Өвөрхангайн Хужиртыг хүчит бөхчүүд, урлаг спортын олон алдартнуудаас гадна халуун рашаан, шавраар нь хэн хүнгүй мэднэ. Сүүлийн үед ууц нураагаар өвдөж, мэдрэлийн ядаргаа гэсэн онош тавиулсан надад хамгийн хэрэгтэй эмчилгээ тэнд байгааг эмч зөвлөсөн юм. Зун, намрын цагт “Илгээх карт” /хуучнаар почонк/ олдоггүй учраас эртхэн шиг амарчих санаатай, басчиг хурдхан эрүүл болохын хүслэн болон хүн Хужиртын рашаан сувилалтай холбогдлоо. …