БНХАУ-ын 55 дахь удаагийн “Алтан морь” кино наадам Тайванийн нийслэл Тайпей хотод энэ сарын 17-нд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн “Алтан морь” шагналд Жань Имоуны найруулсан “Сүүдэр” кино хамгийн их шагналыг хүртсэн байна. Харин шилдэг киногоор Ху Богийн найруулсан “Заан сууж л байна” кино тодорсон байна. Тус кинонд өөрсдөд нь тулгарсан асуудлаас мултрахын тулд домогт гардаг зааныг хайдаг дөрвөн хүний тухай …
Tag Archives: гадаад мэдээ
November, 2018
-
19 November
Филиппиний ерөнхийлөгч асны эхнэр авлигын хэргээр ял сонсов
Филиппин Улсын Ерөнхийлөгч асны эхнэр 89 настай Имелда Маркос долоон үйлдэлтэй авлигын хэрэгт буруутай нь тогтоогдлоо. Тэрээр авлигын үйлдэл бүртээ 6-11 жилийн хорих ял сонсчээ. Түүний 1968-1986 онд тэргүүн хатагтай байхдаа Швейцарь улсад байгуулсан хувийн сантай нь холбогдох хэргийг 20 жилийн турш шалгасны эцэст шүүхээс дээрх шийдвэрийг гаргасан байна. Шүүх хуралд өөрөө оролцоогүй Маркосыг баривчлах шийдвэр шүүхээс гаргасан ч давж …
-
16 November
Хатан хаан Элизабетад Н. Тулга итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Букингэмийн ордонд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс болон бусад эзэмшил газар нутгийн Хатан хаан, Хамтын нөхөрлөлийн тэргүүн, Цог жавхлант Хоёрдугаар Элизабетад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг барих үеэрээ Элчин сайд Н.Тулга …
-
16 November
Элчин сайд Я.Ариунболд итгэмжлэх жуух бичгээ барив
Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд энэ сарын 13-нд Канад Улсын Амбан захирагч эрхэмсэг хатагтай Жюли Паетад Итгэмжлэх жуух бичгээ барив. ИЖБ барьсаны дараа Элчин сайд Я.Ариунболд Амбан захирагчтай уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжилж, Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн байна.
-
15 November
Пуужингийн баазуудаа АНУ-аас нуужээ гэх мэдээллийг няцаасан байна
Умард Солонгос улс АНУ-аас цөмийн баазуудаа нуусан гэх олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийг ерөнхийлөгч Доналд Трамп няцаажээ.
-
14 November
Агаарын цохилтод өртсөний улмаас олон иргэн амь үрэгджээ
Даваа гарагт АНУ тэргүүтэй эвслээс Сирийн зүүн нутгийн Дейр аль-Цур мужийн Шафех тосгоныг онилон өгсөн агаарын цохилтод өртсөний улмаас 60 орчим иргэн амь үрэгдэж, шархадсан тухай Сирийн “SANA” агентлаг даваа гарагийн орой мэдээлжээ.
-
14 November
БНХАУ-Сингапур чөлөөт худалдааны гэрээг шинэчлэхээр тохиролцлоо
БНХАУ болон Сингапурын төлөөлөгчид өчигдөр хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Эдгээрийн дунд талууд хооронд байгуулсан чөлөөт худалдааны гэрээг шинэчлэх хэлэлцээр орж байна.
-
13 November
БНАСАУ газарт суурилуулсан 636 минаг устгажээ
БНАСАУ Панмүнжом тосгоны ойр орчимд суурилуулсан 636 минаг устгаж, аюулгүй болголоо гэж БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Жон Кён Дү мэдэгдэв.
-
13 November
Хууль бус цагаач нар сураггүй болжээ
Даваа гарагт Туркийн Эгийн тэнгисийн эргээс хууль бус олон цагаачийг тээвэрлэн хөдөлсөн завь осолдсоны улмаас 10 цагаач иргэн сураггүй болсон тухай тус улсын Эргийн хамгаалалтын албанаас мэдээлэв.
-
13 November
Галт тэрэгний эмэгтэй жолооч нарын тоог нэмэгдүүлнэ
Их Британийн Лондон, Кент болон Зүүн Суссекс зэрэг зүүн өмнөд нутагт үйл ажиллагаа явуулдаг төмөр замын компани эмэгтэй жолооч нарын тоог нэмэгдүүлэх кампанит ажлыг явуулж эхэлжээ.
-
13 November
Муур болон цохын занданшуулсан шарил илрүүлжээ
Египетийн нийслэл Каир хотоос холгүй орших Саккара бунхан дахь булшнуудаас 4000 гаруй жилийн өмнөх үед хамаарах муур болон цохын занданшуулсан шарилыг археологичид олж илрүүлсэн тухай телевизийн “BBC” суваг мэдээлэв.
-
12 November
БНХАУ-д 600 албан тушаалтны авлигын гэмт хэргийг илрүүлжээ
БНХАУ-д зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх эхний шатны ажиллагааны хүрээнд өнгөрсөн 10 сард 572 хүнийг авлигын хэрэгт татан, хариуцлага хүлээлгэсэн байна. Тухайлбал, хэвлэлийнхний мэдээлснээр, уг ажиллагааны хүрээнд 10 мужид шалгалт явуулсан бөгөөд энэ ганцхан сарын хугацаанд гэмт бүлэглэлтэй холбоотой 1791 авлигын хэрэг илрүүлж, 726 сая ам.доллар хураан авчээ. Ирэх онд багтаан хоёр болон гуравдугаар шатны ийм ажиллагааг Хятадын бүх газар …
-
9 November
29 настай Окасио-Кортес Конгрессын хамгийн залуу эмэгтэй гишүүн болно
Ардчилсан намын гишүүн, 29 настай Александриа Окасио-Кортес АНУ-ын Конгрессын хамгийн залуу эмэгтэй гишүүн болж магадгүй. Тэрбээр Конгрессын Төлөөлөгчдийн танхимын сонгуульд Бүгд Найрамдах намын гишүүн Энтони Паппасыг ялах төлөвтэй байгааг телевизийн “Fox News” болон “CNN” суваг урьдчилан таамаглажээ.
-
9 November
Нисэх онгоцон дахь таагүй үнэрийн улмаас онгоц эргэн газардахад хүрчээ
Лхагва гарагт Индонезийн Бенкулу мужаас Жакарта хотыг зорин хөөрсөн нисэх онгоцны бүхээгт тархсан таагүй үнэрийн талаар зорчигчид гомдол гаргасны улмаас уг нисэх онгоц тун удалгүй эргэн газардсан байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл