Нар хиртэх үеэр селфи хийвэл сохрох аюултай

A SOLAR ECLIPSE OCCURS ABOVE THE AUSTRALIAN OUTBACK TOWN OF LYNDHURSTОдон орон сонирхогчид нар хиртэх үзэгдэл ажиглагдах баасан гарагийг тэсэн ядан хүлээж байгаа. Мэдээж энэ үеийг тааруулан хэдэн арван сая хүн селфи хийх нь гарцаагүй. Гэхдээ хүлээгээрэй. Нар хиртэх үеэр селфи хийх нь аюултай төдийгүй хараагүй болох эрсдэлтэй гэнэ.

Нар хагас хиртэх нь бүтэн хиртэхээсээ илүү аюултай. Учир нь нарны ил гарсан хэсэг нүдэнд тун хортой аж.

Лондоны нүдний эмгэг судлалын коллежийн мэргэжилтнүүдийн анхааруулснаар нар хиртэх үеэр селфи хийх нь нүдний шилгүйгээр нарыг харахтай адил аюултай гэж анхааруулжээ. Энэ нь нүдний салстыг шатааж, хараагүй болгож ч мэдэх гэнэ. Бас энгийн нарны хамгаалалтын шил ч үүнээс хамгаалж чадахгүй. Тиймээс хиртсэн нарыг оптик болон фото төхөөрөмжөөр харахыг зөвлөж байна.

эх сурвалж: www.mnews.mn

Санал болгох мэдээ

Энэ бол Америкийн “Хулсан ташуур” маягийн эртний түүхтэй дуу

NIRVANA – “Where Did You Sleep Last Night” Тийм ээ. Энэ бол Америкийн “Хулсан ташуур” …