Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 24-ны өдөр Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолборын бүтээн байгуулалттай танилцах үеэрээ “Замын-Үүдийн боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол өнөөдөр 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, 24 цагаар ажиллах боломж бүрдлээ” гэсэн юм. Тэгвэл өнөөдрийн …
Tag Archives: нийгэм
March, 2024
-
27 March
Н.Учрал: Эмийн жор, эмчлүүлэгчдийн карт зэрэг 7 төрлийн үйлчилгээг И-Монгол системд оруулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн …
-
27 March
Гүнтийн давааны авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа
Өнгөрсөн шөнөөс эхлэн цас орж, шуурга шуурсны улмаас Гүнтийн даваа орчмоор тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул Тээврийн цагдаагийн албанаас тус хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдал үүсэж байгаа тул Тохиромжтой хурдыг сонгох; Хажуу, хоорондын зайг зөв барьж явах; Хөдөлгөөн эхлэх, чиг …
-
27 March
Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ
Өнөөдөр Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 автомашин мөргөлдсөн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдал үүсч байгаа тул Тээврийн цагдаагийн албанаас болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Тухайлбал, …
-
26 March
Махны 49 үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх дүгнэлтийг цуцаллаа
Салбарын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр хяналт шалгалтаар их эрсдэлтэй үнэлэгдсэн мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх улсын (ахлах) байцаагчийн дүгнэлттэй 49 үйлдвэрийн дүгнэлтийг цуцаллаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын баталсан 2023 оны А/253 дугаар тушаалын дагуу Салбарын улсын ерөнхий байцаагчийн 08-00-02/29 тоот төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжаар улсын хэмжээнд мал, төхөөрөх үйлдвэр, цех, дулааны аргаар …
-
26 March
Эрүүл мэндийн яам Канадын “Лаурэл сан”-тай нүдний эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Эрүүл мэндийн яам Канад улсад төвтэй Лаурэл мэс заслын сантай нүдний эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Лаурэл мэс заслын сангийн ерөнхийлөгч Хью М Парсон нар гарын үсэг зурлаа. Монголчуудын нүдний эрүүл мэндийн төлөө 15 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаа тус сантай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар Монгол Улсад нүдний …
-
26 March
“Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн талаарх хэлэлцүүлэг болно
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх” хэлэлцүүлгийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгуулна. Монгол Улсын Засгийн газраас 2023 …
-
26 March
Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргана
Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. “Корпорейт хотел энд конвейшн центр”-т болсон улсын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын ажилтан, албан хаагчид болон үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хурдтай хөгжүүлэхийн тулд цогц, нэгдмэл, харилцан бие биеэ дэмжсэн бодлого хэрэгжүүлэх нь …
-
26 March
Хөнгөн аж үйлдвэрийн салбараас Хөдөлмөрийн баатар 1, Аж Үйлдвэрийн Гавьяат ажилтан 9 төрлөө
Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг олон улсын жишигт нийцүүлэн, евро стандарт нэвтрүүлж олон арван өндөр бүтээмжтэй ажлын байр бий болгон, бүтээгдэхүүнээ …
-
26 March
Хүүхдээ асран хамгаалах үүргээс зайлсхийсэн иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага 2024 оны 3 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд 226 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 93, Өмчлөх эрхийн эсрэг 80, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30, Хүрээлэн байгаа орчны эсрэг 13, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Авлига, албан тушаалын 8, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг …
-
26 March
Ш.Анужин:Хар тамхины хэргээр ял шийтгүүлсэн эмэгтэйчүүд жилийн дотор гурав дахин нэмэгдсэн
НҮБ-ын Хар тамхитай тэмцэх албанаас гаргасан тайланд Монгол Улсыг 2010 онд хар тамхийг дамжин өнгөрүүлэх орон хэмээн тэмдэглэж байсан бол 2014 онд хэрэглэгч орон болгож бүртгэсэн. Жил ирэх бүр хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлж байгаа иргэд ч нэмэгдсээр байна. Өнгөрсөн жил энэ төрлийн хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээсэн нийт хүний …
-
26 March
Хүүхэд залуучуудын театрын барилгын ажил дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 158 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд баригдаж буй “Хүүхэд, залуучуудын театр”-ын барилгыг байнгын ашиглалтад хүлээж авах Улсын комисс ажиллалаа. Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулснаар монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг …
-
26 March
Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа
1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. …
-
26 March
Хөлийн голын орчимд суваг, шуудуу татаж, урсцыг нэмэгдүүллээ
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын дагуу суурьшсан айл өрхийн гэр, байшин, аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг шар усны үерт өртөх эрсдэлээс сэргийлэх, хариу арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Геодези, усны барилга, байгууламжийн газрын нийт 32 албан хаагч 13 техниктэйтэйгээр Хөлийн голын …
-
26 March
Үндэсний номын сангийн хуучин барилга Баримтат өвийн судалгаа, монгол судлалын эрдэм шинжилгээний төв болно
Үндэсний номын сан 1951 онд одоо байрлаж буй 4560 м² талбай бүхий байранд 500 мянган номтой үйл ажиллагаа эхэлж байсан бол эдүгээ 3.5 сая болж, ном, судрын тоо 7 дахин, барилгын талбай, багтаамж, сан хөмрөгийн даац, ачааллыг номын сангийн стандартад нийцүүлэн тооцоолж, үзэхэд 4-9 дахин хэтэрсэн судалгаа гарсан. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний номын …