Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, МУСТА Чулуунбаатарын Бадрал Галина Вишневскаягийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлж, арван мянган ам.доллараар шагнуулжээ. ОХУ-ын нийслэл Москвад болж өндөрлөсөн энэ уралдааны тэргүүн байрыг Өмнөд Солонгосын дуучин Бьонг Мин Гил хүртэж 15 мянган ам.долларын шагнал хүртсэн аж. Дуучин Ч.Бадрал өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын Якутск хотод болсон Айтилина Адамовагийн нэрэмжит …
Tag Archives: урлаг
June, 2019
-
8 June
“Монголын Үндэсний балет” lll уралдаан өнөөдөр эхэлнэ
Монголын Үндэсний балет” lll уралдаан БСШУСЯ-ны ивээл дор Соёл урлагийн газар, Балетын тэмцээн зохион байгуулах хороон дэмжлэгтэйгээр энэ сарын 8, 9-нд Хүүхдийн ордонд болно. 2016 оноос хойш зохиогдож буй энэ тэмцээн Монголын балетын урлагийн хөгжлийг харуулна гэж зохион байгуулагчид үзэж байна. Уралдааны ерөнхий шүүгчээр Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва ажиллах юм. Уралдаанд 170 орчим хүүхэд оролцох бөгөөд тэд багийн төрөлд …
-
7 June
Киноны ахмад уран бүтээлчид БНХАУ-ын кино үйлдвэртэй танилцаад иржээ
Монгол, Хятад улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол киноны ахмад уран бүтээлчид дэлхийн киноны зах зээлд тэргүүлэгч БНХАУ-д аялаад ирлээ. “Мөрөөдлийн аялал” хэмээх уран бүтээлийн аялалд Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Ж.Лхамхүү, П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, А.Дашпэлжээ, Г.Равдан нарын МУГЖ, МУСТА цолтой 22 ахмад уран бүтээлч Бээжин-Шанхай-Нинбо-Гуанжу-Макао хотоор аялсан юм. Бээжин хотноо аялах хугацаанд ахмад жүжигчид Хятадын кино хотхон болох “Дачин” …
-
6 June
Монгол хүү дэлхийн балетын түүхэнд нэрээ мөнхөллөө
Дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, ЮНЕСКО-д бүртгэлтэй, чансаа өндөр “World Ballet Grand Prix” тэмцээнд монгол хүү түрүүлж, алтан медаль хүртжээ. Авьяаслаг хүүг Мөнх-Эрдэнийн Тэлмэн гэдэг. Тэрбээр нэр хүндтэй тэмцээнээс алтан медаль хүртэхээс гадна 60 мянган ам.долларын тэтгэлгийн эзэн болсон байна. Уг олон улсын тэмцээний түүхэнд монгол хүн анх удаагаа алтан медаль авч байгаагаараа онцлог аж. М.Тэлмэн хүүтэй холбогдож, …
-
5 June
Бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн болно
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/479 дүгээр захирамжийн дагуу “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга” шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 8-ны өдөр “Алдар” спорт хорооны бүжгийн танхимд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнийг 2002 оноос эхлэн нээлттэй тэмцээн болгон зохион байгуулж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүжгийн спортын клубийн тамирчид ур чадвараа сорьсоор ирсэн. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн нь 2013 оноос …
-
4 June
“Хайрын виз” уянгын драмын жүжгийг энэ сарын 7-нд тоглоно
Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид “Хайрын виз” уянгын драмын жүжгийг 13 жилийн дараа шинэ дүр төрх, шинэ найруулагаар тайзнаа амилуулж, зургаадугаар сарны 7-ны өдөр үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. Орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн энэхүү жүжиг нь хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусч, хүмүүс хэрхэн бие биеэсээ төөрч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг өгүүлсэн …
-
4 June
8000 еврогийн шагналын сантай “Азийн ардын урлагийн их наадам” Улаанбаатар хотод болно
Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж байгаа бөгөөд Ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон “Арт–Лар ТББ” хамтран авсан. Энэ ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, …
-
4 June
“The Medicine Buddha” баримтат киноны нээлт Лондон хотноо боллоо
Монгол Улсын гавьяат эмч, хамба лам Д.Нацагдоржийн амьдрал, Монголын уламжлалт анагаах ухааны өв уламжлал, хөгжлийг харуулсан Британийн найруулагч Бенжамин Жонсын бүтээл “The Medicine Buddha” баримтат киноны нээлт 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Лондон хотын “Regent” кино театрт болж өндөрлөлөө. Хамба лам Д.Нацагдорж киноны нээлтэд Монголоос тусгайлан хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тэрээр киног сонирхон үзсэн Британийн 200 орчим хүмүүстэй …
May, 2019
-
31 May
Тайваний “Тайжун хотын Да дун урлагийн үзэсгэлэн”-д Монголын найман бүтээл өрсөлдөж байна
Монголын Урлагийн зөвлөл, Монголын Урчуудын Эвлэл, СУИС зэрэг байгууллагаас нийт долоон уран бүтээлч найман бүтээлээ “2019 оны Тайжун хотын Да дун урлагийн үзэсгэлэн”-д сойж, тосон будгийн зураг төрөлд Б.Баярт-Од, усан будгийн зураг төрөлд Ж.Мөнхжаргал, бар зургийн төрөлд З.Уянга, баримлын төрөлд Д.Батзориг, Д.Отгонбаяр, крафт урлалын төрөлд Д.Отгонбаяр, А.Чогдгаваа, С.Баярсайхан нарын уран бүтээлчийн бүтээл шалгарсан байна. Шалгаруулалтын эцсийн хариу 6-р сарын дундуур …
-
30 May
Ц.Энгүүний шинэ уран бүтээлийн Тизер цацагдлаа
“Монгол Контент ХХК-ийн уран бүтээлч, “The Voice of Mongolia” шоуны нэгдүгээр улирлын ялагч Ц.Энгүүний шинэ уран бүтээл үзэгч, сонсогчдын хүртээл болоход бэлэн болжээ. Түүний анхны цомгийн сингл болох “Уучлалт гуйх гэж” хэмээх шинэ дууны үг, аяыг Д.Мөнхболд бичсэн бол найруулагчаар Р.Мөнхсайхан ажилласан юм. Сонирхуулахад, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын анхны дэлгэцийн уран бүтээл болох “Халуун зүрх” киноны дууг дуулсан юм. Тэрбээр киноны анхны …
-
30 May
Төгөлдөр хуурч С.Саянцэцэг боловсролын тэргүүний ажилтан болов
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын багш Сангидоржийн Саянцэцэгт Боловсролын тэргүүний ажилтан тэмдгийг гардуулан өглөө. С.Саянцэцэг багш салбарын сайдаасаа шагнал гардах үеэрээ “Дэлхийн хэмжээний монгол төгөлдөр хуурчдыг төрүүлэх зорилготой” ажиллаж байгаагаа илэрхийлж, шавь нар маань ч сүүлийн жилүүдэд амжилтын буухиа таслахгүй байгаад урамтай байна гэсэн юм. С.Саянцэцэг нь ард түмний дунд ардын дуу шиг түгсэн “Зулай цагаан …
-
28 May
“К поп”-ын ковер тоглолт үзээд Солонгос Улсад хосоороо аялаарай
Дэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед “Dream High Mongolia”-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь “Kpop cover concert” юм. Тоглолтод хүүхэд, залуучуудын хайртай хамтлаг дуучдынхаа дууг ковер хийж, нэгэн өдрийг “К поп” хөгжмөөр амьсгалан өнгөрөөнө. Мөн тоглолтын зочноор Монголын дуу хөгжмийн ертөнцөд өөрсдийн …
-
28 May
Г.Ундрам: “Mongoloo Kids” хүүхдийн загварын шоуны тасалбар худалдан авсан хүн бүрт зэсэн бугуйвч бэлэглэнэ
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн хувцасны “Mongoloo Kids-Монголоо КИДС” брэндээс санаачлан Монголд анх удаа “Mongoloo Kids” хүүхдийн загварын шоуг энэ сарын 30-нд буюу Пүрэв гаригт Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “WHITE ROCK CENTER”-т зохион байгуулах гэж байна. Уг шоуны талаар “Mongoloo Kids” брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Г.Ундрамтай ярилцлаа. -“Mongoloo Kids” хүүхдийн загварын шоуг зохион байгуулах …
-
27 May
МҮОНРТ Оросын “Звезда” телевизтэй хамтран баримтат кино бүтээнэ
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын санаачилгаар Бүх Оросын олон нийтийн-эх оронч радио телевизийн “Звезда” сувагтай хамтран ажиллах саналыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний “Звезда” телевиз таатай хүлээн авчээ. Гэрээний дагуу хамтарсан уран бүтээл туурвих хоёр талын ажлын комисс видео зөвлөгөөн зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд ОХУ-ын талаас “Звезда” телевизийн Ерөнхий продюсер Б.Г.Яновский тэргүүтэй уран бүтээлчид оролцсон …
-
27 May
Монголд анх удаа “Mongoloo Kids” хүүхдийн тансаг зэрэглэлийн загварын шоу болно
Хүүхдийн “Mongoloo Kids”- брэнд Монголд анх удаа хүүхэд багачуудад зориулсан тансаг зэрэглэлийн үндэсний хувцасны шоуг зохион байгуулах гэж байна. “Mongoloo Kids” хүүхдийн загварын шоу энэ сарын 30-нд Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “WHITE ROCK CENTER”-т 16.00 цагаас зохион байгуулагдана. Бяцхан мисс олон улсын хүүхдийн байгууллага шоунд хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа бөгөөд шоуны моделиудаар тус байгууллагын олон улсын хүүхдийн тэмцээний шагналт байранд шалгарсан авьяаслаг охид урилгаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл