Өнөөдөр болох нар хиртэлт нь сүүлийн 60 жилд болж байгаа хамгийн бүтэн хиртэлт юм байна. Энэхүү ер бусын үзэгдэл Хойд Африк, Европ, мөн Оросын баруун хэсэгт тод ажиглагдах юм байна. Оросын Мурманскд нарны хиртэлтийг хамгийн тод ажиглаж болох бөгөөд тэнд сар нарны бараг 90%-ийг нь хааж байгааг харж болох аж. ОХУ-ын сансар судлаачид тусгай онгоцоор 100 гаруй эрдэмтдийн багтайгаар хойд мөсөн далай дээгүүр дөрвөн цаг эргэлдэж нар хиртэлтийг судлах аж. Гэхдээ нарны бүтэн хиртэлтийн үргэлжлэх хугацаа ердөө хоёр минут юм байна.
С. Раздук
эх сурвалж: undesten.mn