Tag Archives: онцлох

April, 2017

  • 7 April

    Автомашины онцгой албан татвар ингэж өөрчлөгдлөө

    Олон Улсын Вальютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу төсвийн тодотголын төсөлд тусгагдсан. Үүнд: Архи, тамхины онцгой албан татвар, Импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх; Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх; Суудлын автомашины …

March, 2017

  • 31 March

    Ц.Нямдорж:Одоо энэ хэргийг нууцын зэрэглэлтэй гээд 25 жил хав дарна

    Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хохироосон гэх хэрэгтэй холбогдуулан өнөөдөр Төрийн ордонд  мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэн зарим баримтыг дэлгэлээ. Тэрбээр, “С.Зориг агсны амь насыг хохироосон гэх хэрэгт гурван хүн 24-25 жилийн ял шийтгүүлсэн. Хоёр шатны шүүх хурал хаалттай явагдсан. Шүүх хурлын дараа прокурорууд зарим баримтыг олон нийтэд …

  • 24 March

    Ирэх сарын 1-ээс нийтийн тээврээр зорчихдоо зөвхөн картаар үйлчлүүлнэ

    Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, ирэх сарын 1-нээс эхлэн том оврын автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчуулахаар боллоо. Энэ талаар нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн захирал …

  • 24 March

    Н.Цагаанхүү:Тээвэрлэгч компани, жолоочийн хариуцлагын асуудал чухал байна

    Зам тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Замын цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв  хамтран “Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах-2017” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт тус байгууллагуудаас гадна “Эрдэнэс Монгол”, “Гашуунсухайт авто зам”, “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” ХК, тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү …

  • 23 March

    Их дээд сургуулийн захирлаар салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг томилж эхлэв үү

    Улс орны боловсролын салбар нь тухайн улсын хөгжлийн бодлогыг тодорхойлдог гэдэг. Харин манай улсын хувьд  байгалийн баялагт тулгуурласан уул уурхайн бодлогыг эн тэргүүнд тавьж, Боловсролын салбарын бодлогоо олон жил орхигдуулж ирсэн. Боловсролын салбарын бодлогыг орхигдуулсны нөлөөгөөр энэ салбар үнэгүйдэж,  дунд сургуулийн боловсролын стандартад элдэв чамин нэртэй хөтөлбөрүүд хэрэгждэг байсан нь саяхан. Мөн Их дээд сургуулийн диплом үнэгүйдэж,  тухайн мэргэжлийн  үнэ цэнэ уналатанд орж, эцэст нь  оюутан …

  • 22 March

    Б.Солонго: Шүүгчийн тайлж өгсөн цамцаар хүүг өлгийдсөн

    Шүүхэд хүү төрлөө. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байсан Б.Чимгээ  /2017.03.21/ 14.30 цагийн үед 3200 гр хүү төрүүллээ. Эх, хүүг “Өргөө” амаржих газарт хүргэсэн бөгөөд бие нь сайн байгаа аж. Болсон үйл явдлын сурвалжлагыг хүргэж байна. “Био комбинат” компанийн нэхэмжлэлтэй гэм хорын хохирол барагдуулах шүүх хуралдаанд Б.Чимгээ иргэдийн төлөөлөгчөөр оролцож байжээ. Шүүх хуралдаан …

  • 18 March

    Батлан хамгаалах салбарынхан бид түүхт ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна

    Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, албан хаагчид аа! Даян дэлхийн энхийн үйлсэд хүчин зүтгэж яваа цэнхэр дуулгатан офицер, ахлагч нар аа! Дайнд оролцсон болон бэлтгэлд, чөлөөнд байгаа ахмад дайчид аа! Монгол Улсын маань сүр хүч, эр зориг, сүлд хийморийн илэрхийлэл болсон Та бүхэндээ Монгол цэргийн өдрийн болон орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн …

  • 18 March

    Нийслэлийн удирдлагууд Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

    Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт амь, биеэ зориулсан үе үеийн ахмад дайчид, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд Нийслэлийн удирдлагын нэрийн өмнөөс Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэдэг тань талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Улсын иргэн болж төрсөндөө ямагт …

