“Paramount Pictures” компани Терминаторын шинэ анги “Terminator:Dark Fate” киноны шинэхэн трэйлерийг өчигдөр /2019.05.23/ “YouTube” хуудсандаа байршуулжээ. “Terminator: Dark Fate” киноны шинэ анги нь энэ оны арваннэгдүгээр сард нээлтээ хийх юм байна. 62 настай жүжигчин Линда Хэмилтон, 1984 оноос хойш Терминаторын дүрийг бүтээж буй өдгөө 71 настай жүжигчин Арнольд Щварценеггер нар гол дүрийг бүтээжээ. Киноны найруулагчаар Тим Миллер, Жеймс Камерон, Дэвид …
Tag Archives: гадаад мэдээ
May, 2019
-
24 May
Жорж В.Буш, И Жэ Ён нар Сөүлд уулзав
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж В.Буш өнгөрсөн лхагва гаригт БНСУ-ын Сөүл хотноо “Самсунг электроникс”-ын дэд захирал И Жэ Ёнтой уулзсан байна. Тэд Сөүл хотод Бушийн байрласан зочид буудалд уулзан, дэлхийн аж үйлдвэрлэлийн өнөөгийн хурдацтай өөрчлөлтийн талаар ярилцсан байна. АНУ-ын удирдагч асан тэрбээр БСНУ-ын Ерөнхийлөгч асан Ро Мүн Хёны таалал төгссөний 10 жилийн ойд зориулсан дурсгалын арга хэмжээнд оролцохоор Өмнөд Солонгост иржээ. …
-
21 May
Энэтхэг улсын Ерөнхий сайд монгол дээлтэй бясалгал хийжээ
Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн бямба гаригт Гималайн уулан дахь Кедарнатх сүмд зочилж, тэндээс 1.5 км зайд байрлах агуйд бясалгал хийн, залбирал үйлдсэн байна. Тэрбээр Жолли Грант Дехрадуна нисэх онгоцны буудлаас нисдэг тэрэг хөлөглөн, Кедарнатх сүмд очжээ. Нарендра Моди твиттер хуудастаа уулсын зураг болон Уттараханд мужийн нутаг, Гималайн уулан дахь сүмд зочилсон зургуудаа нийтэлсэн байна. Тэрбээр малгай, саарал нөмрөг өмсөж, улбар өнгийн бүс бүсэлсэн байсан талаар “Indian …
-
21 May
Володимир Зеленський тангарагаа өргөлөө
Украины Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Володимир Зеленськийн тангараг өргөх ёслол өчигдөр /2019.05.20/ Дээд Радагийн танхимд боллоо. Тангараг өргөх ёслол орон нутгийн цагаар 10.00 цагт эхэлж, төрийн дуулал эгшиглэсний дараа Зеленський 16-р зууны үед бичигдсэн үндсэн хуулийн гар бичмэл, Евангелийн судар дээр гараа тавин тангарагаа өргөж, холбогдох баримт бичгүүдэд гарын үсгээ зурж, Ерөнхийлөгчийн тамга тэргүүтэй албан ёсны бэлгэ тэмдгүүдийг хүлээн авсан …
-
16 May
БНСУ-д болсон тогооч нарын тэмцээнд Монголын баг түрүүлжээ
БНСУ-ын Сөүл хотод Олон улсын мастер тогооч нарын ур чадварын тэмцээн тавдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд боллоо. Уг ур чадварын тэмцээнд 30 орны 2000 орчим мастер тогооч оролцож, шилдгүүдээ тодруулжээ. Монголын багаас зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, Гранпри болон алт, мөнгө, хүрэл медаль, тусгай байруудыг эзэлсэн байна. Олон улсын мастер тогооч нарын ур чадварын тэмцээнд Монголын тогооч нар солонгос хоолыг …
-
7 May
Их Британийн хунтайж Харри, гүнгийн авхай Меган Маркл нар хүүтэй болжээ
Их Британийн хунтайж Харригийн эхнэр, гүнгийн авхай Меган Маркл өчигдөр /2019.05.06/ орон нутгийн цагаар 05.26 цагт амаржиж, хатан хааны гэр бүлийн шинэ гишүүн мэндэлжээ. Хунтайж Харри 3.3кг хүүтэй болсноо зарлаж, бүхий л хугацаанд гэр бүлийг нь дэмжиж, шинэхэн гишүүнийг сэтгэл догдлон хүлээсэн ард түмэндээ талархлаа илэрхийлсэн байна. Меган Марклийг амаржсаны дараа Букингемийн ордны гадна албан ёсны мэдэгдэл гаргаж байршуулсан ба …
-
6 May
ОХУ-д “Аэрофлот” онгоц осолдож, 41 хүн амиа алджээ
ОХУ-ын нийслэл Москва хотоос ням гаригт /2019.05.05/ Мурманскийн чиглэлд хөөрсөн “Sukhoi Superjet 100” нисэх онгоц хөөрөөд хагас цагийн дараа техникийн саатлаас болж буцан, Шереметьевогийн нисэх буудалд ослын буулт хийжээ. Онгоц буухдаа маш хүчтэй газардсанаас болж онгоцны хөдөлгүүр шатаж эхэлсэн байна. Уг онгоцонд нийт 73 зорчигч, нисэх багийн таван гишүүн явснаас 41 хүн амиа алджээ. Мурманск хотын эрх баригчид гурван хоногийн …
-
3 May
Тайландын эзэн хаан генерал бүсгүйтэй гэрлэжээ
Тайландын Эзэн хаан Маха Вачиралонгкорн Хамгаалалтын албаныхаа дарга, генерал Сутхида Вачиралонгкорнтой гэрлэснээ албан ёсоор зарлалаа. Тайландын хатан Сутида Тиджай нь “Тай Эйрвэйз” нислэгийн компанид онгоцны үйлчлэгчээр ажиллаж байгаад, 2014 онд Эзэн хааны хувийн бие хамгаалах албаны дэд даргаар томилогдсон байна. Тэгвэл Тайландын хаан Маха Вачиралонгкорн дөрөв дэх удаагаа гэрлэж буй бөгөөд 1977 онд Соамсавали Китиякаратай, 1944 онд Ювадхида Полпрасертай, 2001 онд …
-
2 May
Гоулдмэний нэрэмжит Байгаль орчны шагналын эзнээр А.Баяржаргал тодорлоо
Гоулдмэн Байгаль орчны Сангаас санаачилж бий болгосон дэлхийн байгаль, орчныг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан тив тивийн манлайлагч нарт олгогддог олон улсын нэр хүнд бүхий Гоулдмэний нэрэмжит Байгаль орчны шагнал гардуулах албан ёсны арга хэмжээ нь 4 сарын 29-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотод Дайны Дурсгалын Дуурийн Театрын байранд ёс төгөлдөр болж өнгөрлөө. 2019 оны Гоулдмэний нэрэмжит Байгаль …
April, 2019
-
30 April
Бразилын загвар өмсөгч үдээсэндээ бүдэрч амиа алджээ
Бразилын Сан Пауло хотын загварын долоо хоногийн үеэр 26 настай эрэгтэй загвар өмсөгч Тэйлс Соарес үдээсэндээ бүдэрч нүүрээрээ шалан дээр унан хүнд бэртэл авч, улмаар амиа алдсан хэрэг гарчээ. Тэйлс Соарес “Ocksa” брэндийн хувцсыг өмсөн алхаж байсан бөгөөд түүнийг бүдрэн унахад үзэгчид эхэндээ шоуны нэг хэсэг хэмээн бодсон аж. Загварын долоо хоногийг зохион байгуулагчид харамсалтайгаар амиа алдсан загвар өмсөгчийн ар гэрийнхэнд гүн …
-
25 April
Ким Жон Ун, В. Путин нарын түүхэн дээд хэмжээний уулзалт эхэллээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон нарын түүхэн дээд хэмжээний уулзалт Владивосток хотын Русский арал дээрх Алс дорнодын холбооны их сургуулийн байранд эхэллээ. Хоёр удирдагч Алс дорнодын их сургуулийн их сургуулийн гадна гар барилцаж мэндэлсний дараа уулзалт болох танхим руу орлоо. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны хувьд анх удаа ОХУ-д айлчлал хийж байна. Владимир Путины хувьд Хойд Солонгосын …
-
24 April
Ким Жон Ун, В. Путин нар маргааш уулзана
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Пёньян хотын төмөр замын буудлаас хуягт галт тэргээрээ ОХУ-ын Владивосток хотыг зорьжээ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дөрөвдүгээр сарын 25-нд уулзана гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар дөрөвдүгээр сарын 25-нд Владивостокт уулзана. Хоёр орны удирдагчдын хэлэлцэх гол сэдэв нь Солонгосын хойгийн цөмийн асуудлыг тайван замаар шийдэх болон Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг хангах асуудал юм. Владимир Путин, Ким Жөн Ун нар Владивостокт анх удаа биечлэн уулзах …
-
18 April
Мадейра аралд автобус осолдсоны улмаас 29 жуулчин амиа алджээ
Португалын баруун өмнөд нутгийн Мадейра аралд жуулчдын автобус осолдсоны улмаас 29 хүн амиа алдаж, 28 хүн гэмтсэн тухай тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Амиа алдагсдын олонх нь Герман улсын иргэд байжээ. “Осол орон нутгийн цагаар оройны 18:30 минутын орчимд гарсан бөгөөд 19 түргэний тэрэг ирсэн” гэж “SIC” суваг мэдээлсэн байна. Португалын Ерөнхийлөгч Марсело Ребело де Соуза нөхцөл …
-
18 April
Э.Макрон: Эх дагинын сүмийг таван жилийн дотор сэргээн засварлана
Францын нийслэл Парис хотын алдарт Нотр Дам сүмд энэ сарын 15-ний өдөр гал гарч сүмийн байгууламжийн дээд хэсэг тэр чигтээ шатсан харамсалтай явдал болсон билээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Мягмар гаригт ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ”Зөвхөн Францын төдийгүй дэлхийн шашин, соёл урлаг, түүхийн томоохон өв, уран барилгын гайхалтай бүтээлүүдийн нэг болсон сүмийг таван жилийн дотор сэргээн засварлана” хэмээн мэдэгджээ. Тэгвэл Парисын …
-
18 April
Ким Жон Ун тактикийн зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тактикийн шинэ зэвсгийн туршилтад оролцсон тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ. “ Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 17-нд алсаас удирддаг, тактикийн шинэ зэвсгийн туршилтыг ажиглаж, биечлэн удирдан явууллаа” гэж тус агентлаг мэдээлэв. Мэдээнд зэвсгийн туршилт амжилттай болсныг зарласан ч яг ямар төрлийн зэвсэг болохыг дурдаагүй байна. Ким Жон Ун, Дональд Трамп нар хоёрдугаар сарын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл