Дуучин болох багын мөрөөдөлдөө хөтлөгдөн дуучин болж нэгэн үе залуусын харцыг булаасан сайхан бүсгүйчүүдийн нэг нь Нара. Урлагийнхан дундаа шулуун яриатай тэрбээр шоу ертөнцөд хөл тавьж нэг хэсэг хөтлөгч хийсэн. Хаана ч, хэний ч өмнө өөрийнхөөрөө байж чаддаг дууч бүсгүй сүүлийн үед олон эмэгтэйчүүдийн сэтгэлд их таалагдах болсон. Өмнө нь ч шулуухан зангаараа танигдсан тэрбээр өөрийнхөө чадах, мэдэх бүхий л зүйлээ цахим найзуудтайгаа хуваалцдаг сайхан зантай нэгэнн.
Дэндүү итгэмтгий зангаасаа болж алдаж байсан гэдэг. Өөрийнхөө байх дуртай Нара “Хамгийн тэнэг хүсэл бол хүн бүрт таалагдах хүсэл гэж үг байдаг. Тиймээс би хүн бүрт таалагдахын тулд цаг үргэлж Барби хүүхэлдэй мэт байхыг огт хүсдэггүй.
Гоёмоор байвал гоёчихно будмаар байвал будчихна навсаймаар байвал навсайчихна таргалчихвал турчихна л биз яадаг юм бэ хүслээрээ л зөв амьдрах хэрэгтэй шүү дээ. Энэ насны эцэст харамсахгүйн тулд амьдралынхаа өдөр бүрт би өөрийнхөөрөө өөрөөрөө амьдрая л гэж бодож байна” хэмээн өөрийнхөө бодлыг зарим нэг найз нартаа шулуухан хэлээд авлаа.
Д.Ана
Эх сурвалж: www.dorgio.mn