Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт (IMARC-2018)-д оролцоно. Чуулга уулзалт Австрали Улсын Мельбурн хотноо тав дахь удаагаа зохион байгуулагдах юм. Энэ жилийн чуулга уулзалтад 6000 гаруй уул уурхайн салбарын шийдвэр гаргагчид, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид, уул уурхайн түүхий …
Tag Archives: уул уурхай
October, 2018
-
1 October
Оюу Толгойн ТУЗ-ийн гишүүн Б.Мөнхбаатарыг чөлөөлж, Д.Энхжаргалыг томилжээ
Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн зэс-алтны ордын төслийг хэрэгжүүлэгч “Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын төлөөллийн нэг Б.Мөнхбаатарыг чөлөөлж, түүний оронд Данзанбалжирын Энхжаргалыг томилжээ. Д.Энхжаргал нь ОХУ-ын Эрхүүгийн УАААДС-ийг Санхүү банкны эдийн засагч мэргэжлээр төгсөж, АНУ-ын Вандербилдын Их сургуулийг Эдийн засгийн хөгжлийн магистр, Английн Лондонгийн Их сургуулийн Судлаач докторант юм. Тэрээр Монгол Улсын банкны салбарт олон жил ажилласан бөгөөд Азийн хөгжлийн …
September, 2018
-
24 September
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчилж байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Москва хотод ажиллаж байна. Энэ сарын 11-ний өдрөөс 13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн IV уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах, төмөр замын шинэчлэл, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа зэрэг олон чухал асуудлыг хөрш орнуудын төрийн тэргүүнүүдтэй хэлэлцсэн билээ. …
-
5 September
“Таван толгой транс”ххк-ны захирал Д.Дагвадорж УИХ-ын гишүүн Л.Энхболдыг шүүхэд өгсөн үү
2018 оны 08-р сарын 30-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Энхболд Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөговь аймагт хийсэн айлчлалын үеэр Таван толгойн бүлэг орд газарт хууль бусаар нүүрс олборлон борлуулж Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй талаар шалгах үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Сангийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 109 тоот тушаалаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж, шалгалтын нэгдсэн дүнг 2018 оны …
August, 2018
-
15 August
“Эко алтан заамар” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлжээ
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох мэргэжилтнүүд Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эко алтан заамар” ХХК-д шалгалт хийж, холбогдох хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргажээ. Энэхүү дүгнэлтийг үндэслэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Эко алтан заамар” компанийн тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх үүргийг өнгөрсөн сарын 16-нд холбогдох албан тушаалтнууддаа өгчээ. …
-
10 August
Хүн амины хэрэгт сэжиглэгдэж буй Б.Махбал гэж хэн вэ?
Зам тээврийн хөгжлийн яамны албан тушаалтнууд архидан согтуурч нэгнийхээ биед хүйтэн мэс хүргэж амь насыг нь хохироосон тухай ноцтой мэдээлэл хэвлэлээр гарлаа. Тус яамны сайд Ж.Бат-Эрдэнэ ийм хэрэг гарсанд харамсаж байгаа илэрхийлсэн байна.Тодруулбал, өчигдөр буюу 2018 оны наймдугаар сарын 9-ний 22:00 цагийн үед Зам тээврийн яамны албан тушаалтанууд ажлынхаа байранд архидан согтуурсаны улмаас маргалдаж зодолдсоноос нэгнийхээ аминд хүрчээ. Тус хэргийг …
July, 2018
-
27 July
“Эрдэнэт” үйлдвэр эко цутгуурын үйлдвэрлэлийг Монгол улсад нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ХБНГУ-ын “F.A.T GmbH” компанийн төлөөлөгч Франк Волдерт нар өнөөдөр Засвар механикийн заводын Цутгуурын цехийн техник, технологийг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурав. Компанийн 2018-2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд энэхүү төсөл хэрэгжсэнээр цутгамал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ жилд 12 мянган тонн хүрч, хүчин чадал нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ бүтээгдэхүүний чанар дээшилж, ажиллах орчны ХАБЭА-н нөхцөл …
-
