МЭ-ний 80-100-аад оны үед хамаарах Хүннүгийн Шаньюгийн булш Монголын археологийн түүхэнд томоохон дуулиан дэгдээлээ. Манай улсад урьд өмнө нээгдэж байсан Хүннүгийн булшууд “Гол мод-2”-ийнх шиг том хэмжээтэй байгаагүй. Их бие нь 47 метр, бунхан руу орох үүд нь 38 метрийн урттай язгууртны энэ булш Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал дахь “Гол мод” хэмээх газарт буй үндсэн, …