Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас арилжааны 14 банкинд шалгалт хийсэн байна. Шалгалтаар аж ахуй нэгж, иргэдэд зээл олгохдоо банкууд нь шимтгэл авдаг, шаардлаггү олон тооны бичиг барим шаарддаг зэрэг илэрсэн байна. Мөн зээл олгоход авч байгаа төлбөр хураамжийг үйлчлүүлэгч өөрөө хариуцдаг нь мөн л өрсөлдөөний тухай хуулийн зөрчсөн аж.
Арилжааны банкууд гэрээний загварыг урьдчилан баталж, салбар нэгжүүддээ тарааж банкны ажилтнууд тэдгээр гэрээний нөхцөлийг иргэдэд шууд тулгах замаар гэрээ байгуулж байгаа нь хууль зөрчиж буй үйлдэл гэж ШӨХТГ-ын дарга О.Магнай онцоллоо. Үүнээс гадна иргэд зээл болон хадгаламжийн үйлчилгээ авах үед үйлчлүүлэгчид хүүг хэрхэн тооцдог талаар хангалттай танилцуулга хийдэггүй, тодорхой мэдээлэл өгдөгүй зэрэг нь банкны хүүний хор уршгийг ойлгохгүй өнгөрөх, үүнэс үдэж хохирох явдал их гардаг байна.
Иймд энэхүү зөрчлүүдээ 14 хоногт арилгах даалгаварыг ШӨХТГ-аас тавьж буй ажээ.
Т.Түвшин
Ugluu.mn