахь хувийн цуглуулгаас 30 сая еврогоор үнэлэгдэх таван уран зургийг хулгайлсан тухай “El Pais” сонинд мэдээлжээ. Энэ нь сүүлийн арван жилийн хугацаанд Испанид гарсан хамгийн том хулгайн хэрэг ажээ. Гэмт хэрэг есөн сарын өмнө болсон ч эзэн нь цагдаад энэ тухай мэдээлээгүй байжээ. Энэ урлагийн бүтээл хулгайлсан газар нь Мадрид дахь Испанийн Сенатын байшингаас …