Хүний амьдралын нэг салшгүй хэсэг бол унтах үедээ зүүдлэх байдаг. Эрдэмтдийн өнөө хэр нь судалсаар байгаа энэ үйл явцын тухай та хэр ихийг мэдэх вэ? Бид яагаад зүүдэлдэг, үүнд ямар нэгэн утга учир бий юу, бидэнд зүүдээ удирдаж хянах боломж бий юу, зүүдээ тайлбарлахаар оролдох ёстой юу гээд олон асуулт бидний толгойд эргэлддэг. Зүүд нойрны тухай сонирхолтой баримтуудыг бидэнд дэлгэсэн цөөн хэдэн эрдэмтдийн хэлснийг уламжилъя.
1. Зүүдлэх нь суралцахад тус болж чадна
2. Эрчүүдтэй адил эмэгтэйчүүд ч гэсэн зүүдэндээ дур тавьдаг
Нью Йоркын сэтгэл судлаач, сексийн сэтгэлзүйч Barbara Bartlik хэлэхдээ “Эмэгтэйчүүд ч унтаж байхдаа дур тавьдаг, яг эрчүүд шиг. Энэхүү дур тавилт нь ихэвчлэн эротик зүүдэнд тохиолдох боловч эротик бус зүүдэнд ч тохиолдож болно. Гэхдээ зүүдэндээ дур тавьсан эмэгтэйн бэлэн эрхтэн норох үзэгдэл тийм ч түгээмэл биш.” хэмээжээ.
3. Хамгийн түгээмэл зүүд юу вэ?
Таныг эхнэр/нөхөр чинь хуурч байгаа зүүд Зүүдний мэргэжилтэн Lauri Quinn Loewenberg-ийн хэлж байгаагаар хамгийн түгээмэл зүүдлэгддэг зүүд бол хамтлагчаа өөрийг нь хуурч байгаагаар зүүдлэх юм байна. 5000 гаруй хүнийг хамарсан судалгаагаар олонх хүн ийм зүүд зүүдэлдэг төдийгүй заримынх нь хувьд бүр өдөр тутамдаа ч зүүдэлдэг явдал байдаг болохыг тогтоожээ. Түүний тайлбарласнаар алдах, ганцаараа үлдэх вий гэсэн энэхүү айдас нийтлэг зүйл боловч бодит зүйл болох нь ховор гэнэ.
4. Та нэг шөнө хэд хэдэн зүүд зүүдлэх нь бий
5. Хачирхалтай зүүднүүд ч ойлгогдохоор байж болно
Зүүд бүхэн утга учиртай байж болно, тиймээс та зүгээр ажиглах хэрэгтэй хэмээн Харвардын сэтгэл судлаач эмч Jeffrey Sumber өгүүлжээ. “Бидний зүүдний утга учир нь ихэвчлэн бодит амьдрал дээр бидний ойлгохыг хүсэж байгаа зүйлтэй холбогдох нь бий. Хачирхалтай зүүдийг мартаж орхихын оронд энэ нь танд ямар мэдрэмж төрүүлж байгааг бодоод үзэх хэрэгтэй.” гэж тэрээр хэлсэн байна.
6. Өдөр тутам зүүдлэгдэж байгаа зүүдээр дамжуулан оюун санаа чинь танд ямар нэгэн зүйл хэлэхийг оролдож байж болно
Та шөнө бүр адил зүүд зүүдлээд байна уу? Loewenberg энэхүү зүүднийхээ суурь санаа нь юу болохыг олж харахыг зөвлөж байна. Ингэснээр та энэ зүүднээсээ ангижрах боломжтой аж.
7. Та зүүдээ хянаж чадна
3000 хүнийг хамруулсан шинэ судалгааны үр дүн хүн зүүдээ хянах, тод зүүдлэх нь бодитой зүйл байж болохыг харуулжээ. Судалгаанд оролцогчдын 64,9% нь зүүдэндээ зүүдэлж байгаагаа мэдэж байсан гэдгээ хэлсэн бол 34% нь зарим үед юу зүүдлэхээ хянаж чадаж байсан тухайгаа мэдэгдсэн байна. Зүүдээ удирдах чадвар хүн бүрт адилгүй боловч үүнийг хөгжүүлж болно хэмээн зүүд судлаач профессор Kelly Bulkeley хэлжээ. Мөн тэрээр тод зүүдлэх нь таны зүүднээсээ суралцах чадварыг нэмэгдүүлнэ хэмээсэн байна.
8. Та сэрсэн ч зүүдээ үргэлжлүүлж чадна
Сайхан зүүд зүүдэлж байгаад сэрчихвэл үргэлжлүүлэх зүүдлэхийг хүн бүр хүсдэг. Гэхдээ ийм боломж байдаг аж. Сэрсэн л бол ганц ч булчингаа хөдөлгөлгүй хөдөлгөөнгүй хэвтээд хэдэн минутын турш хагас зүүдэлж байгаа байдлаар байх хэрэгтэй. Loewenberg-ийн хэлснээр сэрсэн даруйдаа юу зүүдэлснээ нэгбүрчлэн санаж байх нь зүүдээ үргэлжлүүлэх хамгийн шилдэг арга гэнэ. Зүүдэлж байгаад сэрмэгцээ хөдөлчихвөл хэдхэн секундын өмнө зүүдлэгдэж байсан зүүднээс та өөрийгөө тасалж байгаа хэрэг юм байна.
www.xopom.com