  • 14 March

    Өрхийн эмнэлгүүдэд элэгний В,С вирусийн шинжилгээг 6000 төгрөгөөр хийж байна

    Элэгний В,С  вирусийн хурдавчилсан шинжилгээг Нийслэлийн есөн дүүрэг болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Харьяа өрх, сумын эмнэлгүүдэд очиж хийлгэх боломжтой болсон билээ. Харин  дээрх газруудад шинжилгээ хийлгэхдээ Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын дэвтэрээ бөглүүлсэн байх, иргэний үнэмлэх, ЭМД-ын дэвтэргүй иргэд, ажилд орох, гадаад явах, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд өөрсдийн хүсэлтээр шинжилгээ хийлгэж байгаа тохиолдолд тарифын дагуу …

  • 10 March

    Б.Чойжилсүрэн: Намаа хоёрт, улсаа нэгд тавилаа

      УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Засгийн газар олон улсын биржид шинэ бонд гаргажээ. Евро бондын 580 сая ам.долларыг төлөх зорилгоор бонд босгожээ гэж ойлгосон. Хэдий хугацаатай, хэдэн хувийн хүүтэй бонд гэж ойлгох вэ? -Шинэ бонд гаргаснаар гуравдугаар сарын 21-нд төлөх 580 сая ам.долларын асуудлыг шийдлээ. Жилийн хүү нь 7.625 хувь, долоон жилийн хугацаатай. -Бондын хүү …

  • 10 March

    ОУВС-гийн суурийн төлөөлөгч Нэйл Сакер:440 сая ам.доллар Монгол банкинд шууд төвлөрнө

    ОУВС Монгол Улсын Засгийн газартай тохирцоонд хүрч, хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон тухай Сангийн сайд болон тус сангаас мэдээллүүдийг өгсөөр байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд 440 сая ам. долларыг төлбөрийн тэнцлийн хүндрэлийг арилгахад хэрэгжүүлнэ. Мөн Дэлхийн банк, Япон, Солонгосын Засгийн газрын дэмжлэгтэйгээр гурав хүртэл тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс өнөөдөр УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Л.Болд Б.Пүрэвдорж нарын УИХ …

  • 9 March

    Улсын хэмжээнд Эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 3 дугаар сарын 8-ны өдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нараар ахлуулсан холбогдох албаны хүмүүс Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудад болон Гурван гал эмнэлгүүдэд ажиллалаа.         Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын төрдөө иргэн нэмж, гэртээ бүл нэмсэн ээжүүдэд талархал …

  • 9 March

    Сансарт хамгийн анх ниссэн Юрий Гагарины мэндэлсэн өдөр тохиож байна

    Өнөөдөр Сансарт хамгийн анх ниссэн  Юрий  Гагарины мэндсэлсэн өдөр тохиож байна. Тэрээр  1934 оны 3-р сарын өдөр  Гагарин нь Смоленск хязгаарын Гжатск хотын (одоогийн Гагарин хот) ойролцоох Клушино хэмээх бяцхан тосгонд мэндэлжээ. Юрий дээрээ хоёр ахтай, доороо нэг дүүтэй байлаа. Түүний бага нас сургуулийн тооны багш нь армид нисэгч болж, дайнд оролцохоор явсан нь түүний амьдралд том нөлөө үзүүлсэн гэдэг. …

  • 8 March

    Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын илэрхийлэл цэцэг

    Гуравдугаар сарын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг  анх Эртний Ромоос эхтэй юм. Тэр үед эрчүүд нь гэргий нартай бэлэг өгч, анхаарал халамж тарьдаг байжээ. Боол эмэгтэйчүүд хүртэл бэлэг авдаг байсан гэдэг. Бас энэ өдөр тэд ажиллахгүй байх боломжтой байжээ. Түүнчлэн  Мартын 8-ны орчин үеийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж …

  • 6 March

    Үндэсний сэтгүүлзүй үүссэний 104 жилийн ой тохиож байна

    Үндэсний сэтгүүлзүй үүссэний 104 жилийн ойн өнөөдөр тохиож байна. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галааридын мэндчилгээг хүргэж байна. Үндэсний сэтгүүлзүйн 104 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье. Богд хаант Монгол Улсын ууган салбаруудын нэг нь хэвлэх үйлдвэр, сэтгүүлзүй байсан бөгөөд 2013 оны 03 дугаар сарын 06-нд “Шинэ толь хэмээх бичиг” сониныг Ж.Цэвээн тэргүүтэй монгол сэхээтнүүд маань эрхлэн гаргасан өдрийг үндэсний сэтгүүлзүйн …