Tag Archives: эрүүл мэндийн зөвлөгөө

August, 2017

  • 8 August

    Холестериныг бууруулах аргууд

    Холестериныг бууруулах аргууд: Жимс, жимсгэний хэрэглээ:Жимсэнд мөн пектин байдаг. Олон төрлийн жимс идэх нь ашигтай. Жишээ нь өдөрт тал грейпфрут өглөө идсэн бол бага үдэд 1 алим, үдийн хоолонд тал апельсин идэхэд холестериныг мэдэгдэхүйц бууруулна. Эслэг, хивэг, арвайн гурил, үр тариа хэрэглэх:Эдгээр нь холестерины эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Өдөр бүр 6 граммыг ус, сүүнд уусгаж эсвэл каша болгож хагас аяга хэрэглэх …

  • 8 August

    Хүүхдээ цагаан хорхойноос хэрхэн хамгаалах вэ

    Өндөгний гадаргуу наалдамхай тул хуруу, хумсны завсар, дотуур хувцас, цагаан хэрэглэлд тархадаг хамгийн аюултай. 5-10 насныхан цагаан хорхой буюу хялгасан хорхойн халдварт хамгийн их өртдөг аж. Шөнө тайван унтаж чадахгүй, бөгсөө байн байн маажиж, хоолонд дургүй болох шинж илэрвэл таны хүүхэд цагаан хорхойтсон нь тэр. Цагаан хорхой яаж бий болдог вэ Цагаан хорхойн өндөг бохир гар, хоол хүнсээр дамжин залгигдаж …

  • 4 August

    Н.Алтанхундага:Шингэн бага ууснаас болж бөөрний чулуу үүсдэг

    Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Монгол анагаах ухааны клиникийн эрхлэгч Н.Алтанхундагатай ярилцлаа. -Ихэвчлэн ямар өвчнийг уламжлалт анагаах ухаанаар эмчлэх нь үр дүнтэй байгаа вэ. Мөн сүүлийн үед ямар өвчин зонхилж байна вэ? -Сүүлийн үеийн ихэнх өвчлөл амьдралын буруу хэвшлээс болсон байдаг. Жишээлбэл, буруу суулт, буруу хооллолт, буруу хувцаслалт хүртэл олон төрлийн өвчин үүсгэж байгаа юм. Гар утас, компьютерийг …

  • 4 August

    Толгойн үс бууралтах нь юуны дохио вэ

    Толгойн үсний аль хэсгээр бууралтаж байна вэ? Өнөөгийн хүмүүсийн ажил амьдралын дарамт их байдгаас залуугаараа бууралтах болжээ. Харин толгойн үсний өөр өөр хэсгийн үс бууралтах нь дотор эрхтэнтэй холбоотой байдгийг та мэдэх үү? Магнай хэсгийн үс бууралтвал дэлүү, ходоодны үйл ажиллагаа муудсаны шинж Хүний дэлүү, ходоодны хэвийн үйл ажиллагаа алдагдахаар магнайн үс бууралтдаг тул хэрэв магнайн үс бууралтвал дэлүү, ходоодоо хамгаалах …

  • 2 August

    Цээж хорсох үед ямар хоол хүнс хэрэглэх вэ?

    Цээж хорсох гэдэг нь өвчүүний толгойн дээд хавиас цээжний урд хэсгээр түлж байгаа юм шиг хорсохыг хэлдэг. Энэ нь ихэвчлэн ходоодны хүчил ихдэх, улаан хоолойн доод хэсгийн салст хэт мэдрэмтгий болсон үед үүсдэг. Эрүүл хүнд ч тохиолдох нь бий. Уг өвчин улаан төмс, цулхир зэрэг крахмал ихтэй их хэрэглэх, хэт идэх, уух, шартах, тамхидалт, мэдрэлийн ядаргаа, стресс, нойргүйдэл зэргээс үүсдэг. Халуун чинжүү, кофе, перец зэрэг …

  • 2 August

    Та үүнийг мэдэх үү?

    Эх сурвалж: Гэртээ фэйж хуудас

  • 1 August

    Та жирэмсэн болоход бэлэн үү?

    Жирэмсний бэлтгэл үе гэж юу вэ? Жирэмсний бэлтгэл үе бол та болон таны хосын хувьд хүүхэдтэй болохоор шийдсэн хамгийн сэтгэл хөдөлгөсөн үе байдаг. Энэ хугацаанд дараах асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Үүнд: Фолийн хүчил хэрэглэх Хоолны дэглэм барих Амьдралых хэв маягаа өөрчлөх Эмчид үзүүлж зөвлөгөө авах Үр тогтох хугацааг төлөвлөх Хэрэв та жирэмсэн болохоор шийдсэн эсвэл жирэмсэн болох магадлалтай бол өөрийн эрүүл …

  • 1 August

    Эрүүл жирэмслэлтийн 12 алхам

    Хэрэв та жирэмсэн болсон бол өөртөө сэтгэл санааны болон бие махбодийн талаас анхаарал тавих нь чухал. Та дараах хэдэн зарчмуудыг мөрдсөнөөр өөрийн жирэмсний хэвийн явц болон эрүүл хүүхэд төрүүлэх боломжийг нэмэгдүүлэх болно. Жирэмсний хяналтанд эрт орох Сайн жирэмсний хяналт бол танд болон таны хүүхдэд маш чухал ач холбогдолтой. Эмчтэйгээ холбоо барьж жирэмсний анхны үзлэгт хэзээ орохоо төлөвлөөрөй. Энэ үзлэгийн үед …

  • 1 August

    Хонины чөмөгний ясны шөлний гайхалтай ач тус

    Манай монголчуудын уламжлалт анагаах ухаанд хий ядаргаа, алжаал тайлах, дархлаа сэргээх зорилгоор малын ясны шөлийг олон янзаар боловсруулан хэрэглэж заншсан байдаг. Тэгвэл энэхүү арга ухаан нь өдийг хүртэл боловсронгуй хөгжиж өдөр тутмын амьдралд хэрэглэгдсээр байна. Энэ удаад хонины чөмөгний ясны шөлийг гаргаж аваад хөлдөөсөн байдлаар өдөр тутмын амьдралдаа хэрхэн олон ач тустай зүйлд хэрэглэх аргыг хүргэж байна. Ясны шөл тэр …

July, 2017

  • 31 July

    Таны бүсэлхий, нуруугаар чилж өвдөөд байна уу

    Бүсэлхий нурууны өвдөлт: Насанд хүрсэн хүн амын ойролцоогоор тэн хагас хувь нь амьдралынхаа явцад халдвар-үрэвсэл, хавдар, шим солилцлын өөрчлөлтөөс үл шалтгаалах хүчин зүйлээр үүсэх бүсэлхий нуруу, мөчний өвдөлтийн тохиолыг нэг бус удаа амссан байдаг. Нуруу, мөчний өвдөлтийн улмаас өвчтөн эмнэлэгт олон дахин хэвтэх хийгээд хөдөлмөрийн чадвараа урт, богино хугацаагаар алдсанаас нийгэм, эрүүл мэндэд учрах эдийн засаг, санхүүгийн хохирол үлэмж ихээр тоологдоно. Нурууны нугалмын бүтэц, үйл ажиллагаа: …

  • 29 July

    Хөхний хорт хавдраас сэргийлж өөрсдөө шалгаж сураарай /бичлэг/

    Дэлхий дээрх хавдар өвчний 25-аас багагүй хувийг эзэлж байгаа нь эмэгтэйчүүдийн хавдар. Тэр дундаа хөхний хортой болон хоргүй хавдар өвчин ихсэж байгаа.  Тиймээс та энэ өвчнөөс сэргийлж хөхөө өөрөө шалгах аргыг мэдэж аваарай.

  • 29 July

    Гадил жимс витамины дутагдлаас сэргийлнэ

    Гадил жимс идэх 7 шалтгаан 1. Цусны даралтыг хэвийн түвшинд барьдаг. Гадил жимсэнд  агуулагдах 420мл грамм кали нь цусны даралт ихсэхээс сэргийлж байдаг  2. Жингээ барихад тусална Гадил жимс нь  таны хоолны дуршлыг бууруулж цусан дахь  сахарын хэмжээг эсэргүүцэж инсулинд нөлөөлдөг.  3. Цус төлжүүлдэг  Цус багадсанаас толгой эргэх, амархан ядрах зэрэг асуудлаас хамгаалж чадна. 4. Хоолны шингэц болон хоол боловсруулах үйл …

  • 29 July

    Элгэнд тустай 11 хүнс

    1. Сармис Сармис нь элэгний хоргүйжүүлэх ферментүүдийг идэвхижүүлдэг. Мөн сармисанд элэг цэвэрлэх үйлчилгээтэй бодис аллицин болон эрдэс бодис селен агуулагддаг. 2. Жүрж Жүрж нь С аминдэм болон исэлдэлтийн эсрэг бодисуудаар баялаг бөгөөд элэгний хоргүйжүүлэх чадварыг нэмэгдүүлж өгдөг. 3. Лууван, хүрэн манжин Лууван болон хүрэн манжин нь ургамлын флавонойд, бетакаротины агууламж өндөртэй. Шар лууван, хүрэн манжин хэрэглэснээр элэгний үйл ажиллагааг дэмжиж өгдөг байна. 4. Ногоон …

  • 29 July

    Чанасан өндөг ашиглан хурдан турах 14 хоногийн дэглэм

    Эмэгтэй хүн бүрийн туйлын хүсэл бол мэдээж гоолиг сайхан бие галбиртай болох байдаг. Харин жингээ хасах, турах асуудал тухайн хүнээс чамгүй их хөдөлмөр, тэвчээрийг шаарддаг юм. Дасгал хийж хөлсөө урсгана, хоолоо сойж ходоодоо гомдооно. Харин өнөөдөр бид та бүхэндээ 14 хоногийн турш чанасан өндөг идэж, жингээ хасах гайхалтай дэглэмийг танилцуулахаар бэлтгэлээ. Чанасан өндөг ашиглан хурдан турах 14 хоногийн дэглэм Хэрхэн …