Төв Азийн хэвлийг ороосон Хятадын алдарт цагаан хэрмийг бариулсан эртний хаан Ши Хуандийг түүнд зориулан байгуулагдсан, газар доорхи асар олон суваг шуудуугаар холбогдсон булшны бүхэл бүтэн байгууламжид нойрсож буй ажээ.
Сима Чиан хэмээх түүхийн бичээч манай он тооллоос өмнөх 2 дугаар зуунд бичихдээ, энэхүү булшны эргэн тойронд газрын доогуур урсах мөнгөн усны гол хамгаалж байсан бөгөөд тэрхүү мөнгөн усан голыг хүмүүс гаднаас нь ямар нэгэн механизмаар хөдөлгөөнд байнга оруулж урсгалтай болгож байсан ажээ. Хэдийгээр Сима Чиан нь олонд алдаршсан нэр хүнд бүхий түүхийн бичээч байсан боловч хүмүүс түүний бичсэн энэхүү зүйлийг ямар нэгэн домог хэмээн үзэж нэг их тоохгүй байсан байна.
Гэвч сүүлийн үеийн дээрх газарт хийсэн малтлагууд нь Чианы бичсэн зүйлсийн үнэн бодитойг улам ихээр нотлох болсон ажээ. Guangming Daily хэмээх хятадын албан ёсны сонинд мэдээллэхдээ, дээрх булшны эргэн тойронд хийсэн химийн шинжилгээгээр энэ орчинд мөнгөн усны агуулга ердийнхөөс асар их хэмжээтэй байгааг нотолсон ажээ. Сима Чианы бичсэн түүхийн баримт бичгүүд дахин эрдэмтдийн итгэлийг хүлээсний нэгэн илрэл бол тэрхүү булшийг ухах ажил цаашид маш хянамгай байдалд маш удаан, нухацтай явагдаж байгаагаас харагдаж байгаа ажээ. Учир нь Чианы түүхийн бичээст бичихдээ, “Мөн энэхүү булшийг хөндөхөөр зориглосон хэн боловч тусгай төхөөрөмжилсөн оньсон занганд оногдох буюу бусад хамгаалалтын зэвсэгт лавтай өртөн хөнөөгдөнө ” хэмээсэн байна.