Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, тус аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат нар өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээ нь 2018-2020 онд хэрэгжих бөгөөд “Эрдэнэт” үйлдвэр Булган аймгийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчин, ажлын байр нэмэгдүүлэх зэрэгт хөрөнгө оруулалт хийх юм.
Тухайлбал, Булган аймгийн оюутан сурагчдыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тэтгэлгээр гадаадад суралцуулах, аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Булган аймгийн Сэлэнгэ сум чиглэлийн авто замын трассыг шинэчлэн тогтоож, засварлах, гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, Булган аймагт мах, сүү боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг тодорхой ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.