Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон шахмал түлш хэрэглэнэ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх нь буюу 55.6 хувь нь гэр хорооллын айл өрхийн галлагаанаас, 28.9 хувь нь тээврийн хэрэгслээс, 15.5 хувь нь уурын болон усан халаалтын зуух, хог хаягдал, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэрээс үүдэлтэй байдаг. Өнгөрөгч 2024-2025 оны халаалтын улиралд нийслэлд …
Tag Archives: нийгэм
September, 2025
-
9 September
Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар (2025.09.08) газар тариалангийн бүс нутагт ажиллаж, тариаланчдын санал хүсэлтийг сонслоо. Тэд хөнгөлөлттэй зээлд хамруулах, тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүсэж байлаа. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд үйл ажиллагаа явуулж буй “Мимо эрдэс премикс” компани орон нутагт анх удаа өдөрт 50 тн тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэх үйлдвэр байгуулжээ. Мимо агро паркийн автомат тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагааг …
-
8 September
Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 30 өрхөд хийн зуух суурилуулж байна
Гэр хорооллын өрхүүд болон уурын зуухнуудыг үе шаттайгаар шингэрүүлсэн хийн түлшний дэд бүтцэд холбож буй. Энэ хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 30 өрхөд хийн зуух суурилуулж байна. Энэ талаар “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг “Улаанбаатар хотыг хийн түлшинд шилжүүлэх зорилтын хүрээнд бид Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд эхний ээлжийн 30 айлд хийн зуух суурилуулж …
-
8 September
Сургуулийн хүртээмжгүй байдлаас болж нэг ширээ, хоёр сандал дээр гурван хүүхэд сууж байна
НЕБ-ын 161 дүгээр сургуульд энэ хичээлийн жилд 53 бүлэгт 2400 орчим хүүхэд суралцаж байна. Уг сургуулийн нэгдүгээр анги, дунд ангийн хүүхдүүд нэг ширээнд гурваараа сууж, хичээллэж байгаа юм. Энэ хүрээнд тус сургуульд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 17 сургууль, 22 цэцэрлэг шинээр ашиглалтад орсон. Тодруулбал, Засгийн газраас …
-
8 September
Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээлээ
Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амьдарч буй 525 мянган хүний 10 гаруй хувь нь хавдрын хяналтад байна. Мөн энэ бүс нутагт хавдраар жилд 900 гаруй хүн нас бардаг. Мөн жилд 580 орчим хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгааг ХСҮТ-өөс гаргажээ. Эдгээр баримт нь хойд бүс хавдрын өвчлөлөөр нэгдүгээрт, нас баралтаар хоёрдугаарт бичигдэж буйг илэрхийлнэ. Энэ бүс нутагт хавдраар өвдсөн иргэдийн …
-
8 September
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил нийт 81 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Үргэлжлүүлэн УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг өглөө. Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын …
-
8 September
“Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно
Дэлхийн олон улсад “Автомашингүй өдөр” арга хэмжээг жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулдаг. Манай улс энэ өдрийг 2012 оноос эхлэн зохион байгуулж буй. Энэ жилийн автомашингүй өдрийг энэ сарын 13-нд зохион байгуулна. “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулах бөгөөд автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ болон явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс …
-
3 September
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн тендерт 5 компани шалгарлаа
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан. Уг тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлсэн юм. Үүнээс “China Construction Fifth Engineering Bureau”, Моринсувд, Нутгийн буян, Монкон болон “Професионалстрой” ХХК тендерт шалгарлаа. Эдгээр таван компани 5000 орчим айлын орон сууц барина. Тодруулбал, Багц 3.1 …
-
3 September
Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын Хөбэй мужийн Жанбэй хошууны Жанчхүүгийн даваанд байрладаг Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолборт зочилж, амь үрэгдсэн дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус цогцолборт байрлах Монгол-Зөвлөлтийн дайчдын дурсгалын музейд 1945 онд Чөлөөлөх дайнд ялалт байгуулсны дараа Маршал Х.Чойбалсан Жанбэй хошуу болон Цагаан хэрэм …
-
2 September
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилж зохион байгуулахыг даалгалаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 21 аймгийн Засаг дарга нар, УОК-ын холбогдох мэргэжилтнүүд, хөдөө аж ахуйн салбарын бусад албаныхантай цахимаар хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа Баруун 5 аймаг, Төвийн бүсийн зарим аймаг болон хадлангийн бүс болох зүүн гурван аймгийн өвөлжилтийн бэлтгэл …
-
1 September
Иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд өөрчлөлт орууллаа
УИХ-аас Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг энэ оны тавдугаар сард баталсан. Үүний дагуу иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг ангиллаар тооцдог байсныг болиулж, олон улсын стандартын дагуу онооны системд шилжихээр болсон. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанкны зүгээс холбогдох журмыг баталсан бөгөөд өнөөдөр /2025.09.01/-ний өдрийн Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд өөрчлөлт орууллаа. Ингэснээр …
-
1 September
Л.Хосбаяр: НЕБ-ын тусгай хэрэгцээт 63 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ирэх онд ашиглалтад оруулна
Нийслэлийн хэмжээнд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгодог дөрвөн сургууль байдаг. Үүний нэг нь Хан-Уул дүүрэгт байрлах 63 дугаар сургууль юм. Тус сургуулийг 1975 онд байгуулсан бөгөөд өдгөө 50 жилийн ойтойгоо золгож буй. Тус сургуулийн нээлтэд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр оролцлоо. Энэ хичээлийн жилд уг сургуульд 29 бүлэгт 380 гаруй сурагч суралцаж …
-
1 September
Нийслэлийн ерөнхий боловсролын 25.162 хүүхэд “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдана
Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. 2025 онд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 13 сургуулийн 19.300 хүүхэд уг хөтөлбөрт хамрагдаж, 7 хоногийн 2-3 өдөрт сүү ууж байна. Түүнчлэн “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 5 сургуулийн 5862 хүүхдэд 7 хоногийн 1-2 өдөрт …
August, 2025
-
29 August
А.Амартүвшин: 2025 онд нийслэлээс боловсролын салбарт 402 тэрбум төгрөгийг зарцуулаад байна
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлээс сургууль, цэцэрлэгийн бэлэн байдал, барилгын явц, урсгал засварын ажилд хяналт тавин, асуудлыг шийдвэрлэн ажиллалаа. Энэ хүрээнд боловсролын салбарт 402 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. Тэрбээр боловсролын салбарын ажлыг эрэмбэлж, зөв дэс дараатай гүйцэтгэх нь чухал. Тухайлбал, улсын сургуульд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдсэний дараа …
-
27 August
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлдэг зарим чиг үүргийг хорооны Засаг даргад шилжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын дүүрэг, хороодын Засаг дарга нартай хийж буй гурав дахь удаагаа уулзалт хийлээ. Өмнө нь дөрөвдүгээр сарын 3-ны өдөр болон зургаадугаар сарын 19, 20-ны өдрүүдэд уг хэлэлцүүлэг болж, үүрэг даалгаврын хэрэгжилт болон хороодод хэрэгжиж буй төслүүдийн үр дүнг танилцуулсан юм. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, Засгийн газраас нийслэлийг хэрхэн дэмжих, бодлогын түвшинд хэрхэн уялдаж ажиллах талаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл