Tag Archives: урлаг

July, 2019

  • 24 July

    “Музейтэй Монгол” аян үргэлжилж байна

    Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, тус газрын холбогдох мэргэжилтнүүд Монголын үндэсний музейд ажиллажээ. Музейн боловсролын ажил, соёлын бүтээлч үйлдвэрлэл, музейн мэргэжил-арга зүй болон үзмэр цуглуулгын судалгааны ажлаар тус музейгээс эрхлэн хэвлүүлдэг “Нүүдэлчдийн өв судлал”, “Музей судлал” эрдэм шинжилгээний цуврал, “Музейн …

  • 10 July

    Б.Чогсом, До.Болд нарын хамтарсан үзэсгэлэн Монгол Арт галерейд дэлгэгдлээ

    Монгол, Франц улсын ардын зураач МУУГЗ Б.Чогсом, Монгол улсын Ардын зураач, Төрийн шагналт До.Болд нарын хамтарсан, 200 гаруй бүтээлээс бүрдэх “ART LIFE” хамтарсан үзэсгэлэн долдугаар сарын 01-28-ны өдрүүдэд Монгол арт галерейд толилуулж байна. Монгол Арт Галерей Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд ажиллана.  

  • 8 July

    Жүжигчин Д.Сүхбаатарт МУГЖ цол хүртээнэ

    Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ажил үйлсээрээ манлайлагчид, гавшгайлагчдад төрийн цол, одон медаль өнөөдөр /2019.07.08/ хүртээнэ. Тэгвэл “Ацаг шүдний зөрөө” Монголын уран сайхны киноны гол дүрээрээ олон танигдсан Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Сүхбаатарт …

  • 8 July

    Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ

    Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ажил үйлсээрээ манлайлагчид, гавшгайлагчдад төрийн цол, одон медаль өнөөдөр /2019.07.08/ хүртээнэ. Тэгвэл Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулсан хувь нэмрийг нь төр үнэлэн  Хөдөлмөрийн баатар …

  • 6 July

    Н.Наранбаатар наадмын “LEGEND” тоглолтын найруулагчаар ажиллажээ

    Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар үндэсний баяр наадмын найруулагчаар дөрвөн жил дараалж ажилласан. Энэ жилийн үндэсний их баяр наадмыг “Хувьсал”-ын Ц.Цогтгэрэл найруулж байгаа юм. Тэгвэл Н.Наранбаатар наадмын өдрүүдэд амьд хөгжмийн энтертайнмент шоу тавихаар бэлтгэлдээ оржээ. Энэ жилийн баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 7-12-ны өдрүүдэд 19:00 цагаас “Corporate Hotel & Convention Centre”-ийн концертын их танхимд “LEGEND” нийлмэл урлагийн …

  • 5 July

    Туульч, хуурч, хөөмийч Э.Баатаржавыг Монгол Улсын соёлын элчээр томилов

    Туульч, хуурч, хөөмийч Эрдэнэцогтын Баатаржавт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг өнөөдөр гардуулан өглөө. Туульч Э.Баатаржав нь Монголын соёлын өвийг өвлөн тээгч бөгөөд 1995 оноос “Шанхайн эртний Ази”, “Хоолойн дуу хөөмийн олон улсын наадам”, “Бад Эзинерийн фестиваль” зэрэг олон улсын наадамд амжилттай оролцож ирсэн. Мөн АНУ-ын Веслианы их сургууль, Стэнфорд, Харвардын их сургууль зэрэг томоохон их …

  • 5 July

    Энэ сарын 13-нд “Pop Opera Live Concert” тоглогдоно

    Монголын сонгодог урлаг тэр дундаа поп опера төрлийн урлагийн тод төлөөлөл болсон хамтлагууд болон сонгодог урлагийн сор болсон дуучдын хамтарсан “Pop Opera Live Concert” долдугаар сарын 13-ны өдрийн 19:00 цагт ДБЭТ-ын тайзнаа болно. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, соёл, санхүү, аялал жуулчлалын төв” болгох зорилтыг дэвшүүлэн дотоод, гадаадын иргэд, жуулчдад зориулсан …

  • 5 July

    О.Анужин: Бүжгийн бэлтгэлээ хийж байх үедээ маш их аз жаргалыг мэдэрдэг

    Түүний хувьд 23 насандаа МУГЖ гэх эрхэм хүндтэй цолоор энгэрээ чимсэн. Зарим уран бүтээлчийн хувьд насаараа хөдөлмөрлөөд ч энэ шагналыг авч чаддаггүй. Гэхдээ түүний хувьд энэ цолыг авах маш том шалтгаан байгаа нь тэр балетчин. Урлаг дотроо хамгийн хүнд төрөлд нь орох балетын бүжгээр арван настайгаасаа эхлэн хичээллэж энэ урлагийн шинэ залуу үеийн төлөөллийг О.Анужин түүчээлж байна. -23 насандаа Монгол Улсын Гавьяат Жүжигчин гэх …

  • 5 July

    Наадмын өдрүүдийн соёл урлагийн үзвэр үйлчилгээний хөтөлбөр

    Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёл урлагийн үзвэр, үйлчилгээний хөтөлбөрийг танилцуулж байна. Хүй долоон худаг 7 дугаар сарын 10-нд 12.40-13.10  “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт 7 дугаар сарын 11-нд 14.00  Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа 14.50-15.20  “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт 16.00-19.00  Холч морьдын уралдаан 7 дугаар …

  • 4 July

    “Naadam night” шоу зохион байгуулна

    Баяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв

June, 2019

  • 28 June

    Нэрт кино найруулагч Д.Жигжидийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ

    Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай кино найруулагч Д.Жигжидийн мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэв. Д.Жигжид 1939 онд “Шинэ Улаанбаатар” баримтат киноны зураг авч уран бүтээлийн гараагаа эхэлсэн байна. 1940 онд “Анхдугаар хичээл”, 1942 онд “Морин цэрэг танкист” киноны оператор, 1944 онд “Монгол Улс”, “Тусгаар тогтносон Монгол Улс” кино болон фронтод бэлэг …

  • 28 June

    Э.Анхбаяр П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд шагналт байранд оржээ

    П.И.Чайковскийн нэрэмжит XVI уралдаан зургаадугаар сарын 17-30-ны хооронд ОХУ-ын нийслэл Москвад болж байна. Сонгодог урлагийн олимп гэгддэг тус уралдааны дуулаачийн төрлийн гуравдугаар шатанд манай дуучин  Э.Анхбаяр шалгараад байсан билээ.  Өчигдөр дуулаачийн төрлийн шагналтнууд албан ёсоор тодорлоо. Э.Анхбаяр дөрөвдүгээр байрт шалгарч, дипломоор шагнагдсан байна. Шагнал гардуулах ёслол өнөөдөр 13.00 цагт Москвагийн Пашковын ордонд явагдана. Гран При шагналын эзэн энэ сарын 29-нд тодрох …

  • 27 June

    “НИКИТОН” хамтлаг О.Дөлгөөнд хоёр сая төгрөг хандивлажээ

    Элэгний дутагдал буюу элгэний ком гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаа Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн шилдэг тамирчин, Спортын мастер О.Дөлгөөнд туслах хандивын аян үргэлжилсээр байна. Тус аянд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ажилчид, сагсан бөмбөгийн тамирчид, цагдаагийн албан хаагчид, урлаг соёлынхон нэгдэж, хандивын тоглолт зохион байгуулж буй. Тэгвэл Никитон хамтлагийнхан “Мөнгөтэй зочин” нэвтүүлэгт оролцон 900 мянган төгрөг хожсон бөгөөд нийт 2 сая төгрөг болгож О.Дөлгөөний …

  • 27 June

    Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ “Шилдэг концертмэйстр” шагнал хүртжээ

    П.И.Чайковскийн нэрэмжит хөгжимчид, дуурийн дуулаачдын олон улсын XVI уралдааны “Шилдэг концертмэйстр”  шагналыг Монголоос анх удаагаа төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ хүртсэн байна. “Дэлхийн урлагийн олимп” хэмээгддэг энэхүү наадмаас Монгол Улсын хөгжмийн салбарын төлөөлөл анх шалгарч,  төгөлдөр хуурчийн уран чадварыг олон улсад таниуллаа. Энэ жилийн наадмын шилдэг 20-д Монголоос хоёр дуучин, нэг хөгжимчин багтсан юм. Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ багаасаа эх орондоо төдийгүй олон …

  • 26 June

    “Legend show”-нд 120 гаруй уран бүтээлч оролцоно

    “LEGEND” ENTERTAINMENT SHOW тоглолт энэ оны 7 дугаар сарын 7-12-ны өдрийн 19:00 цагаас “Corporate Hotel & Convention Centre”-ийн концертын их танхимд болно. Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын харилцаа, соёлын аялал жуулчлалыг холбосон Монголын энтертайнмэнт брэндийг бий болгох зорилгоор LEGEND SHOW төслийг 2018 оноос санаачлан хөгжүүлж байгаа юм. “LEGEND” бол язгуур урлаг ба нүүдэлчин сэтгэлгээний илэрхийлэл, шинэ хөгжим ба модерн балет, тайз ба …