Нүүрэндээ шивээстэй бүсгүйн түүх

Olive-2

Olive Oatman/Нүүрэндээ шивээстэй бүсгүй/

Olive Oatman нь 1837 онд Иллинойс мужид төрсөн. Тэрээр 14 настайдаа буюу 1850 онд гэр бүлийн хамтаар (эцэг эх Royce, Мариа Oatman, тэдний долоон хүүхэд) Калифорнийн Юта-аас галт тэргэнд суун аялахаар явжээ. Замдаа Oatman-ий гэр бүл санал зөрөлдөн цааш тэрээр гэр бүлээсээ тусдаа явсан гэсэн баримт байдаг юм.

Аялалынх нь дөрөв дэх өдөр Oatman-ийн гэр бүл рүү (Olvie-ийн тайлбарласнаар нисдэг Apache гэж нэрлэгддэг Yavapai омог) уугуул америкчуудын омог дайрсан байна. Энэ дайралтын үеэр Oatman-ий гэр бүлээс гурван хүн л амьд үлджээ. Olive-ийн эцэг эх, болон түүний дөрвөн дүү амь насаа алдсан байна. Olive-ийн ах Лорензо дээрэмчидтэй тохиролцон зугтаажээ. Ингээд нэгэн аялалаас Оамтаний гэр бүлийн 5 гишүүн булшлагдах нь тэр. Энэ хэрэг явдлаас хойш удалгүй Olive болон түүний эгч Мари Анн нар хулгайлагдаж олзлогчидийн боол болжээ. Нэг жилийн дараа охинд сайн ханддаг байсан нэгэн тэднийг Mohave гэгч бүлэглэлд худалдсан байна. Mohave бүлэглэлийн удирдагч болон түүний эхнэр тэднийг үрчилж авсан бөгөөд өөрсдийнтөрсөн хүүхэд шиг хайрлах болжээ.

Lorenzo

Lorenzo Oatman /Olive Oatman-ий ах/

Mohave бүлэглэлийнхэн Оливе болон түүний дүүгийн нүүрэнд адилхан шивээс хийлгэжээ. Оливе нь удалгүй шивээсчин болсон бөгөөд Мохаве бүлгийнхэн шивээсийг дараа төрөлд нь сайн сайхан амьдруулахад тусалдаг гэж үздэг байсан учир тэр энэ мэргэжлийг сонгосон байна. 1855 онд Оливийн дүү Мари Анн болон Мохаве бүлэглэлийн нилээд олон хүн өлсгөлөнгөөр нас барцгаажээ. Энэ үед Европын олон нийтэд Мохаве бүлэглэлд цагаан арьст эмэгтэй амьдардаг гэдэг нь ил болж олон нийтийг шуугиулсан юм. Оливийг буцааж Европ руу авч ирэх талаар мэдээ ирж удаан хэлэлцсэний эцэст түүнийг Форт Yuma руу явуулахаар болжээ. Оливе тэнд очихдоо Классик даашинз бус уламжлалт загварын хувцас өмссөн байсан нь олныг гайхшруулав. Түүнийг барууны маягийн хувцаслахыг гуйгаад ч өмсгөж чадаагүй байна. Форт Yumaд очоод удаагүй байхдаа тэр түүний ах Лорензо нь түүнийг хайж байгааг мэдсэн юм. Удалгүй ахтайгаа уулзсан ажээ. Тэрээр үүнээс хойш маш алдартай болжээ. 1857 онд зохиолч Royal B. Stratton индиан омогт үрчлэгдсэн Оливе болон Мари анний талаар ном бичиж энэ нь хамгийн их борлуулалттай ном болсон байна. Мөн Оливийн номыг дэмжих лекц ч явагдаж эхэлсэн.

Olive-portrait Tattooed Lady Olive-portrait-1

1865 онд Оливе нь малчин залуу John B. Fairchild гэрлэж нэг охин өргөж авчээ. Нөхөр Fairchild нь түүний талаар хэвлэсэн бүх ном сонинг шатааж хаясан ба хожим нь New York-оос түүний тухай сурвалжилж байсан юм. Тэрээр өнгөрсөн амьдралаа мартахгүйн тулд индиан уламжлалт савнууд хадгалдагаа хэлжээ. Ингээд нүүрэндээ шивээстэй алдарт бүсгүй маань 1903 онд 65 насандаа таалал төгссөн байна.

Б.Нарангэрэл

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …