Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдааны эхний хэсэгт Монгол Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд 30 цэцэрлэг, найман сургууль, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг насан туршийн боловсролын төв, дөрвөн спорт заал, нийт 44 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барихаар төлөвлөгдсөн. Үүнээс долоон сургууль, хоёр спорт заал, 21 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нийт 31 сургууль, цэцэрлэгийн барилгын худалдан авах ажиллагааны эрх нийслэлд …
Tag Archives: нийслэл
April, 2019
-
4 April
Налайхын замыг энэ сарын 15-наас эхэлж хаана
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахтай холбогдуулан тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулахаар боллоо. Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатар чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх …
-
3 April
Он дамжиж удааширсан барилгын ажлыг хурдасгах талаар үүрэг өглөө
Он дамжин хэрэгжиж буй төсөл арга хэмжээний ажлын гүйцэтгэлийг сайжруулах талаар БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа болон холбогдох албаны хүмүүс өчигдөр уулзалт хийлээ. Нийслэлийн боловсролын салбарын 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхэлсэн ч он дамжин ажил нь удаашралтай байгаа барилга угсралтын ажил болон 2019 оны улсын төсөвт батлагдсан газрын асуудал шийдвэрлэхэд шаардлагатай төсөл арга хэмжээний …
-
3 April
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орууллаа
Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэдээс ирүүлсэн санал хүсэлт зорчих эрэлтэд үндэслэн дараах чиглэлүүдийн замналд өөрчлөлт оруулаад байна. Үүнд: Хан-Уул дүүргийн 10-р хороо Чингэлтэй дүүргийн19-р хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7 “Зунжин-7 буудал-Нисэх” чиглэлийг 2 чиглэл болгон хувааж иргэдэд үйлчлэх хүлээгдлийн хугацааг багасгалаа. Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 10-р хорооны иргэдээс удаа дараа ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн Ч:43 “Баянхошуу-Ард …
-
3 April
Нийслэлчүүдийн гэр бүлийн өдрийг сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гарагт тэмдэглэн өнгөрүүлнэ
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 02-р сарын 08-ны өдрийн 08 дугаар тоот тогтоолоор сар бүрийн сүүлийн ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсонтой холбогдуулан 3 дугаар сарын Нийслэлчүүдийн гэр бүлийн өдрийг “Гэр бүлийн бахархал” сэдвийн дор 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр И-Март худалдааны төвийн 5 давхар болон Монгол Улсын Хүүхэлдэйн театрт зохион байгууллаа. Өдөрлөгт …
-
3 April
Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ
Өнөөдөр дараах байршлуулад засвар хийх хуваарийг УБЦТС ТӨХК-аас гаргасан байна. Иймээс доорх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, Замын цагдаагийн 36 айл, Яаралтай тусламжийн төв, Эрүүл мэнд хөгжлийн төв, Өгөөж чихэр боов, Соёолж, Улаанбаатар буян ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-15:00 цагт: 10-р хороо Автобус компани, 87-р сургууль, …
-
2 April
Энэ сарын 15-наас дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжинэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Энэ дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас /Даваа гараг/ дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжинэ. Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн байдаг. Харин зуны бүсчлэлд шилжихээр 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл …
-
2 April
Налайх дүүргийн Засаг даргын явуулын өрөөгөөр дамжуулан 170 гаруй иргэдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн ЗДТГ-аас “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд дүүргийн нутгийн захиргааны болон төрийн бүх шатны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, үйл ажиллагаагаа сурталчилах, тэдний санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх зорилгоор “Засаг даргын явуулын өрөө” -г хороодод зохион байгууллаа. Засаг даргын явуулын өрөө …
-
1 April
Япон Улсын Элчин сайдтай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока-г хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хот тус улсын Токио, Саппоро, Мияконожо хотуудтай харилцаа хамтын ажиллагаатай юм. Улаанбаатар хот Япон Улсын Саппоро, Мияконожо хотуудтай харилцаа, хамтын ажиллагааг тогтоон ажиллаж байна. Хэдийгээр Токио хоттой албан ёсоор харилцаа тогтоогоогүй хэдий ч харилцаа хамтын ажиллагаагаа цаашид идэвхжүүлж хамтран ажиллах болно гэдгээ нийслэлийн Засаг дарга уламжиллаа. …
-
1 April
Дулааны алдагдалгүй барилга барих чиглэлээр хамтарч ажиллахаар болов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн захирал Дэвид Хэнкокийг хүлээн авч уулзлаа. Германы хамтын ажиллагааны байгууллагаас Улаанбаатар хотод дулааны алдагдалгүй байшин барих, барилгын дулаалгын материалын хувьд байгаль цаг уурын онцлог нөхцөлд тохирсон технологийг нэвтрүүлэх чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөсөн гэдгээ Хотын захирагчид уламжлав. “Эрчим …
-
1 April
Хотын дарга С.Амарсайхан нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг тавдугаар сард багтаан дуусгахыг үүрэг болгов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нийслэлийн захирагчийн албаны өргөтгөсөн хурлыг хуралдуулж 2019 онд Улаанбаатар хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж холбогдох албаны хүмүүст хот тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өглөө. – Нийслэл хотын ногоон байгууламжийг услах, гудамж талбайн тоосжилт буруулах ус цацруулагч тусгай тоноглол бүхий автомашин …
March, 2019
-
29 March
“Эх дэлхийн цаг” арга хэмжээ маргааш болно
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг арга хэмжээ юм. Гол утга санаа нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо авран хамгаалахад хүн бүр хувь нэмрээ …
-
29 March
Нийслэлийн бүтцийн өөрчлөлтийг дэмжлээ
Өчигдөр /2019.03.28/ НИТХ-ын ээлжит XXIII хуралдааны хэлэлцэх асуудлын гуравдугаарт эрэмблэгдсэн 2019 оны нийслэлийн бүтэц болон төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. Монгол Улсын Засгийн газрын 100 дугаар тогтоолоор Нийслэлийн бүтэц болон Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд зарим агентлагийн бүтцийг өөрчлөн баталсантай холбогдуулан тус асуудлыг хэлэлцсэн. Нийслэлийн бүтэц зохион байгуулалт, харьяа газар, агентлагуудын чиг үүргийн талаар НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, …
-
29 March
С.Амарсайхан: Смарт картаа цэнэглээд гээгдүүлсэн иргэдийн мөнгийг буцаан олгоно
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журам, зардлын санхүүжилтийн үнэлгээний тариф батлах тухай, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явц, нийслэлийн төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж эхэллээ. Хотын нийтийн тээврийн салбарт нийслэлийн өмчит 2, хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлдэг боловч санхүүжилтийн хувьд хүндхэн байдалтай, парк шинэчлэл муу, …
-
28 March
“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг болно
Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагт жуулчны бааз, тур оператор компани, зочид буудал, зоогийн газар зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нээлттэй ажлын байрууд зарлалаа. Тус арга хэмжээ нь аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болгох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай боловсон …