36 цагийн амаргүй аян зам дуусч Куарида, Рабеа, Кийра, Парадайс хэмээх тахийн гүүнүүдийг 07 сарын 05-эд Говийн Б бүсийн дасан зохицох хашаа руу оруулан нутагшуулав. Ийнхүү Прага хотын амьтны хүрээлэнгийнхэн БНЧУ-ын армитай хамтран нийт 19 тахийг тээвэрлэн авчраад байна. Энэ жилийн тээвэрлэлт нэлээд хүндрэлтэй байсан ч эцэст нь амжилттай боллоо. “Энэ жилийн зэрлэг адууг нутагшуулалтын хувьд Чехэд их халуун байсан болон …