Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг санаачлан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ жилийн хөтөлбөрт ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монголын 20 гаруй гэрэл зурагчин хамрагдаж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гадаадын зочдыг хүлээн авч …
Tag Archives: нийслэл
August, 2019
-
14 August
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын 2019 оны А/688 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд 198 байршилд газар чөлөөлөх ажил хийхээр тусгагдсан. Уг 198 байршлын газарт Баянгол дүүрэгт 39, Баянзүрх дүүрэгт 41, Сүхбаатар дүүрэгт 26, Сонгинохайрхан дүүрэгт 41, Хан-Уул дүүрэгт 24, Чингэлтэй дүүрэгт …
-
13 August
Нийслэлийн салбар комисс хуралдлаа
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 150 дугаар тогтоол гарсан бөгөөд тогтоолыг хэрэгжүүлэхээр “Нийслэлийн хэмжээнд төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэг зохион байгуулах тухай” НЗД-ын 2019 оны тавдугаар сарын 30-ний өдрийн А/518 дугаар захирамж гарч, Нийслэлийн салбар комисс байгуулагдсан. Төлөвлөгөөний дагуу Нийслэлийн салбар комиссын анхдугаар хурлыг …
-
13 August
“Зуслан” аппликэйшнээр зөрчлийг баримтжуулан ирүүлээрэй
Нийслэлийн Байгаль орчны газраас хотын ногоон бүс, зусланд гарч буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг хүлээн авах, иргэд, аж ахуйн нэгжид зөвлөмж, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор “Зуслан” нэртэй аппликэйшнийг ашиглаж эхэллээ. Уг аппликэйшнийг Андройд, iOS үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжид “Зуслан” гэсэн түлхүүр үгээр хайлт хийн суулгахад болох юм. “Мэдээ, мэдээлэл” цэснээс байгалийн нөөц ашиглалттай холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдийг авч болох бол …
-
12 August
Чингэлтэй дүүргийн X хороонд дахин төлөвлөлтөөр барьж буй 234 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно
Чингэлтэй дүүргийн Х хорооны хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд барьж буй барилга, “Дэд бүтцийн төв” төсөл болон инженерийн шугам сүлжээний ажлын бодит байдалтай танилцахаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, холбогдох яам, агентлагийн төлөөллүүд газар дээр нь ажиллав. Гэр хороолол дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн IX, X, XI хороо, Дэнжийн мянга орчмын А хэсэгчилсэн талбай нь батлагдсан бөгөөд байршил нь 39.7 га …
-
12 August
Налайхын 20.9 км авто замын ажил 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байна
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын барилгын ажил өнөөдрийн байдлаар 37 хувийн гүйцэтгэлтэй байна. Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас ажил саатаж, төлөвлөгөөнөөсөө 8 хувиар хоцорч явааг албаны хүмүүс Хотын захирагч с.Амахрсайханд мэдээллээ. Тус замын тухайд нийт 38 газарт борооны ус зайлуулах шугам хийхээс 35-ыг нь хийгээд байгаа аж. Авто машин болон мал амьтны гурван нүхэн гарц хийхээс …
-
12 August
Налайх дүүрэгт бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ сарын 1-нд ашиглалтад өгөх байсан цэцэрлэгийн барилга 30 хувийн гүйцэтгэлтэй байна Налайх дүүргийн 3-р хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар “Долт Интернэншл” ХХК, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтарсан гэрээг өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ны өдөр байгуулжээ. Гэрээнд 2019 оны наймдугаар сарын 1-ний өдөр цэцэрлэгийн …
-
8 August
Яармагийн зам дээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өгсөн үүрэг даалгавар хэрэгжиж эхэллээ
Энэ сарын 05-ны өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Яармаг дахь Наадамчдын гудамжны авто зам усанд автсан. Үүний шалтгаан нь Богд уулаас урссан үерийн усыг зайлуулах шугам хоолойг хааж “Талст ширээт” компани барилга барьснаар үүдэн үерийн ус төв зам руу бууж Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Наадамчдын гудамж хэсгийн авто замын зорчих хэсэг болон, явган хүний зам эвдэрч, авто замын зорчих …
-
8 August
Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явагдах боломжтой боллоо
Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 384-р гарам орчмын автозам усанд автаж, тогтоол үүсэн нийтийн тээврийн үйлчилгээний ХО:13 (БаруунТур-10-р хор) чиглэлийн үйлчилгээ түр саатсан. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний газраас тавьсан хүсэлтийн дагуу Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ тухайн нутаг дэвсгэрт шуурхай ажилласны үр дүнд автозамыг засаж, нийтийн тээврийн үйлчилгээг …
-
7 August
Баянзүрхийн шинэ гүүрийн барилгын ажил 69.60 хувьтай байна
БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг болох Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м, 4 эгнээ гүүрийн ажил үргэлжилж байна. Шинэ гүүрийн дөрвөн тасалгаат хайрцган дам нурууны 120 у/м хэсгийн доод үе болон хавирган хананы хэсэгт 191 машин 1,337 куб бетоныг цутгаж дуусгажээ. Өнөөдрийн байдлаар гүүрийн барилгын ажлын явц 69.60%-тай байна. Баянзүрхийн гүүрийг Монголд анх …
-
7 August
С.Амарсайхан: Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн авто зам, дэд бүтцэд гарсан хохиролыг тухайн компани төлж барагдуул
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам дагуух төв зам усанд автсан нөхцөл байдал дээр очиж ажиллалаа. Наадамчдын гудамжны авто замын ус гаргалгааны хоолойг хааж барилга барьснаар уулын ус төв зам руу бууж үерт автаад байна. Гурван блок баригдсан 5.0 га тус газарт Байгаль орчин …
-
6 August
Яармагийн зам руу буусан үерийн голдирлыг өөрчилжээ
Хан-Уул дүүргийн IV хороо Хүннү молл худалдааны төвийн урд зам руу уулын ус бууж зорчих хэсэг усанд автан тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болжээ. Тиймээс Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн автозам хөгжлийн газрын алба хаагчид техник хэрэгсэл ашиглан далан ухан усны голдирлыг өөрчлөн усны суваг руу оруулах ажлын шуурхай хийж гүйцэтгэсэн байна. Жолооч иргэд та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, хөдөлгөөнд анхаарал …
-
6 August
“Хөгжлийн үүд” төслийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
Агаар, орчны бохирдлыг бууруулах гэр хорооллын “Хөгжлийн үүд” төслийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр болон бусад ажлын хэсгийн гишүүд оролцов. …
-
6 August
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлалаа
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/787 дугаар захирамж гарлаа. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор үндэсний хэв шинж, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Уралдаанд зураг төслийн …
-
6 August
Налайхын замыг шөнийн турш засаж хөдөлгөөнийг бүрэн нээжээ
Улаанбаатар-Налайхын чиглэлийн автозам усархаг бороо орсны улмаас эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байсныг шөнийн турш засч өглөөний 06:00 цагт хөдөлгөөнийг бүрэн нээжээ. Мөн Чингэлтэй дүүргийнийн 15-р хороо 7-н буудлаас Чингэлтэй Зүрх-Уул явах замд Усан сангийн урд талын далан цөмөрснийг Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Улаанбаатар зам засвар арчлалтын ОНӨААТҮГ-ын шуурхай бүлэг хамтран зорчих хэсгийг хэвийн болгожээ. Жолооч …