В. Путиний тангараг өргөх ёслолд Стивен Сигал эхнэрийн хамт уригджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр тангаргаа өргөнө. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр явагдсан ОХУ-ын улсын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж  сонгогчийн олонхийн буюу  77 хувийн  хувийн саналыг авч ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Ийнхүү тэрбээр дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчийн  тангаргаа өргөх гэж байна. Ерөнхийлөгч  Владимир Путин  уламжлал ёсоор ёслол Кремлийн ордонд  17:00 цагт  тангарагаа өргөнө. Энэхүү ёслолд ОХУ-ын иргэн болсон Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал эхнэрийн хамт уригджээ.

Энэ тухай Стивен Сигалийн гэргий Б. Эрдэнэтуяа цахим хуудаснаа “Монгол дээлээрээ гоёсоор Кремлийн ордонг зорьж явна. “АГУУ ИХ ХҮМҮҮН” хэмээх тодотголыг алдар нэрийнхээ өмнө мөнхөлж оршоосон хүмүүн энэхэн хорвоод хэдий олон билээ!
Усан цэрэг аавтай, үйлдвэрийн ажилчин ээжтэй эгэл жирийн хөвгүүн өдгөө алдар суугаа мандуулсан Агуу Их Хүмүүн болж, алтан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Дэлхийн Их Удирдагч болжээ! Олон олон дайн дэгдсэн ороо бусгаа энэ цагт алтан дэлхий хөрвөж, амьтай бүхэн зовнин түгшиж байхад Агуу Их Орос гүрнийг Монголд минь ээлтэй энэ хүмүүн удирдаж байгаа гэж бодоход сэтгэл цаанаа л амрах…..
Үнэхээр дэлхийн геополитикийн хүчний тэнцвэрийг Орос оронгүйгээр барихын аргагүй, дэлхийн улс төрийн бодлогыг энэ хүний оролцоогүйгээр чиглүүлэхийн аргагүй мэт!
Ханийн минь дотнын анд, хөрш их гүрний минь төрийн тэргүүн Владимир Владимирович Путины Орос Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцох энэхүү эрхэм урилгыг хүлээн авсандаа туйлын их баяртай байна. Ийм хүндтэй завшаан, нэр төрийн хэрэг хүний амьдралд хэдий олон тохиолдох билээ!” хэмээн бичжээ.

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …