Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хороог үүсгэн байгуулсны түүхт 40 жилийн ойд зориулсан, Сайхан сумын харьяат, Монгол Улсын начин Батсайханы Дэлгэрсайханы нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээний бөх, үнэн зоригт улсын харцага Н. Золбоо түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Өлгийн хүчтэн” …
Tag Archives: спорт
June, 2024
-
6 June
Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ “ПАРИС-2024” паралимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа
Олон улсын пауэрлифтингийн холбооноос “Парис-2024” зуны паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд өрсөлдөх тамирчдын нэрсийг зарлалаа. Тус наадмын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд дэлхийн чансааны оноогоор паралимпын алт, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, Дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ оролцох бөгөөд тэрбээр дэлхийн чансааны дэд байрт эрэмбэлэгдсэн …
-
5 June
Б.Цэрэндэжид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 5-р сарын 21-нээс 6-р сарын 1-нд болов. Тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 20 тамирчин өрсөлдсөнөөс өсвөр үеийн охидын 76 кг-ын жинд Б.Цэрэндэжид цээжнээс 100 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр пауэрлифтингийн охидын ангилалд ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин болж байна.
-
4 June
“Талын салхи 2024” олон улсын мото наадам энэ сарын 8,9-нд болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Скаллс” мото клуб хамтран “Талын салхи 2024” олон улсын мото наадмыг энэ сарын 8,9-ний өдрүүдэд Цонжинболдогт зохион байгуулна. Энэ жилийн наадамд БНХАУ, ОХУ, БНСУ-аас нийт 450 орчим моточид оролцох юм. Нийт оролцогч, сонирхогчдын тоо 2023 онтой харьцуулахад 20 хувиар өсчээ. Мөн мото аялал хийдэг ААН-ийн тоо нэмэгдсэн бөгөөд БНХАУ, ОХУ-аас зорин ирэх жуулчид, оролцогчдын тоо …
-
4 June
3×3 сагсан бөмбөгийн “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээн энэ сарын 6, 7-ны өдрүүдэд болно
НЗДТГ, Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо хамтран Улаанбаатарын Урбан фестивалийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж буй. “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээнийг зургаадугаар сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд тэмцээнд Австри, Украйн, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй найман баг өрсөлдөх юм. Тодруулбал, Монгол Улсаас үндэсний шигшээ …
-
4 June
“Милан Кортина 2026” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчид тодорлоо
Олон улсын Олимпын хорооны Эв санааны нэгдлээс зарлагдсан “Милан Кортина 2026” өвлийн спортын тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан гүйлтийн цана болон тэшүүрийн тамирчдад тэтгэлэг гардуулах ёслол Олимпик хауст боллоо. Уг ёслолд ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан болон Монголын тэшүүрийн холбоо, Монголын Цанын холбооны төлөөллүүд хүрэлцэн ирж, мэдээлэл солилцов. МҮОХ-ны Ерөнхийлөгч …
-
3 June
“Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн энэ сарын 6-9-ны өдрүүдэд болно
НЗДТГ, Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо хамтран Улаанбаатарын Урбан фестивалийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээнийг зургаадугаар сарын 6-7 өдрүүдэд зохион байгуулах бөгөөд тэмцээнд Австри, Украйн, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй найман баг өрсөлдөх юм. Тодруулбал, Монгол Улсаас үндэсний шигшээ баг болон 23 …
May, 2024
-
28 May
Пауэрлифтингийн ДАШТ-ээс Д.Анхбаяр, Х.Баттөмөр нар ХҮРЭЛ медаль хүртлээ
АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 1-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас 20 тамирчин өрсөлдсөнөөс өнөөдөр мастер ангилалд нэг тамирчин мөнгө, хоёр тамирчин хүрэл медаль хүртэв. Тэмцээний М-1 ангиллын -120 кг-ын жинд О.Мөнхбат цээжнээс 217.5 кг-ыг шахсан бол мастер-1 ангиллын +120 кг-ын жинд Д.Анхбаяр 222.5 кг-ыг шахаж хүрэл, мастер-2 ангиллын …
-
28 May
“Парис 2024” олимпын наадмын дугуйн төрөлд С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр нар өрсөлдөнө
Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээний ганцаарчилсан гараатай 30 км-ийн цагийн уралдаанд 2016 Track дугуйн залуучуудын Дэлхийн аварга, 2023 “Tour of Thailand” тэмцээний аварга, ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр түрүүлж, Олимпын эрхээ хүртлээ. Өмнө нь “Ханжоу 2022” Азийн наадмын засмал замын уралдаанд С.Жамбалжамц хүрэл медаль хүртэж Парисын олимпын наадамд оролцох эрхээ авсан билээ. …
-
24 May
Ховд аймгийн 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Ням гаригт зохион байгуулагдана
Ховд аймгийн Дарви сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулан Дарви сумын харьяат, 1980 онд ЗХУ-ын нийслэл Москва хотноо зохиогдсон зуны олимпын XXII их наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн, Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Улсын начин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан 5-р сарын 26-ны өдрийн НЯМ гаригт 13:00 …
-
22 May
МУГТ Р.Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Ням гаригт болно
Ховд аймгийн Дарви сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. 100 жилийн ойн хүрээнд Дарви сумын харьяат, 1980 онд ЗХУ-ын нийслэл Москва хотноо зохиогдсон зуны олимпын XXII их наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн, Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин, Улсын начин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан …
-
22 May
“Улаанбаатар марафон-2024”-т 34 орны 20,451 хүн оролцохоор бүртгүүлээд байна
Энэ бямба гараг буюу тавдугаар сарын 25-нд Автомашингүй өдөр, Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Тодруулбал, Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн …
-
21 May
Жүдо: Л.Анхзаяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-ны өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин оролцож байгаа бол манай улсаас 18 жүдоч хүч үзэж байна. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Л.Анхзаяа Бразилын бөх Даниэль Каргниныг нэмэлт цагт торгуулиар ялснаар хүрэл медаль хүртлээ. Л.Анхзаяа …
-
20 May
Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 17 МЕДАЛЬ хүртлээ
Узбекистан улсын Нукус хотод модон барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-19-ны өдрүүдэд болов. Зургаа дахь удаагийн тэмцээнд Монголын 22 тамирчин эр бяраа сорин өрсөлдөхөд нэг алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн ба тэд багийн дүнгээр гуравдугаар байр эзэлжээ. Тэмцээнд зургаан орны нийт 178 тамирчин 23 жингийн ангилалд өрсөлдсөн бөгөөд тэмцээнийг манай улсаас Б.Даариймаа дэнсэлсэн байна. Энэ …
-
20 May
“Улаанбаатар марафон 2024”-ийн 21 км-ийн гүйлтэд бүртгүүлэгчдийн тоо өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн байна
“Улаанбаатар марафон 2024”-т олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана. Тавдугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 12,200 гаруй иргэн бүртгүүлжээ. Энэ жил 10, 21, 42 км-т гүйгчдийн бүртгэл өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, өнгөрсөн онд 10 км-т 1368 гаруй гүйгч, 21 км-т 542 гүйгч, 42 км-т 140 гүйгч бүртгүүлж байсан бол энэ жил 10 км-т 1866 гүйгч, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл