Өнгөрч байгаа секунд тутам дэлхий дээр маш олон зүйлс болж байдаг. Тэдгээрээс хамгийн итгэмээргүй бөгөөд хамгийн “сонирхолтой – 10” үйл явдлыг толилуулъя.
Эрхэм таныг энэхүү тоон мэдээллийг уншиж байхад ч тэр, уншсаны дараа ч тэр энэ мэтчилэн хэмжээлж хэлэхэд нэн бэрхтэй олон зүйлс өрнөж байгаа билээ. Ингээд нэгээхэн хэсгээс нь л хамтдаа сонирхоцгооё.
| Хэт шинэ оддын 30 дэлбэрэлт болдог |

Огторгуйн уудамд хэт шинэ оддын 30 дэлбэрэлт секунд тутам болж байдаг бөгөөд харахад үнэхээр сонирхол татам үзэгдэл ажээ.
| Хаа нэгтээ 40 орчим цахилгаан цахиж байдаг |

Секунд тутам дэлхийн хаа нэгтээ 40 орчим цахилгаан цахиж, аадар бороо орж байдаг.
| “Facebook”-ийн 11.500 статус шинэчлэгддэг |

Интернетийн орчинд 1 секунд тутам “Google”-ээс 11.500 хайлт хийгддэг бол “Facebook”-ийн 11.500 статус шинэчлэгдэж байдаг. Мөн түүнчлэн 2.8 сая имэйл илгээгдэж байдаг гэнэ.
| АНУ-ын өр $50.000 ам.доллараар нэмэгддэг |

АНУ-ын өрийн хэмжээ секунд тутам $50.000 ам.доллараар нэмэгдэж байдаг.
| Хаа нэгтээ 34 модыг унагааж байдаг |

Дэлхийн хаа нэгтээ секунд тутам 34 модыг тайрч унагаадаг.
| Ниагарын хүрхрээнээс 750.000 галлон ус урсдаг |

Энэ нь 2.839.058 литр – тэй тэнцэнэ.
| 20.000 орчим Кока Кола зарагддаг |

Энэ өгүүлбэрийг уншиж байх хоромд л гэхэд дэлхийн өнцөг булан бүрт 20.000 гаруй Кока Кола ундаа зарагдлаа…
| $3000 ам.долларыг +18 зугаа цэнгэлд зориулдаг |

Секунд тутам хүмүүс $3000 ам.долларыг насанд хүрэгчдэд зориулсан зугаа цэнгэлд зарцуулж байдаг гэнэ.
| Дөрвөн хүүхэд шинээр төрдөг |

Секунд тутам дөрвөн хүүхэд шинээр мэндэлж, хоёр хүн хорвоог орхидог.
1
| 4000 од шинээр бий болж байдаг |

Секунд тутам хүн төрөлхтний амьдралд олон сонирхолтой үйл явдал өрнөж байдаг бол огторгуйн уудамд 4000 од шинээр төрж байдаг ажээ.
эх сурвалж:bunny.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл