Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын дараах сэргээн босгох ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодрууллаа. -“Дүнжингарав” худалдааны төв орчимд болсон ослын дараах сэргээн босголтын ажил хэрхэн үргэлжилж байна вэ? -Нийслэлийн зүгээс гал түймрийн нөлөөнд өртсөн орон сууцнуудыг үе шаттайгаар сэргээн засварлаж байна. Гал түймэрт …
Tag Archives: нийгэм
February, 2024
-
6 February
Х.Нямбаатар:Автобусны жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ
Шинээр ирсэн автобуснуудыг үйлчилгээнд явуулахын тулд эзэнжүүлж, бүртгэлжүүлэхээс гадна хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй эргэн төлөлтийг тохирох, төлбөрийн картын систем суурилуулах шаардлагатай байгаа юм. Энэ нь тодорхой хугацаа шаардаж байгаа бөгөөд нэн тулгамдсан асуудал нь жолооч нарын хүрэлцээгүй байдал юм. Иймээс нийслэлийн орон нутгийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийхээр боллоо. …
-
6 February
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2024 оны хоёрдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нжтгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 25-30 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Ерөө, Халх …
-
5 February
Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд 240 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль барина
Хүн амын нягтаршил, орон сууцны хотхон, хороолол ихтэй Баянзүрх дүүргийн 26 болон 36 дугаар хороонд улсын сургууль, цэцэрлэг байхгүй. Гэтэл тухайн байршилд 40 мянга орчим иргэн оршин суудаг. Иймд газар чөлөөлж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, дүүргийн төсвийн хөрөнгөөр цэцэрлэг барихаар ажиллаж байгаа юм. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд “Сүмбэр орд” хотхоны хойд талд 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль барих …
-
5 February
Эрүүл мэндийн даатгалын санд 318 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр болжээ
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон хүний эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг хууль хяналтын байгууллага буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээг авна гэж Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан. Энэ хүрээнд Тээврийн прокурорын газраас 2023 онд 318 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр болсон байна. Тодруулбал, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 195 хэрэгт иргэний …
-
5 February
АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 816 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 101 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 834 …
-
5 February
Олон улсын төлбөр тооцооны систем “Apple pay”-г 6-р сард багтаан Монгол улсад нэвтрүүлнэ
ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол Улсад тулгамдаад буй хил дамнасан төлбөр тооцооны асуудлыг нааштай шийдвэрлэх үүднээс цахим төлбөр тооцооны гол тоглогчдын нэг Visa компанийн дэд ерөнхийлөгч Майкл Нунес болон “Apple” корпорацын олон улсын бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч Ник Аман нартай уулзлаа. Уулзалтын үр дүнд “Apple pay”-г 7 – р сарын 1 – ний дотор Монгол Улсад нэвтрүүлэхээр тохиролцлоо. “Apple pay” нь …
-
5 February
Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас баталсан төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хүчингүй болгожээ
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудаас баталсан төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хянаж, зөрчилтэй дүрэм, журам, шийдвэрийг хүчингүй болгуулж, хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяа Амгалан амаржих газар, Геронтологийн үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн …
-
5 February
А.Оюунгэрэл: Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлтөөр жолоодох эрхийг гурван жил хасах болсон
УИХ-ын 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн билээ. Тухайлбал, Эрүүгийн хуулийн Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгасан. Чухам ямар нэмэлт, өөрчлөлт орсон талаар Тээврийн прокурорын газрын ахлах прокурор А.Оюунгэрэлээс тодрууллаа. -Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэгт …
-
5 February
Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах саналыг 100 мянган иргэн дэмжлээ
Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” нийтийн өргөдлийг иргэн Нямжав овогтой Номун-Эрдэнэ санаачилжээ. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр санаачилсан тус өргөдлийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 100.117 иргэн дэмжиж, санал өгсөн байна. Монгол Улсын Их Хурлын тухай …
-
5 February
Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар Д.Цэндсүрэн тодорлоо
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг. 2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Алтанбулаг сумын харьяат иргэн “Эсгий ширмэл урлал” өвийг …
-
5 February
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурах тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа ихсэхийг анхааруулж байна. 2024 оны хоёрдугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, …
-
2 February
Г.Гүндалай: “Түмэн тэмээний баяр ”-т хоёр дахь жилдээ оролцож байна
Өмнөговь аймаг “Түмэн тэмээний баяр”-аа энэ жил 25 дахь удаагаа тэмдэглэж байна. Тэмээг өсгөн үржүүлэх, тэмээн соёл спортыг хөгжүүлэх, тэмээ маллагааны арга ухаан, зан үйлээ уламжлан өвлөх зорилгоор тус аймаг 1997 оноос Тэмээний баяраа зохион байгуулж эхэлжээ. 2016 онд тус аймаг мянган тэмээ бүртгүүлж дэлхийн Гиннесийн амжилтыг тогтоож байсан бол өнөөдөр 160000 шахам толгой тэмээ тоолуулж улсдаа хамгийн олон тэмээтэй …
-
2 February
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
2024 оны 02-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, …
-
1 February
Х.Алтай: Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн бол Монгол Улсын хөгжлийг шинэ түвшинд гаргах томоохон ажлын эхлэл
Монголын Эдийн Засгийн Форум 2024 – “Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн” өнөөдөр /2024.02.01/ Улаанбаатар хотноо эхэллээ. Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөнд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын болон холбогдох хууль тогтоомжид орох төслийг танилцуулж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн болон холбогдох байгууллагын саналыг тусган хэлэлцүүлэх юм. Зөвлөгөөнд аймаг, нийслэлийн холбогдох төрийн албан хаагч, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах …