2018 оны сайн саналын системд 23 санал гаргаж, 19-ийг нь амжилттай хэрэгжүүлсэн Т.Гантуяа “100 манлайлагч”-ийн дөрөвт эрэмбэлэгджээ. Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн “Шинжээч” бүтээмж чанарын дугуйлангийн ахлагч тэрээр ажил мэргэжилдээ өсөж яваа чадварлаг бүсгүй. Түүнтэй цөөн хором ярилцаж, сэтгэгдлийг нь хуваалцлаа. – Сайн саналын системийн эхний тавд эмэгтэй хүн багтсан нь үлгэр жишээ санагдлаа. Сэтгэгдлээсээ хуваалцана уу? – 2017 оны …
Tag Archives: уул уурхай
June, 2019
-
28 June
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн сэтгүүлчидтэй зангиагүй уулзлаа
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Орхон аймаг дахь салбарын хамтын ажиллагааны хүрээнд тус үйлдвэрийн удирдлага, орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчидтэй “Зангиагүй” уулзалт зохион байгуулдаг. Улс болон орон нутгийн төсөвт жинтэй хувь нэмэр оруулж, Орхон аймгийн хөгжил дэвшилд том орон зай эзэлж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагаа, амжилт бүтээл, цаашдын зорилтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд хүргэж, …
-
25 June
“Уурхайчин1” орон сууцны хорооллын захиалга авч эхэллээ
Нийгмийн хариуцлагатай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ажиллагсдынхаа орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилгоор цогц бодлого хэрэгжүүлдэг. Үүний нэг хэсэг нь өнгөрсөн 5 сарын 1-нд шавыг нь тавьж эхлүүлсэн “Уурхайчин 1” буюу хуучин нэршлээр “Москва 300” орон сууцны хорооллын төсөл юм. Ирэх оны 5 сард эхний хоёр блокийг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй уг орон сууцны захиалгыг уурхайчдаас авч эхэллээ. Шинэ орон сууцанд орохыг …
May, 2019
-
7 May
“Эрдэнэс-Тавантолгой” ХК “Тавантолгой төмөр зам”-ын хэдэн хувийг эзэмших вэ?
Хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болж, 2018 оны ногдол ашгаа бүтээн байгуулалтын төслүүдээ санхүүжүүлэхэд зарцуулах болсноо мэдэгдлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд өнгөрсөн жил өндөр ашиг орлоготой ажилласан, татвар хураамжаа төлөөд, 807 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай үлдсэн тооцоо гарсан. Энэ оны эхний улирлын байдлаар улсын төсөвт 193,5 тэрбум төгрөг төвлөрүүлж, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа ч …
-
1 May
“Эрдэс Баялаг-Эмэгтэйчүүд” Үндэсний чуулганд компанийн 50 гаруй төлөөлөл оролцоно
“Эрдэс Баялаг-Эмэгтэйчүүд” Үндэсний чуулган-II арга хэмжээ 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Төрийн ордноо болно. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй уг арга хэмжээнд оролцож буй бүсгүйчүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ илгээж, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар чуулганыг нээж үг хэлнэ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас чуулганыг дэмжин ажилласан бөгөөд компанийн Жендэрийн хорооны гишүүд үндэсний чуулган зохион байгуулах ажлын …
March, 2019
-
26 March
Оюутолгойд хийсэн шалгалтын тайланг ҮАБЗ-ийн гишүүдэд хүргүүлжээ
УИХ-ын даргын захирамжаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2018 оны гуравдугаар сард байгуулж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахлан ажилласан билээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын 12 гишүүн, төр, засгийн холбогдох байгууллагын ажилтнууд, улс төрийн 4 нам, 10 гаруй төрийн бус байгууллага, эвсэл хөдөлгөөн болон салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид багтан ажилласан байна. УИХ-ын …
-
26 March
Шивээ-Овоогийн уурхайд олон улсын аргачлалаар нөөц тогтоох хайгуул хийнэ
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын Шинэ-Усны хэсэгт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшдэг MV-013311, MV-013312, MV-013313 тоот тусгай зөвшөөрлүүд дахь нөөцийг шинэчлэн тогтоож, олон улсын стандартын дагуу баталгаажуулах шийдвэрийг гаргалаа. Уг шийдвэрийг гаргаснаар Шивээ-Овоогийн одоогийн батлагдсан нөөц нэмэгдэж, уурхай урт хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж бүрдэнэ. Мөн уг ордыг түшиглэн БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар 5,280 МВт-ын хүчин чадал …
February, 2019
-
12 February
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн менежментийн зөвлөхөөр Энэтхэг компани ажиллана
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тус улсын ерөнхий сайд Н.Модид бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав. Мөн БНЭУ-ын нэг тэрбум америк долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэснийг уламжлан төслийн хэрэгжилт, ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлуудыг товч танилцууллаа. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Энэтхэг улсын Газрын тос, Байгалийн хийн сайд Дармендра Прадхан, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн …
January, 2019
-
4 January
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 онд өрөө тэглэж чадлаа
“Эрдэнэс-Тавантолгой”ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж болон компанийн ажилтан, уурхайчид Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. 2018 он “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд батлагдсан төлөвлөгөөний бүхий л үзүүлэлтийг 2-3 дахин давуулан биелүүлсэн онцгой сайхан жил байлаа. Бид түүхэндээ 45.6 сая тонн нүүрс олборлож, үүнээс 2018 онд 10.7 сая тонн нүүрс олборлон, 12.8 сая тонн нүүрс экспортолсноор улсдаа дахин тэргүүллээ. Мөн 1.86 …
November, 2018
-
30 November
У.Хүрэлсүх: Цагаан суваргын орд ард түмний өмч,улс буцааж авна
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан дуусч үдээс хойш 15 цагаас хуралдахаар завсарлалаа. Чуулганы хуралдааны үеэр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Энэ ашиг сонирхлын зөрчилтэй сайд нараа чуулганы танхимаас гар гээд хэлчих зориг алга уу. Энэ 30 гэр бүл гэж яриад байгаа нь хэн бэ. Нэрсийг нь сонсмоор байна вэ” гэв. Харин Ерөнхий сайд …
October, 2018
-
19 October
Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн түүхийг Нийслэл хотод сөхлөө
Монгол Улсад шинэ цагийн аж үйлдвэрийн цогцолборыг амжилттай хэрэгжүүлсэн Зууны манлай бүтээн байгуулалт, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонт, Сүхбаатарын одонт Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол, Зөвлөлтийн хамтарсан Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орж, анхны баяжмалаа гаргаж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойн баярын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” …
-
19 October
У.Хүрэлсүх: Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын үйлдвэржилтийн нэрийн хуудас юм
Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн 40 жилийн ойн “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, тус үйлдвэрийн шавыг тавихаас эхлэн бүтээн байгуулалтын бүхий л цаг хугацаанд оюун ухаан, хичээл зүтгэл гаргаж оролцсон үе үеийн төр засгийн удирдлага, монголчуудтай мөр зэрэгцэн зүтгэсэн зөвлөлтийн болон оросын мэргэжил нэгт нөхөд, баялаг бүтээгч, уурхайчин …
-
18 October
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
Монгол Улсын Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн арга хэмжээ, “Эрдэнэт үйлдвэр-40 жил” үзэсгэлэн 2018 оны 10 дугаар сарын 18-19 ний өдөр Улаанбаатар хотноо болж байна. Ойд зориулсан арга хэмжээ болон Эрдэнэт үйлдвэрийн 2018 оны 3 дугаар улирлын үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтийн талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал …
-
12 October
Уул уурхайн компаниудаас санхүүждэг хууль сахиулагчдаасаа хэзээ салах вэ, Ц. Нямдорж сайд аа
Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Үүнийг дагаад тус салбарт авлига, хүнд суртал, хээл хахуулийн гэмт хэрэг гарах эрсдэл өндөртэй. Гэсэн хэдий ч уул уурхайн салбар дахь авлигын талаар судалж шинжилсэн зүйл бараг алга. Тусгай зөвшөөрөл авахаас эхлүүлээд уурхайг хаах хүртэлх бүх л үйл явц, цаг үед хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил дагаж байгаа гэхэд нэг …
-
10 October
Эрдэнэтийн залуус санаачлан Уурхайчин залуус-2018 хэлэлцүүлэг зохион байгууллаа
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан компанийн Залуучуудын холбоо Монголын Залуучуудын холбоо, Чиглэлийн Залуучуудын Зөвлөлүүдтэй хамтран Уурхайчин залуу 2018 нөхөрсөг уулзалт, нээлттэй хэлэлцүүлгийг Улаанбаатар хотод 2018 оны 10-р сарын 04-нөөс 06-ны өдөр зохион байгууллаа. Уг уулзалт хэлэлцүүлэгт “Эрдэнэт” үйлдвэрийн цех хэсгийн төлөөлөл 30 шилдэг залуу, ДЦС-IV ТӨХК-ийн ЗХ, УБТЗ-ын ЗХ, ИНЕГ-ын Залуучуудын холбооны төлөөллүүд хамтран оролцов. Хэлэлцүүлгийн зорилго нь …