Солонгосын кино урлагийн алдарт хосууд


Хуримаа хийн гэр бүл болно гэдэг хүмүүний амьдралын салшгүй мартагдашгүй сайхан мөч. Тэр дундаа нэг зорилго тэмүүлэлтэй, нэг салбарын хүмүүс хоорондоо гэр бүл болох нь хувьтай тохиол юм. Ялангуяа урлаг соёлын алдартнуудыг дуулиан шуугиан үргэлж дагаж явдаг. Гэсэн ч хайр дурлалдаа үнэнч, хамгийн сайхнаар хуримаа хийсэн хосуудыг ийнхүү онцолж байна…

2010 оны хавар дуулиантай хуримаа хийсэн жүжигчин Жан Дон Гүн, Ку Су Ёон нарын хурим. Солонгос даяар зууны хурим хийлээ хэмээн хэвлэлээр бичигдэж байсан тэдний  хуриманд Солонгосын залуу болон ахмад уран бүтээлчдээс гадна дуучид, жүжигчид гээд 500 гаруй зочид төлөөлөгчид, 3000 гаруй фэн, 1000 гаруй гэрэл зурагчин, 300 гаруй сэтгүүлчид оролцсон байдаг.

Сөүлийн “Grand Hat” зочид буудалд сүр дуулиантайгаар хуримласан хос бол нэртэй жүжигчин И Бёнг Хён буюу бид болон түүнтэй  мэргэжил нэгт И Мин Жон нар юм. Бидний сайн таньдагчлан Ин Ха буюу И Бёнг Хёны тухайд Азид төдийгүй, Холливудын энд хүрсэн жүжигчин гэдгийг манай уншигчид мэдэх билээ. Энэ хосын  хуриманд Солонгосын болон дэлхийн кино урлагийн нөлөө бүхий 200 гаруй зочид оролцсон билээ.

Солонгосын алдарт хосуудын нэг бол  Ким Санг Ву, Сон Тэ Ёон нар юм. Тэд бал сараа Лондонд өнгөрүүлсэн бөгөөд таван сарын дараа анхны хүүхдээ өлгийдөн авсан. Үргэлж папарациас зугтаж амьдардаг хос өдгөө Сөүлд хувийн байшиндаа хүүхэдтэйгээ гурвуулаа амьдарч байна.

Алдарт жүжигчин Ким Сэн Вуг бид “Зочид буудлын эзэн” киногоор нь андахгүй бол гэргий Ким Нам Жүг нь  “Гэр бүл” киногоор нь илүүтэй таних билээ. 2005 оны 5 дугаар сарын 5-нд хуримаа хийсэн тэд 5-ын тоог билэгшээж явдаг аж.

“Дэлхийн зөн”-гийн хүндэт элч гэгддэг жүжигчин Ёо Жи Тэ, Ким Хьё Жин нар Непальд цэцэрлэг байгуулж, Гайтигийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд хандив өргөсөн хүмүүнлэг үйлсээрээ алдартай гэр бүл юм. Жүжигчин, загвар өмсөгч, найруулагч гээд энэ гэр бүлийн хоёр олон мэргэжилтэй.

Солонгосын нэрт жүжигчин Хан Хэ Жин 32 насандаа өөрөөсөө 8 дүү хөл бөмбөгчин залуутай хуримаа хийж шуугиан тарьсан билээ. 24 настай Ки Сонг Юн Голландын ”Swansea City ” багийн шигшээ багийн тамирчин залуу бөгөөд жүжигчин бүсгүйн хойноос тун ч удаан гүйсэн гэдэг.

“Зүүн зүгийн диваажин” киноны Дунугийн дүрээр бидэнд танил жүжигчин Ёон Жүн Хүн, жүжигчин Хан Га Ин нар хурим хийх болсон тухайгаа ихэд гэнэт мэдэгдэж, олныг цочирдуулж байсан түүхтэй.

Жүжигчин Ча Ин Пу “Гэр бүл” киноны гол дүрээрээ нэрд гарсан билээ. Өдгөө 47 настай жүжигчин Ча Ин Пугийн гэргий мөн жүжигчин мэргэжилтэй.

Хан Жэ Сог, Паг Сул Ми нар үлгэрийн юм шиг хурим хийж байсан гэлцдэг. 2013 оны 4 дүгээр сарын 21-нд “Walker Hill” зочид буудалд хуримаа хийсэн тэд бал сараа Баллид тэмдэглэсэн байна.

Залуу жүжигчин Ёо Хён Сү, Жон Ха Юн нар Сөүлийн Ганнам дүүрэгт нижгэр хурим хийсэн юм. Багаасаа Ганнам дүүрэгт амьдарч байсан тэд хуримынхаа урилга дээр “бид хуримаа хийлээ” хэмээн бичиж, тараасан нь хүмүүст их өвөрмөц сэтгэгдэл төрүүлсэн байдаг.

“Улаан уруулын будаг” киноны гол дүрийн жүжигчин Ким Сэ А мэргэжлийн хөгжимчин Ким Кү Шигтэй хуримласан.

эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …