Нүдний өнгийг 30 секундэд өөрчилнө

3bf282c50fa67706originalДаниел Крейг болон Анжелина Жоли шиг цэнхэр нүдтэй харагдах хүсэлтэй хүмүүст зориулсан шинэ лазер хагалгаа гарчээ. Калифорнид байрлах “Strоma Medical” эмнэлэгт 5000 ам.доллараар нүднийхээ өнгийг өөөрчлөх боломжтой аж. Энэхүү шинэ технологийн технологи нь нүдний үндсэн пигментийг цэвэрлэж, цэнхэр өнгийн туяа оруулдаг байна. Хүн төрөлхтний 17 хувь нь цэнхэр өнгийн нүдтэй ажээ. Бараан өнгийн нүдтэй хүмүүсийн 80 хувь нь нүднийхээ өнгийг өөрчлөх хүсэлтэй байдаг гэнэ. “Strоma Medical” эмнэлгийн эмч нарын хэлснээр мэс засал хийхэд ердөө л 30 секунд зарцуулдаг бөгөөд нүдний өнгө нь хоёр долоо хоногийн бүрэн өөрчлөгддөг байна. Уг шинэ технологийн тусламжтай Мексик, Коста Рика улсын 37 иргэн нүдний өнгөө өөрчилжээ. Тус хагалгааг санаачилсан эмч нар ямар эмнэл зүйн сорилт бэрхшээлгүй нүдний өнгийг зуун хувь өөрчлөх технологи болсон гэжээ.

эх сурвалж: unen.mn

Санал болгох мэдээ

Энэ бол Америкийн “Хулсан ташуур” маягийн эртний түүхтэй дуу

NIRVANA – “Where Did You Sleep Last Night” Тийм ээ. Энэ бол Америкийн “Хулсан ташуур” …