Tag Archives: гадаад мэдээ

June, 2018

  • 25 June

    Гурван талт уулзалт хийжээ

     Японы байгаль орчны сайд Масахару Накагава бямба гарагт галт шоргоолжны тархалтаас сэргийлэх арга хэмжээ авахыг Хятад улсад уриалсан тухай “Киодо” агентлаг мэдээлэв.

  • 25 June

    Режеп Тайип Эрдоган Туркийн ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдлоо

    Режеп Тайип Эрдоган 53 хувийн саналаар Туркийн ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдлоо. Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль нэгэн зэрэг явагдсан ба нийт 59 сая хүн саналаа өгчээ. Парламентын сонгуульд Режеп Тайип Эрдоганы AK нам 42 хувийн санал авч олонх болсон нь тодорхой болжээ. Гол сөрөг хүчин CHP нам 23 хувийн саналтай удаалсан байна. Исламист угшилтай AP намын лидер Режеп Тайип  Эрдоган 11 жил Туркийн ерөнхий …

  • 25 June

    Этиопд дэлбэрэлт болсны улмаас шархадсан хүмүүсийн тоо нэмэгджээ

    Этиоп улсын нийслэл Аддис-Абеба хотод дэлбэрэлт болсны улмаас 1 хүн амь үрэгдэж, 156 хүн шархадсан тухай тус улсын Эрүүл мэндийн яам “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.  

  • 25 June

    Зимбабвед болсон дэлбэрэлтийн улмаас найман хүн бэртжээ

    Зимбабве улсын Ерөнхийлөгч Эммерсон Мнангагвагийн сонгуулийн кампанит ажлын хүрээнд зохион байгуулж байсан цуглааны үеэр дэлбэрэлт болсны улмаас 8 хүн бэртэж гэмтсэн тухай “Риа Новости” агентлаг мэдээлэв. Дэлбэрэлт өчигдөр тус улсын Булавайо хотын “White City Stadium” цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. Э.Мнангагва бэртэж гэмтээгүй байна. Бэртэж гэмтсэн 8 хүний дотор Зимбабвегийн дэд ерөнхийлөгч Кембо Мохади, Ус, цаг уур, байгаль орчны сайд Оппах …

  • 23 June

    Автомат жолоодлоготой машиныг хурдны зам дээр туршжээ

    Хятадын хиймэл оюун ухаант техник зохион бүтээгч томоохон компани болох “Байду” корпораци пүрэв гарагт автомат жолоодлоготой хоёр машинаа Тяньжин хот дахь ашиглалтад хараахан ороогүй байгаа хурдны зам дээр туршсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. “Байду” компанийн хувьд ийм төрлийн туршилтыг анх удаагаа хийж буй нь энэ аж. “Туршилтаар автомат жолоодлоготой автомашины байрлал тогтоох, орчин тойрноо мэдрэх чадвар хийгээд удирдлагын ажиллагааг шалгасан” …

  • 23 June

    Ахилл муур Бразилийн шигшээ багийг ялна гэж зөгнөжээ

    Өчигдөр Санк-Петербургийн цэнгэлдэх хүрээлэнд Бразил болон Коста-Рикагийн шигшээ багийн хооронд тоглолт болсон. Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын тоглолтуудын үр дүнг урьдчилан тааварлах үүргийг Эрмитажийн зөнч муур Ахилл гүйцэтгэж байгаа юм. Тэрбээр өчигдрийн тоглолтод Бразилийн багийг хожино гэж зөгнөжээ. Сонголтыг мэдээж урьдын адилаар явуулав. Хоёр улсын далбааг хажууд нь байрлуулсан савтай хоолыг муурны өмнө тавихад Ахилл муур нэлээд удсаны эцэст Бразилийн далбааг сонгожээ. …

  • 22 June

    Хууль бус цагаачдын 500 орчим хүүхэд гэр бүлдээ иржээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачдын гэр бүлийг салган тусгаарлаж буй явдлыг зогсоох тухай зарлигт гарын үсэг зурснаас хойш нийт 500 орчим хүүхэд эцэг эхдээ эргэн иржээ. Энэ тухай “Ассошиэйтэд пресс” агентлаг мэдээлэв. 4 дүгээр сарын 19-нөөс 5 дугаар сарын 31-ны хооронд АНУ-руу хууль бусаар нэвтрэхийг оролдсон цагаачдын 2000 орчим хүүхдийг эцэг эхээс нь тусгаарласан тухай АНУ-ын Дотоодын аюулгүй …

  • 22 June

    Камбожийн хунтайжийн ослын шалтгааныг тогтоолоо

    Камбожийн баруун өмнөд хэсэгт оршдог Кампонгсаом мужид гарсан зам тээврийн ослын улмаас тус улсын хунтайж Нородом Ранарит хүнд бэртэж, түүний эхнэр Оук Палла амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн ням гарагт гарсан билээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, “Уг хэргийг мөрдөн шалгах, шалтгааныг олж илрүүлэх явцад зориуд зохион байгуулсан осол биш байсан нь тогтоогдсон” хэмээн пүрэв гарагт тус улсын цагдаагийн газрын албан ёсны …

  • 22 June

    Орост шар айрагны эрэлт нэмэгдэж байна

     ОХУ-д зуны аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна. Үүний сацуу “ДАШТ-2018”-ын үзэгч олныг дэвэргэсэн хөл бөмбөгийн тоглолтуудтай холбоотойгоор Орос улсад шар айргийн эрэлт нэмэгджээ.   

  • 22 June

    Шинмоэ галт уул дахин тэсэрчээ

     Японы баруун өмнөд хэсэгт оршдог Шинмоэ галт уул өнөө өглөө орон нутгийн цагаар 9 цагийн орчимд дахин тэсэрч, 2600 метрийн өндөрт утаа тортог, үнс нурам ц

  • 22 June

    Япон улсад гурван минутын өмнө өдрийн цайндаа гарсан ажилтныг шийтгэжээ

    Японы баруун хэсгийн Кобе хотын ус түгээлтийн газрын ажилтан  өдрийн цайндаа  гурван минутын өмнө  гарч  байсныхаа төлөө цалингаа хасуулан шийтгүүлжээ. Тус байгууллагын удирдлагууд өчигдөр  хэвлэлийн хурал зохион байгуулж, телевизийн камерны өмнө иргэдээс уучлал гуйсан байна. “Сахилга батгүй байдал гарсанд гүнээ харамсаж байна. Биднийг уучлаарай” хэмээн бөхийжээ. 64 настай албан хаагч сүүлийн долоон сарын турш 26 удаа цайны цаг эхлэхээс гурван  …

  • 22 June

    Шинзо Абэ Иранд айлчилна

    Тегераны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тухай хэлэлцээрийн нөхцөлүүдийг дэмжихээ бататгахын тулд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх 7 дугаар сард Иран улсад айлчилна гэж “Киодо” агентлаг мэдээлэв. Энэ айлчлал нь Японы ерөнхий сайдын 1978 оноос хойш Иран улсад хийж буй анхны айлчлал болох юм. Европ болон Ойрхи Дорнодын хэд хэдэн улсад хийх айлчлалынхаа хүрээнд тэрбээр Иранд улсад айчлах төлөвтэй байна. “Киодо” …

  • 22 June

    Ерөнхий сайд анхны хүүхдээ төрүүлжээ

    Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн анхны хүүхдээ төрүүлсэн тухайгаа пүрэв гарагт өөрийн “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжлав.

  • 21 June

    Хууль бус цагаачдын гэр бүлийг салган тусгаарлаж буй явдлыг зогсоох зарлигт гарын үсэг зуржээ

     АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачдын гэр бүлийг салган тусгаарлаж буй явдлыг зогсоох зарлигт гарын үсэг зуржээ. Энэхүү зарлиг нь цагаачдын гэр бүлийг хамтад нь байлгах боломжийг олгож байгаа хэдий ч “тэвчихгүй” бодлого хэвээр үлдэх аж. Түүнчлэн уг зарлигт бага насны хүүхдэд эрсдэл учирч болзошгүй гэж болгоомжилж байгаа тохиолдолд гэр бүлүүдийг хууль сахиулах байгууллагынхан баривчлан саатуулахгүй байхыг заасан байна. …

  • 21 June

    АНУ-д итгэх итгэл буурчээ

    Австралийн эрдэм шинжилгээний “Лови” хүрээлэнгээс тус улсын иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харахад тэдний АНУ-д итгэх итгэл түүхэн дэх хамгийн доод түвшинд хүртэл буурсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.