Өнөө орой сонгуулийн сурталчилгаа зогсоно

f24aac9781df56e3originalЕрөнхийлөгчийн сонгуулийн хуулийн  дагуу  өнөө шөнийн 00:00 цагаас өмнө сонгуулийн аливаа сурталчилгааны ажил зогсох ёстой. Эл хуулийн хүрээнд  өнөө шөнийн 00 цагаас хойш  телевиз, цахим сайт, гудамжны самбарууд дахь нэр дэвшигчийн сурталчилгаатай холбоотой материалууд буух ёстой  юм.  Хэрэв дээрх хугацаанд багтан  нэр дэвшигчдын штабаас  тус тусын нэр дэвшигчдын сурталчилгааны самбар, бусад материалыг буулгахгүй бол тухайн нэр дэвшигчийг сонгуулийн хууль зөрчсөнд тооцон, хариуцлага хүлээлгэх хуультай. Йймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн штабынхан эл асуудалд анхаарлаа хандуулан ажиллах хэрэгтэй.

Ерөнхийлөгчийн сонгууль  нөгөөдөр буюу 6 сарын 24-ны 07:00 цагаас  орон даяар  эхлэнэ. Сонгогчид та бүхнийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсье.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ц.Элбэгдоржид Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар баяр хүргэлээ

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Цахиагийн Элбэгдорж сонгогчидын 50.23 хувийн саналаар ялалт …