24 July
Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна
Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн хүрээнд төвийн бүсийн хурдан морьдын “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадам энэ сарын 27-28-ны өдрүүдэд Эрдэнэт хотод болно. Даншиг наадмын бэлтгэл ажлын талаар уг наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Д.Дэлгэрбаяртай ярилцлаа. -Зууны манлай үйлдвэрийнхэн энэ онд 40 жилийн ойгоо ажил хөдөлмөр, ололт амжилтын буухиан дор тэмдэглэж …
-
8 July
Эрдэнэт үйлдвэрээс Хөдөлмөрийн баатар шинээр төрлөө
Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус үйлдвэрийн ажилтан, уурхайчдыг төрийн дээд одон, медаль гардуулах ёслол өнөөдөр захиргааны 2 дугаар байрны “Оюу” танхимд боллоо. Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн сайчуудад төрийн дээд шагнал гардуулахын өмнө Ерөнхий захирал Х.Бадамсүрэн түүхт 40 жилийн ойтойгоо золгож буй Эрдэнэт үйлдвэрээс Хүдрийн ил …
June, 2018
-
22 June
Монгол Улсад Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил эхэллээ
Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавилаа. Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж байна. БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай хийгдэнэ. Газрын …
-
20 June
Гашуунсухайт боомтын нүүрсний тээвэрт үүссэн дарааллыг бууруулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нүүрсний тээвэрлэлтийг Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайт боомт хүртэл, Тавантолгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэл гэсэн чиглэлээр явуулахаар өөрчлөв. Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн талбайд нүүрс буулгах, ачих явцад байгаль орчинд учруулах сөрөг нөлөөг бага байхаар зохион байгуулалт хийж ажиллахыг холбогдох сайд нар, …
-
4 June
“Эрдэнэт” үйлдвэр Булган аймагт хөрөнгө оруулалт хийнэ
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, тус аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат нар өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь 2018-2020 онд хэрэгжих бөгөөд “Эрдэнэт” үйлдвэр Булган аймгийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчин, ажлын байр нэмэгдүүлэх зэрэгт хөрөнгө оруулалт хийх юм. Тухайлбал, Булган аймгийн оюутан сурагчдыг Эрдэнэт …
May, 2018
-
25 May
“Эрдэнэт” үйлдвэр ахмадуудынхаа тэтгэврийн нэмэгдлийг өсгөв
“Эрдэнэт” үйлдвэрийн “1000 ахмадын чуулга” уулзалтад компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар баяр хүргэж үг хэлэн, Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар урилгаар оролцов. Чуулганд ахмадууд өөрсдийн санал, бодлоо компанийн удирдлагуудад чөлөөтэй илэрхийлсэн. Орхон аймгийн Ахмадын ордонтой болох саналыг анхдагчдаас гаргаж, энэ талаар судалж, дэмжихээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ. “1000 ахмадын чуулга” уулзалтыг хаасан удирдлагын үг Эрдэнэт …
-
11 May
Шүгэлдэх гэж ядах сүржин гишүүн
Нүүрсний хулгайн зарлал Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн айлчлалаа өндөрлүүлэх үеэрээ 4 дүгээх сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ирж нүүрсний тээврийн жолоочидтой уулзсан билээ. Энэ уулзалт дээр УИХ-ын гишүүн Л.Энхболд Эрдэнэс Тавантолгойн компаниас 268 мянган тонн нүүрс хулгайгдан, хил гарчихаад байгааг “илрүүлснээ” бахархалтайгаар мэдэгдсэн билээ. Гэнэтийн цочир мэдээлэл авсан Ерөнхий сайд Сангийн сайддаа цагдаагийнхныг оролцуулсан ажлын …
-
8 May
Хөөтийн уурхайгаас лити зэрэг ховор элемент илэрчээ
Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Хөөтийн уурхайтай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан энэ сарын 6-ны өдөр танилцлаа. Уурхайд геологи хайгуул, уул уурхайн ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай “Буман – Олз” ХХК ажиллаж байна. 2009 оноос хойш хөрс хуулалт, нүүрс олборлолт хийж байгаа тус компани ил уурхайн аргаар ашиглаж болох 11.1 сая тонн нүүрсний батлагдсан …