25 насандаа эмэгтэйчүүд хэрхэн дурладаг вэ?

25nasandaaemegteichuud25 нас нь хүний амьдралын маш чухал үе. Энэ насанд ихэнх хүмүүс сургууль соёлоо дүүргэн, ажилд орж, их амьдралд хөл тавьчихсан байдаг. Улмаар олон зүйлийг үзэж харж, давж туулаад амьдралын туршлагатай, өөрийн гэсэн үзэл бодолтой хувь хүн болоод бүрэлдчихсэн байдаг.Ийм ч болохоор 25 настай эмэгтэй хүн гэдэг болзоо, хайр дурлал, гомдол доромжлолтой таарч, эрчүүдийн хэн нь хэн бэ гэдгийг ялгаж таньдаг болсон байдаг. Улмаар эрэгтэй хүн таалагдлаа гэж бодоход хөл алдан гүйгээд байлгүй ажиглаж, таньдаг хүмүүсээс болгоомжтой асууж сураглан, өөрийгөө эвгүй байдалд оруулахаасаа болгоомжилно. Олж мэдсэн бүхнээ өнгөрсөн амьдралаасаа олж авсан туршлага дээрээ суурьлан харьцуулан боддог.Олон зуу, мянган жилийн турш мөрдөгдсөөр ирсэн нэг бичигдээгүй хуулийн дагуу  эр хүн эхнэр, үр хүүхдээ аваад явчих чадвартай байх ёстой. Үүнийг 25 настай эмэгтэй хүн сайн ойлгодог болсон байдаг нь маш их давуу тал юм.Өсвөр насны охид эр хүний гадаад байдалд илүү татагддаг байхад 25 хүрсэн бүсгүйчүүд нь хүний дотоод ертөнц, чадварыг илүү сонирхож, үнэлэх болно. Жишээлэхэд, эмэгтэй хүнтэй харьцах онцлог, амьдралаа аваад явчих материаллаг тал, мэдлэг боловсрол, нийгэмд эзлэх байр суурь г.м.

Гэтэл ямар нэг шалтгааны улмаас нөгөө залуу өөрт нь тохирохгүй байлаа гэхэд үүнийг ойлгоход шаардлагатай хугацаа нь 17 настай охидуудаас хавьгүй бага. Амьдралын ээдрээг өөрсдөө цаг алдалгүй тайлж байх хэрэгтэй гэдгийг  25 настай бүсгүйчүүд сайн ойлгож байдаг.

Ийм ч болохоор эхнэртэй залууд дурлаж, амьдралынхаа хэдэн жилийг дэмий үрэх, тоохгүй хүний араас гүйх зэрэг алдаа гаргах нь цөөн.

Гэвч эмэгтэй хүн заримдаа дэндүү орой энэ бүгдийг ухаардаг нь харамсалтай.  Ийм учраас сэтгэл татам сайхан байдаг 25 настайдаа өөрийнхөө залууг зөв сонгож амьдралаа эхлээрэй. Хожим хойно хэзээ нэгэн цагт чиний урам хугарвал энэ хариуцлагыг танаас өөр хэн ч хүлээхгүй шүү дээ.

 

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …